fbpx Украинд үзүүлэх тусламжийн мөнгө дуусаж байгааг Цагаан ордон анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 47 секунд

Украинд үзүүлэх тусламжийн мөнгө дуусаж байгааг Цагаан ордон анхаарууллаа

Украинд үзүүлэх тусламжийн асуудал АНУ-ын Конгресс дээр маргаантай байгаа. Гол хоёр намын хууль тогтоогчид уг тусламжийг цаашид үргэлжлүүлэх эсэх, үргэлжлүүлэх бол хэрхэн үргэлжлүүлэх асуудлаар санал хуваагдаж, тусламжийн мөнгийг ирэх оны төсөвт тусгах асуудал гацаад байна.

Даваа гарагт Цагаан ордны төсөв хариуцсан захирал Шаланда Юнг энэ асуудлаар Бүгд Найрамдах, Ардчилсан намын удирдагчдад нээлттэй захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа энэ оныг дуусахаас өмнө Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн хөрөнгө мөнгийг батлахгүй бол тус улсын ард түмэн Оросын эзлэн түрэмгийлэгчдийн өмнө “өвдөг сөхрөх” эрсдэлтэйг анхааруулсан байна.

Өчигдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд Найрамдах намын хууль тогтоогч Майк Жонсон “Украинд тодорхой стратеги, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга зам, Америкийн татвар төлөгчдийн үзүүлж буй тусламжийн хариуцлагыг зохих ёсоор баталгаажуулах төлөвлөгөө Байдены засаг захиргаанд байхгүй байна гэсэн миний шүүмжлэлд бодитой хариу өгөөгүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш АНУ-ын Конгресс Украины засгийн газарт зориулан нийт $110 гаруй тэрбумын зэр зэвсэг, санхүүгийн тусламж баталсан.

Байден өмнө батлагдсан тусламжийн төсөв шавхагдах дөхөж буйг сүүлийн хэдэн сарын турш анхааруулж байгаа.

Санхүүжилтийн саатал хэдийнээ Украины дайны нөхцөл байдалд нөлөөлөөд эхэлсэн гэж судлаачид үзэж байна.

Тухайлбал эзлэгдсэн нутаг дэвсгэрээ Оросын цэргээс чөлөөлөх Украины армийн сөрөг давшилт удаашрахад сум хэрэгслийн дутагдал нөлөөлж байгаа юм.

“Украинчуудад хэцүү сонголт тулгараад байна. Хэрвээ тэд АНУ-аас ямар нэг тусламж авах найдвар тасарвал одоо байгаа нөөцөө гамнах хэрэгтэй болно” гэж Америкийн Энтерпрайз Хүрээлэнгийн “Critical Threats Project” төслийн захирал Фредерик Каган тайлбарлажээ.

Байдены засаг захиргаа Украинд үзүүлэх тусламжийн $61.4 тэрбумын багцыг баталж өгөхийг Конгрессоос хүсээд байгаа. Одоо Конгресс дахь хоёр намын дотор Украины тусламжийг батлуулах зорилготой бүлэглэлүүд идэвхтэй ажиллаж байна. Тэд дээрх дүнгээр биш юмаа гэхэд тодорхой хэмжээний төсөв батлуулах боломжтой юм.

Конгрессын дээд танхим Сенатад одоо бас зөвхөн Украинаас гадна Тайвань, Израилийн тусламж, АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгах арга хэмжээг нийлүүлсэн $106 тэрбумын төсөв хэлэлцэгдэж байгаа.

Уг төсөв батлагдахад саад болж буй бас нэг асуудал нь АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг тойрсон цагаачлалын бодлогын асуудал юм.

Хоёр намын төлөөлөгчид цагаачлалын бодлого дээр нэлээд зөрчилтэй байр суурьтай байдаг.

Төсөв батлахад бас сонгуулийн жил гарах гэж байгаа нь Конгрессын гишүүдэд нөлөөлж байна. Үүнийг мэдэрсэн Цагаан ордон өчигдрийн захидалдаа Украинд үзүүлэх тусламжийн мөнгө АНУ-ын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг бас тайлбарлажээ.

“Бид Алабамад үйлдвэрлэсэн Javelin зэрэг пуужингууд, Виржиниа, Арканзас, Техаст үйлдвэрлэсэн олон пуужин харвах систем, Пенсилвань, Арканзас, Айова болон бусад мужуудад үйлдвэрлэсэн их бууны сум зэрэг чухал зэвсэг, техник хэрэгслээ энэ тусламжийн багцаар шинэчлэх боломжтой юм” гэж дээрх захидалд бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Сургуульгүй хороо буюу дүүрэг дамжсан 3000 сурагч
Сургуульгүй хороо буюу дүүрэг дамжсан 3000 сурагч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​