fbpx Протокол: Үндсэн хууль зөрчиж, газрын зөвшөөрөл олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 43 секунд

Протокол: Үндсэн хууль зөрчиж, газрын зөвшөөрөл олгожээ

Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн сонсголоор орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж байгаа юм. Сонсголын протоколыг хүргэе.

Өчигдрийн сонсголд нийтдээ 168 гэрчийг дуудсан байв.

Гадаадын иргэдэд газар олгосон асуудлыг хуулийн байгууллага шалгана

Шинжээчийн дүгнэлт:

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд эрчим хүч, гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кэмпийн зориулалттай газар олгожээ. Газар олголттой холбоотой томоохон хоёр асуудал байна. Нэгдүгээрт, газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байхад газар олгодог. Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 81.5 га газрыг 11 аж ахуй нэгжид олгосон. Хоёрдугаарт, автотээврийн зогсоол, гаалийн хяналтын талбай гэдэг 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн. 2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгосон. Мөн хоёр хуулийн этгээдэд 4100 га газрыг эрчим хүчний зориулалтаар олгосон. Аудитаас шалгалт хийж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 75 аж ахуйн нэгжид акт тавьсан байна. Нийт 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй. Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж гадаадын аж ахуй нэгжүүдэд газар олгож ирсэн нь шалгалтаар тогтоогдсон. Үндсэн хуулийн 6.5 хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан болон хуульд заасан болзолт журмаар ашиглуулж болно хэмээн заасан. “Тавантолгой” ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Нэг га газар нь ойролцоогоор 600 сая төгрөг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж буй газраа 11 тэрбум төгрөгөөр өгөх санал ирүүлсэн байна гэлээ.

Гэрчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон газрын мэргэжилтнүүдийг дуудан ирүүлжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн захирамж бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гадны иргэн болон компаниудад өгсөн байна. Орон нутгийн газрыг гадаадын иргэдэд ямар хугацаагаар ашиглуулдаг вэ. Нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж, зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу. Та энэ газруудыг зарахдаа мөнгө авч байсан уу?

Ханбогд Засаг дарга Х.Нэхийт:

-Би гурван жил сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд нэг ч гадаадын компанид газар олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшиж байгаа нь газрын мэдээлэлд харагддаггүй. Гадаадын иргэдэд газрыг таван жилийн хугацаагаар ашиглуулдаг. Харин 15 жилээр Монгол Улсын иргэдэд эзэмшүүлдэг. Надад мөнгө авсан асуудал байхгүй.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Өмнөговь гэж улс дотор улс болчихсон байна. Монгол Улсын хууль, Үндсэн хууль үйлчилдэггүй. Ямар байдлаар нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байгаа вэ гэдгийг ярьж байгаа асуудал. Энд хууль зөрчсөн бус Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал яриад байна. Тиймээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд нотлох баримтуудын үр дүнгээр шуурхай арга хэмжээ авах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаанд оролцохгүй, чиглэл өгөхгүй.

Ханбогд сумын Газрын албаны дарга П.Золжаргал:

-Гадаадын иргэдэд газрыг ашиглуулахаар гаргах ёстой. Гэхдээ амьдрал дээр Монгол Улсын иргэд гадаадын иргэдийн өмнөөс газар эзэмших хүсэлт илгээдэг.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Та нэг ч гадаадын аж ахуй нэгжид газар олгоогүй гэлээ. Гэхдээ “Талын ургах наран” гэдэг компани үүсгэн байгуулагчаасаа эхлээд эцсийн өмчлөгч хүртэл хятад хүн байна. Мөн “Төмөр туурай” компани ялгаагүй. Таны гарын үсэгтэй маш олон газрыг гадаадын компанид олгосон байна.Үүнээс харахад, монгол хүмүүс компани байгуулж газар аваад зардаг сүлжээ харагдаж байна. Гадны хөрөнгө оруулалттай 40 компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж харж байна. Та хүчингүй болгож чадах уу.

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:

-Би гаднын компанид огт газар олгоогүй. Компаниуд газраа авсан хойноо эрхээ шилжүүлсэн байж болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Аймгийн Засаг дарга газар олгоход Ханбогд сумын Засаг даргад нөлөөлдөг үү. Таныг Монгол Улсын хамгийн их баялагтай сумын Засаг даргаар томилсон. Гэтэл та газар олгохдоо монгол хүний нэр байна гээд шууд олгоод явчихдаг юм уу. Энэ компанийн цаана ямар хүн байна гэдэг судалгааг та гарын үсэг зурахаасаа өмнө хийж байсан уу.

Ханбогд Засаг дарга Х.Нэхийт:

-Ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Гадаадын иргэдэд ямар ч газар олгоогүй гэдгийг дахин хэлье. Харин дараа нь ямар байдлаар шилжсэнийг бид мэдэхгүй.

Шинжээчийн дүгнэлт:

Тавантолгой компанийн аудитлагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд, 2013-2022 онд 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Үүнийг 2015-2022 онд борлуулсан нүүрсний хэмжээ, ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайлангийн дүнтэй харьцуулж үзэхэд 362.1 мянган тонноор зөрүүтэй байна. Борлуулалтын дүн пүүний программтай харьцуулж үзэхэд 3.7-4.5 сая тонноор зөрүүтэй байжээ.

Энэ асуудалд гэрчээр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар дуудагджээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Борлуулалтыг нээлттэй, шударга, ил тод явуулах нь чухал. Хууль зүйн сайд намайг Д.Дорлигжавын дээрэмдэж авсан газар дээр барилга барьж байгаа гэж чуулганы индэр дээрээс мэдээлсэн. Тиймээс гэрчээр оролцож буй Д.Дорлигжаваас асууя. Та Энхболд гэдэг хүнийг дарамталж газрыг нь дээрэмдэж надад шилжүүлж өгсөн үү.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Түр хорооны гишүүд сэдэв агуулгатай холбоотой асуудал асуух ёстой. Түр хорооны индрийг ашиглаж янз бүрийн байр суурь яримааргүй байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Монголын гол стратегийн ордууд үндэсний компаниудад байх ёстой. Өнгөрсөн цаг хугацаанд “Тавантолгой” ХК хамгийн тогтвортой ажиллаж чадах хүмүүстэйгээ ажилласан. Компанийг ашигтай ажиллуулж ирсэн.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Шинжээчийн дүгнэлтэд гарсан “Гэрэлт дөл” компанийг та мэдэх үү. Энэ компанийн нэгдмэл сонирхолтой иргэн гэдэгт таны туслах Адьяацэрэн гэж хүн гарч ирсэн. Та энэ хүнийг таних уу. Энэ хүн өмнөх түр хороонд хянан шалгагчаар ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Адьяацэрэн гэж хүнийг танина. Энэ хүн Цагаан хадад байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг хариуцсан ТББ-ыг хариуцан ажилладаг. 10 мянган жолоочийн асуудлын нийгмийн асуудлыг шийдэхэд удирдах, туслах, зөвлөгөө өгөх ТББ-ыг хариуцдаг. Энэ утгаараа хянан шалгагчаар ажиллаж байгаа нь зөв гэж үзэж байгаа. Миний туслах байлаа гээд нэгдмэл сонирхолтой этгээд биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав:

-Би 2010-2015 онд Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Б.Энхбаяр сайдын ярьж байгаагаас үзэхэд 2017 онд болсон үйл явдал юм байна. Энхболд гэж хүнийг би мэдэхгүй. Өнгөрсөн сонгуулиар энэ асуудлыг ярьсан. Гэтэл чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд ярьсан. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй, Энэ үгээ буцааж авах хэрэгтэй. Энэ үед би Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Сошиалаар явдаг юмыг шүүрч аваад нягтлахгүй ярих нь буруу. Бид өнөөдөр нэг нэгээ буруутгана. Гэхдээ хуулийн өмнө нэг л байх ёстой. Тэр тусмаа Хууль зүйн сайд байсан хүмүүс уралцаад байх нь сайхан харагдахгүй гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украинд үзүүлэх тусламжийн мөнгө дуусаж байгааг Цагаан ордон анхаарууллаа
Украинд үзүүлэх тусламжийн мөнгө дуусаж байгааг Цагаан ордон анхаарууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​