fbpx Протокол: Сонгуулийн тойргийг бүсчлэн тогтооё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
17 минут 31 секунд

Протокол: Сонгуулийн тойргийг бүсчлэн тогтооё

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагаас 52.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Мөн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр зарчмын зөрүүтэй 93 асуудлаар санал хураалаа. УИХ-ын чуулганы протоколыг хүргэе.

“Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталмаар байна”

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ч.Хүрэлбаатар нар санал хэлэхээ илэрхийлж, албан бичиг ирүүлсэн талаар танилцуулав. Мөн гишүүдийг чуулгандаа идэвхтэй оролцохыг сануулав.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Эрх баригчид хэвлэл мэдээлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж бичсэн мэдээнийх нь төлөө хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар далайлган, айлгаж ичээх ийм асуудал гаргаж байна. Тиймээс үүнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах хэрэгтэй. Би гишүүний хувьд эрх баригчидтай олон жил үзэж байна. Өрөвдмөөр шүү дээ. Аймхай, нэр хүнддээ хайртай, арчаагүй хүмүүс. Хуулиар дарамталж далайлгахаараа бүүр аюултай. Ганцаардаж, муу сайнаа дуудуулж явахыг би мэднэ. Нийгэм одоо тэр чигтээ хоёр хуваагдчихаад самуунтай байна. Тиймээс парламент үүнийг хэлэлцэх ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хороон дээр яригдаагүй. Хэлэлцэх асуудлын тов дараалал байхгүй учраас дараагийн гишүүн үгээ хэлээрэй.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Сүүлийн үед хулгай, зэлгий, хөрсний шантаажны бичээчид, эсвэл тэрний компани хөрс хуулдаг гэнэ, би тийм биш, чи тийм гэсэн хандлагууд нэлээд яваад байна. Өнөөдөр ихэнх аймагт өвөлжилт хүндэрсэн. Нийгэм эдийн засгийн олон тулгамдсан асуудлууд байгаад байдаг. Үүнийгээ ярьдаг баймаар байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталмаар байна. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцүүлгээ хийсэн. Эдийн засгийн өсөлт энэ ондоо долоон хувьтай, вальютын нөөц 4.3 тэрбум ам.доллар байна. Экспорт 14 тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөдрийн байдлаар 62 сая орчим тонн нүүрс гарлаа. Тэгэхээр эдийн засагтай холбоотой хууль тогтоомжуудаа баталмаар байна. Алийн болгон хулгай зэлгий ярих юм. Ирэх жил сонгууль болно. УИХ сонгуулийн тов тогтоох ёстой. Одоо бидэнд нэг сарын хугацаа л үлдээд байна. Сонгуулийн тойргуудын асуудлыг оруулж ирж тодорхой болгох ёстой. Яг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахад нүүрсний сонсголтой холбоотой жижиг Таван толгойн асуудал байна. Мөн зарим нэг нь сонгууль нэр дэвших гээд энд тэнд мөнгө тараагаад эхэлсэн байна. Тэгэхээр тойргийн асуудлыг нь тодорхой болгож өгье. Тойргийн асуудлыг хэлэлцэхдээ задалж том болгож өгмөөр байна. Тэгэхгүй жижиг тойргоор явбал эргээд нөгөө эдийн засгийн хуваарилалт хийгээд гажуудал үүсэх гээд байна. Улс нэг тойрог гэж болохгүй, Үндсэн хуультай учраас. Харин баруун, зүүн төв гээд бүс бүсээр нь хувааж болно. Тэгвэл тухайн бүс нутгийн эдийн засгийн асуудлууд шийдэгдэнэ. Тэгэхгүй бол өнөөдрийнх шиг ялих ялихгүй зүйл ярьж, бие биенээ хуссан, захиалгаар гөвүүлсэн, дайруулсан ийм асуудал Монголын улс төрөөс салахгүй нь ээ. Дэлхийн улс орны геополитикийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ цаг үед Монгол Улс нэгдмэл бодлого хэрэгжүүлж байж хөгжинө.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Бидний баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Сонгуулийн хуулийг баталсан. Тойрог тогтоох асуудлыг бид ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор шийдэх ёстой. Гэхдээ цаг хугацааг тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тойргыг тогтоохдоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баримталж оруулж ирж болно. Энэ асуудлаар улс төрийн намуудаас санал авч, намын бүлгүүд саналаа нэгтгээд, ажлаа яаравчлан оруулж ирье. Бүлгийн дарга нарт энэ ажлыг үүрэг болголоо. Мөн Засгийн газарт бүсчилсэн хөгжлийн асуудлыг оруулж ирэхийг чиглэл болгож байна. Мөн гишүүддээ нэг таатай мэдээ дуулгая. Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын Эрүүгийн шүүхийн анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар болсон байна. Баяр хүргэж амжилт хүсье.

Э.Батшугар: Компани байгуулах, банкинд данс нээлгэх явц 100 хувь цахимжих гэж байна

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар бүртгэлийн санал хураалт явуулж, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Мөн Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:

-Манай байнгын хороо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүр дээр ажиллаж, салбар бүрийн саналыг тусган, олон талын төлөөллийг оролцуулан ажилласан. Нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, цахим хэлбэрээр, хялбар, ухаалаг шийдлээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг эдгээр хуулийн өөрчлөлтөөр нээх зорилготой. Тухайлбал, эдгээр хуульд өөрчлөлт орсноор иргэн компани байгуулахын тулд 11 шат дамжлагаар дамждаг байсан бол энэхүү шат дамжлагыг 100 хувь цахимаар хийх боломжтой болж байна. Мөн банкны үйл ажиллагаанд эрсдэл багатай гэж үзсэн хэрэглэгчдээ данс нээхээс эхлээд бүх үйлчилгээг цахимаар үзүүлнэ. Энэ нь цахим банк, финтекийн хөгжлийг дэмжсэн чухал зохицуулалт болно. Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар архивын бичиг баримтыг заавал цаасаар бүрдүүлэх зохицуулалттай байдаг бөгөөд энэ нь байгууллагуудад багагүй хүндрэл учруулдаг. Тэгвэл одоо цахим бичиг баримтыг мөн адил цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг оруулж байгаа юм байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй гэж заасан ч салбарын хуулиуд дээр заавал цаасан суурьтай бичиг баримтыг шаардсан байдаг нь хоорондоо уялддаггүй, иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар нэхсэн хэвээр байгаа байдлыг тодорхой хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр мөн шийдвэрлэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн үйлчилгээ цахим болоход хүндрэлтэй асуудлууд гарч байна. Саяхан Үндэсний аудитын газраас уул уурхайн орлоготой холбоотойгоор татварын ерөнхий газар, гаалийн ерөнхий газартай холбоотой тодорхой дүгнэлт гарчээ. Үүнд төрийн байгууллага хоорондын датагаа нэгтгэх, мэдээлэл солилцох асуудлууд хамгийн хүндрэлтэй байна. Тэгэхээр цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх асуудал бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Монгол Улсын хилээр гарсан нүүрс тээвэрлэлт гурван газарт сая саяар хоорондоо зөрж байна. Тэгэхээр энэ хийдлийг гаргахын тулд цаашдаа бид яах ёстой юм бэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд саяны заалт бол байгаа. Хуулиараа бид хувь хүний нууцын мэдээллийг нийтийн мэдээлэл болгож хувиргаад том мэдээлэлдээ ашиглая гэхээр хуулиар боломжтой хэдий ч гурван сая иргэнд Е-mongolia апп-аар мэдэгдэл хүргүүлэх болчихоод байгаа юм. Нэг мэдээлэл аваад л бүх хүнд дахин мэдэгдэл хүргүүлдэг ийм тогтолцоо болчихоод байна. Нэг талаараа төр шийдвэр гаргахын тулд судалгаа хийх хэрэгтэй. Тэрийг магадгүй хувь хүний нууцлалын үүднээс хувиргаж, том мэдээлэлд ашигладаг, судалгаанд ашигладаг ийм орон зайг хуулийн хүрээнд үүсгэх хэрэгтэй болчихоод байна. Үүнд зохицуулалт хийж болохгүй юм уу. Том мэдээлэл болгох гэхээр эхний ээлжинд иргэнээ таньж, суурь бий болгох шаардлагатай болчихоод байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Төр иргэн төр хуулийн этгээдүүдийн харилцаан дээр давхцалыг арилгах хуулийн төсөл орж ирсэн.

“Төрд байгаа мэдээлэл иргэдийг залхааж байна”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төр хүнд суртал, авлигатай, шударга бус, данхар том байна гээд байгаа асуудал нь үндсэндээ төрийн үйлчилгээтэй холбоотой. Төрийн үйлчилгээг яаж ил тод, нээлттэй, хүнд сурталгүй, авлигагүй болгох вэ гэдэгт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнээс үл хамааралтай болгох юм. Өнөөдөр төрд байгаа мэдээллийг төрийн албан хаагч өөрийнхөө давуу тал болгож ашигладаг, иргэдийг зовоодог, ядраадаг, залхаадаг. Эцэстээ энэ нь шан харамж, авлига болдог. Үүнийг шийдэхийн тулд УИХ үе шаттайгаар хуулиуд батлаад явж байна. Албан тушаалын хөрөнгө орлогын мэдээлэл гаргадаг болсон. Улсын бүртгэлийн багц хуулиуд баталсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль баталсан. Хувь хүний нууцын тухай хууль баталсан. Кибер аюулгүй байдлын тухай хууль баталсан. Өнөөдөр ажил хөөцөлдөхөөр төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр, жолооны үнэмлэх, гэрлэлтийн баталгаа шаарддаг. Төр өөрт байгаа мэдээллээ бусдаас шаардаж, үүгээр хүнд суртал гаргаж, шан харамж авдаг. Нэг хүн олон банкны өчнөөн карттай, гар утас ялгаа байхгүй сүлжээ барьдаггүй. Гар утасны компани болгон уулын мухарт антен зоочихсон. Илүү зардлууд. Дээрээс нь хүн болгон тэр гар утасны антенд нь тааруулаад гурван гар утас барьдаг. Иймэрхүү асуудлуудаа яаж шийдэх вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Төрд 15 янзын бичиг хэрэг солилцооны систем байсан. Хоорондоо бичгээ шидэж чаддаггүй. Дунд нь нэг холболт хийгээд одоо хоорондоо бичгээ солино шүү гэхээр цахимаар явуулж байгаа бичгүүдээ хэвлээд л хадгалаад байдаг. Яагаад ингээд байгаа юм бэ гэхээр хууль нь ийм шүү дээ гэдэг тайлбар хэлээд байдаг. Хэдэн өдөр Нүүрсний сонсголыг хүмүүс анхааралтай ажиглаж байна. Сонсгол дээр арай хэтэрхий юмнууд яригдах юм. Хэдхэн жилийн өмнө томилсон шийдвэрээ олохоо больчихсон гэж байна. Хоорондоо бичгээр явуулсан бичгүүдээ хаана байгааг мэдэхээ болиод устгачихсан гээд байх юм. Ямар ч баримт байхгүй.Архив руу эргэж харахгүй бол цахимаар үүсч байгаа архив гэдэг ойлголт бараг байхгүй байна. Өргөдөл, гомдлуудыг төр рүү мейлээр явуулахад эргээд иргэнээс ирсэн мейл нь албан бичигт тооцогддоггүй өнөөдрийн хуулиар. И бизнесээр үйлчилгээ авах гэж байгаа хүмүүст хүсэлтийг нь аваад зөвшөөрлийг нь олголоо. Тэгсэн чинь зөвшөөрөл авсан ганцхан QR код гарч ирээд уншуулахад мэдээллийн санд нь энэ хүн зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэж байгаа юм. Гэтэл хуулинд нь заавал бичгээр, заавал цаасаар гээд үнэт цаас хэвлэх ёстой гээд хуульчилчихсан болохоор дахиад хэвлээд хадгалаад байдаг.

“Харилцаа холбооны хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-20 жилийн өмнө гар утаснаасаа зээл авч, банкны төлбөр хийдэг болно гэсэн бол хүн итгэхгүй байлаа. Хүн болгон гар утаснаасаа мэдээлэл авдаг болоод сонин уншиж, телевиз үзэхээ больчихлоо. Үүнтэй адил л төрийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болмоор байна. Энэ л УИХ, Засгийн газрын зорилго юм. Үүнд саад болоод байгаа 120 хуулийг өөрчилж, шийдэх гэж байгаа юм байна. Тэгвэл нөгөө талдаа гэрээсээ гарахгүйгээр гар утсаараа төрийн үйлчилгээг авахад тэр гар утас нь саадгүй ажиллаж байх бололцоог бүрдүүлмээр байна. Аль нэг операторын антен байгаа л бол бүх сүлжээ барьдаг баймаар байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зөвлөх үйлчилгээ авъя гээд дүгнэлтээ бидэнд ирүүлсэн. Харилцаа холбооны хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ үеэр шийдлүүдийг ярилцъя. Бид энэ салбарт дэд бүтцийг шинээр эрэлхийлэх гэж нэлээд хичээж байна. Үлдсэн 191 баг ирэх хоёр жилд шилэн кабелаар холбогдоно. Нам орбитын үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд зөвшөөрөл өгсөн. Хилийн бүс, алслагдсан нутгуудад Starlink-ийн Space X хуулийн дагуу ажиллаж эхэлсэн. Мөн үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэхээр Францтай хамтарч ажиллаж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гэрээ зурсан. УИХ-д олон улсын гэрээг өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цаашдаа дэд бүтцээ сайжруулахгүйгээр, гар утас нь сайн ажиллахгүйгээр төрийн үйлчилгээ цахимжиж, иргэдэд ойртоно гэдэг боломжгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад энэ хууль хэрэгтэй юм. Цахим хөгжлийн яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй 430 хуулийг судалж үзэхэд зөвхөн бичгээр буюу цаасан хэлбэрээр үйлчилгээ авах 169 хуулийн 869 хэсэг байгааг тогтоосон. Цаасаар, өөрийн биеэр, хуулбараар, бичгэн хэлбэрээр хүргүүлнэ гэсэн цаасан суурьтай баримт бичиг шаарддаг хуулийн шаардлагуудыг л өөрчилж байгаа юм. Нотлох баримтыг цахим баримт бичгээр бүрдүүлнэ гэхээр deep fake-ээр хуурамчаар үйлдсэн байвал одоогийн хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ. Ийм учраас асуудлууд гарч байна.

Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Ажлын хэсэг болон Байнгын хороодоос боловсруулан бэлтгэсэн зарчмын зөрүүтэй нийт 93 саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инноваци, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонсгол “сонирхуулаад” өнгөрөх үү, нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү
Сонсгол “сонирхуулаад” өнгөрөх үү, нүүрсний хулгайн “нууц”-ыг дэлгэх үү
 
Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ
Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ

Бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Аятайхан байгаарай, Женко та хоёр хэтрээд байгаа шүү“ гэж шүүмжилжээ

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Видёо: ХУУЛЬ ЗӨРЧИН СОНГОГДСОН ХУУЛЬ ТОГТООГЧ

Видёо: ХУУЛЬ ЗӨРЧИН СОНГОГДСОН ХУУЛЬ ТОГТООГЧ

Зам тээврийн ноцтой ослын улмаас иргэд амь насаа алдлаа

Зам тээврийн ноцтой ослын улмаас иргэд амь насаа алдлаа

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Украин: Орост тамын шөнө тасрахаа байлаа

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​