fbpx Навальный сураггүй алга болсонд санаа зовж байгаагаа Цагаан ордон илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 19 секунд

Навальный сураггүй алга болсонд санаа зовж байгаагаа Цагаан ордон илэрхийлэв

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальный өнгөрсөн оны дундаас хойш хоригдож байгаа шорондоо байхгүй байгааг түүний хамтрагчид Даваа гарагт мэдээлжээ.

Энэ оны наймдугаар сард Оросын шүүх түүнд өмнөх 11.5 жилийн хорих ял дээр нь нэмээд 19 жилийн хорих ял оноосон юм.

Нэмэлт ялын дагуу түүнийг тусгай дэглэмтэй хорих ангид шилжүүлэх ёстой байлаа.

Өргөн уудам нутагтай Орос улсад хоригдлыг шорон хооронд шилжүүлэхэд олон хоног шаарддаг бөгөөд хүрэх газраа очсон хойно л хаана хоригдсон нь тодорхой болдог.

Навальныйг шилжүүлэх ажиллагаа эхэлсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Москва хотоос зүүн зүгт 235 км зайтай оршдог Мелеховогийн ИК-6 шоронгийн хоригдлууд дунд Навальный байхгүй байгаа талаар мэдээлэл авснаа түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш өчигдөр зарлажээ.

“Түүнийг хаашаа авч явсан талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байна” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн байна.

“Түүнийг яаралтай суллах ёстой. Тэр анхнаасаа шоронд хоригдох ёсгүй байсан юм” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сүүлд Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа Навальныйн хувь заяанд санаа зовж байгааг тэр энэ үеэр бас илэрхийлсэн байна.

Навальный сураггүй алга болсон нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны эхлэлтэй давхцаж байгаа юм.

Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгуульд өрсөлдөх болсноо зарласан.

Навальныйн туслах Леонид Волков цаг хугацаа ингэж давхацсан нь санаандгүй зүйл биш гэж үзэж байна.

“Путиний хувьд энэ сонгуулийн гол өрсөлдөгч нь хэн болохыг мэдэж байгаа. Тиймээс тэр Навальныйн дуу хоолойг нийтэд сонсгохыг хүсэхгүй байгаа нь тодорхой” гэж тэр ярьжээ.

Навальныйн бас нэг хамтран зүтгэгч Любовь Соболь “Бид түүний эрүүл мэндийн байдалд санаа зовж, одоо хаана байгааг нь тогтоохыг хичээж байна. Гэхдээ мэдэх боломж алга” гэж ярьсан байна.

Өнгөрсөн хугацаанд Навальный өмгөөлөгчөөрөө дамжуулан шоронгоос байр сууриа илэрхийлсээр байсан юм.

Аравдугаар сард Оросын эрх баригчид түүний гурван өмгөөлөгчийг экстремист үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчилсны дараа ингэх боломж багассан байна.

Одоо 47 настай Алексей Навальный нь Оросын сөрөг хүчний улс төрчдөөс нийтэд хамгийн их танигдсан хүн.

Тэрбээр олон жилийн турш Путиний дэглэмийг хурцаар шүүмжилж байгаа юм. Оросын нутаг дэвсгэрт ажиллаж байхдаа Навальный үл мэдэгдэх химийн бодист хордож байв. Тэрбээр Германд эмчлүүлснийхээ дараа 2021 онд эх орондоо буцаж ирээд баривчлагдаж байжээ.

Эх сурвалж: Reuters

Үүлэн систем Mcloud-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​