fbpx Мексикийн картел барааг нь хулгайлсан цагдаа нарыг шийтгэж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 14 секунд

Мексикийн картел барааг нь хулгайлсан цагдаа нарыг шийтгэж эхэлжээ

Мексикийн Тихуана, АНУ-ын Сан-Диего хотуудыг тусгаарласан хилийн хашаа

Мексикийн хойд хилийн боомт Тихуана хотод сүүлийн үед гарсан цуврал аллагыг ажиглагчид киноны үйл явдалтай зүйрлэж байна.

Өнгөрсөн сарын дундуур тус хотод үйл ажиллагаа явуулдаг хамгийн том картел болох Синалоагийн агуулахаас хэсэг цагдаа нар хувьдаа завших зорилгоор кокаин хулгайлжээ.

Энэ явдлын дараа картелын гишүүд барааг хулгайлсан цагдаагийн албан хаагчдаас хоёрыг нь алсан байна.

Тихуана бол аллагын тоогоор Мексикт тэргүүлдэг хот юм. Тус хотод жилд гардаг аллагын тоо энэ үзүүлэлтээр улсдаа хоёрдугаарт жагсдаг Сюдад Хуарез хотын тооноос хоёр дахин өндөр байдаг.

Мексикийн Баха Калифорни мужийн АНУ-тай залгаа хил дээр оршдог Тихуана хот 2.1 сая оршин суугчтай. Сүүлийн жилүүдэд энэ хотод жил бүр 2,000-аас дээш тооны аллага бүртгэгдэж байгаа. Харьцуулбал ойролцоо тооны оршин суугчидтай АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод 2022 онд 435 аллага гарсан байна.

Баха Калифорни мужийн ерөнхий прокурор Мариа Елена Андраде дээрх хэрэгт сэжиглэгдсэн гурван мөрдөгч, гурван цагдаагийн албан хаагчийг шалгаж байгаагаа саяхан мэдээлсэн юм.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр, хулгай гарснаас хойш хэдхэн цагийн дараа зэвсэгт этгээдүүд Тихуана хот дахь холбооны прокурорын газрын байр руу гал нээгээд зугтжээ.

Үүнээс хойш нэг цагийн дараа хулгайд оролцсон байж болзошгүй нэг цагдаа Тихуанагийн гудамжинд буудуулж алагдсан байна.

24-ний өдөр зэвсэгт этгээдүүд дахин прокурорын байр руу гал нээж, барилгын хананд олон тооны нүх үлдээжээ.

27-ны өдөр хулгайд оролцсон байж болзошгүй мужийн нэг мөрдөгч шатахуун түгээгүүрийн газарт автомашиндаа буудуулж алагдсан юм.

Тихуана хотын цагдаагийн албаны нэг эх сурвалжийн мэдээлснээр картелын гишүүд өөр гурван цагдаагийн аминд хүрчээ. Барааг нь хулгайлсны төлөө картел цагдаа нарыг нийтэд нь гэсгээн цээрлүүлэх ажиллагаа эхлүүлсэн байж болзошгүйг эх сурвалж эндээс дүгнэсэн байна.

“Энэ бол маш их санаа зовоосон асуудал. Тихуанад ийм хэмжээний аллага өмнө нь хэзээ ч гарч байгаагүй” гэж 2007-2008, 2011-2013 онуудад тус хотын цагдаагийн газрын дарга байсан Альберто Капелла хэвлэлд ярьжээ.

Тихуана хотод 2016 онд 919 аллага гарч байснаа 2017 онд 1,782 болон огцом нэмэгдсэн нь Синалоа болон Халиско картелуудын хооронд дэгдсэн дайнтай холбоотой гэгдэж байв.

Энэ оны зургаадугаар сард Тихуана хотын захирагч Монтсеррат Кабайеро аюулгүй байдлаа хангах үүднээс цэргийн баазад амьдрах шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Өмнөд Солонгост давхар хоорондын дуу тусгаарлалтын стандартыг хангаагүй орон сууцны барилгуудыг хүлээж авахгүй боллоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​