fbpx “..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
4 минут 26 секунд

“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү

“...Нүүрсний хулгайтай холбоотой” гэгдэж буй хэдэн арван улстөрч бий. Энэ асуудлаарх сонсголд гэрчээр дуудагдаж буй хэдэн зуун албан тушаалтан байна. Харин нэг нь ч “...Тийм ээ, би холбоотой”, эсвэл “...Уучлаарай, би алдаа гаргажээ” гээд хэлсэнгүй. Бүгд л ямар нэг байдлаар “...Гүтгүүллээ”, “...Хэлмэгдлээ” гэж байна. Ийм л дүр зургийг сонсголоос, хэвлэлүүдээс, бүр УИХ-ын хуралдаан дээр өгсөн тайлбаруудаас нь харж ирлээ.

Гэтэл нүүрсний хулгай байсан. Энэ үнэн. Бас ард нийтээрээ энэ хулгайг зогсоохыг хүсэж байна. Бас л үнэн. Түүнчлэн Түр хорооны дарга Б.Энхбаярын “...Сонсголоор хэн нэгэн хувь улстөрчийн биш, улс улсаараа үлдэх үү гэдэг ноцтой асуудлыг ярина” гэсэн агуулга бүхий мэдээллийг ч анзаарахгүй өнгөрч болохгүй юм. Тэр утгаараа, нүүрсний хулгай илэрч, нэг тийш шийдэгдэх учиртай.

Нөгөөтэйгүүр, Б.Энхбаяр удтал гацсан сонсголыг яаж ийгээд л эхлүүлчихлээ. Эхний үе шатыг нь явуулчихлаа. Энэ сонсголын “сонин сайхан” хуучраагүй байтал хоёр дахь үе шатных нь гэрчүүдийг дуудав. Санаснаас шазруун үзэж байна. Хүн үлдээсэнгүй л зарлав. Хоёр дахь шат нь ирэх долоо хоногт эхэлнэ. Он гартал үргэлжилнэ. Сонгууль дөхсөн ийм үед сонсгол явж байгаа нь улс төр цаагуураа улайсгаж байж мэдэх л юм. Хэрэв тийм бол ойрд олон “эвгүй” үйл явдал өрнөнө дөө.

Гэхдээ, аливаа зүйл хоёр талтай. Энэ дунд үнэхээр хэлмэгдэж, гүтгүүлж яваа хүн байхыг үгүйсгэхгүй. Төрд албан тушаал хашсаныхаа төлөө, тэнд нь хулгай гарахад анзаараагүй “хэрэг”-ээр хэлмэгдсэн байж болно. Эсвэл даргын тушаал гүйцэтгэсний эцэст өнөөдөр сонсголд дуудагдаад “байцаагдаж” байж ч мэднэ. Хэн нэгэн холын хамаатан, аль эсвэл хамт ажиллаж байсан хүнийх нь хамааралтай этгээдийн холбоотой асуудлаар шууд нэрээ зарлуулаад явж байгаа нь ч байж болох юм. Яагаад ингэж байна гэхээр шүүх тогтоогоогүй, сонсгол дуусаагүй учраас “магадлал”-ыг авч үзэж буй хэрэг л дээ. Шулуухан хэлэхэд, сонсголд дуудагдсан болгоныг “...Нүүрсчин” гэхэд хэцүү. Өмнөх ийм жишиг бий. Хөгжлийн банкны хулгайгаар бас л сонсгол хийсэн. Тэгэхэд зарим нь сонсголд хүрч очоод, өөрт наагаад байгаа зээл хуйны талаар онгойтол яриад гарсан. Тийм хүн цөөнгүй байсан. Тэгэхээр нүүрсний сонсголд дуудагдсан бол хямарч, нумраад байх хэрэггүй юм. Тэглээ гээд одоо сонсгол зогсохгүй. Галт тэрэг хөдөлсөн. Монголчууд тэр чигтээ энэ сонсголыг ширтэж байна. Хэн нь хулгайч вэ, хэн нь хэлмэгдсэн бэ гэдгийг харахыг, мэдэхийг хүсэж байна. Тиймээс, нэгэнт л нүүрсний хулгайтай холбоогүй бол сонсгол дээр сайхан явж очвол дээр. Тэгээд үнэнийг ярьчих хэрэгтэй. Бод доо, удахгүй сонгууль болно. Бодвол “...Нэр дэвшинэ” гээд явж байгаа цөөнгүй хүн нүүрсний сонсголын гэрч болчихоод байгаа биз. Тэдний нэлээд нь дор хаяж бүтэн жил “...Нүүрсний хулгайч” гэж цоллууллаа шүү дээ. Хэдхэн сарын дараа болох сонгуульд намаасаа мандат авчихаж дөнгөх байх. Тэгээд очсон ч нутгийнхан нь навсайтал унагана. Угаасаа нүүрснээс хулгай хийсэн этгээдэд нутгаараа байтугай Монголоороо зэвүүцэж, дургүйцэж байна. Тэр утгаараа, сонсгол “...Нүүрсний хулгайтай холбоогүй” гэдгээ тайлбарлах “тайз” нь болж мэдэх юм. Нэрээ цэвэрлэх боломж гэсэн үг шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН-ынхан “хаяг” андуураад байна уу?!
АН-ынхан “хаяг” андуураад байна уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​