fbpx Протокол: Тавантолгой-Чойр чиглэлийн автозамыг концессээр барих гээд чадаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 8 секунд

Протокол: Тавантолгой-Чойр чиглэлийн автозамыг концессээр барих гээд чадаагүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Хэлэлцээрийн хүрээнд 110 сая ам.долларыг автозамын дэд бүтцийг сэргээн сайжруулахад зарцуулна.

Булган, Хавирга, Цагааннуурын боомтын үйл ажиллагааг сайжруулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Энэ зээлээр Улаанбаатар-Арвайхээр, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн автозамуудын ээлжит болон их засварын ажил, Улаанбаатар-Өндөрхаан, Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн автозамын засварын ажил болон төмөр бетонон гүүрийн засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн жишиг логистикийн төв байгуулах, боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх хүрээнд автомашины жин хэмжүүр, ариутгал хэсгийг байгуулна. Мөн Булган, Хавирга, Цагааннуурын боомтын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд дэд бүтцийн ажлыг хийнэ.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Байнгын хорооноос нийт есөн асуудлаар чиглэл өгсөн. Энэ асуудлууд засагдсан уу?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Есөн асуудал дээр тодруулга ирүүл гэсэн. Холбогдох сайд нартайгаа зөвшилцөөд Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцээд, шийдэгдсэн гэж хэлж болно.

“311 км автозамын засварыг хийнэ гэчихээд 50 км зам нэмээд оруулаад иржээ”

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Танилцуулгад 311 км автозамын засварыг хийнэ гэсэн. Харин хөрөнгө оруулалтын хуваарь дээр 361 гээд 50 км зам нэмж орж ирсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-311 гэсэн зам яагаад 361 болсон гэхээр Өвөрхангай аймагт жишиг логистик төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Эдийн засгийн үр ашиг муутай, хувийн хэвшил хийх боломжтой гэж үзсэн тул хассан. Түүний оронд хамгийн том тулгамдсан асуудал болсон Дорнод-Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн 50 км зам, цаашлаад 27 км замыг засахад дээрх зээлээс санхүүжүүлэх нь зүйтэй юм гэж үзсэн. Мөн улсын чанартай автозам, гүүрүүдийн өртгийг гаргасан байгаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-2024 оны төсөв хэлэлцэх үеэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозамд их засвар хийнэ гээд Зам тээврийн яамнаас мэдэгдэж байсан. Энэ зам хаягдав уу, аль эсвэл шийдэхээр болсон уу?

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:

-Энэ бас их чухал зам. Даланзадгадаас-Мандалговь- Төв аймагт чиглүүлэн тавьсан зам дээгүүр даац хэтрүүлэн мидлинг тээвэрлэж, шатахуун тээвэрлэснээс их эвдэрсэн. Энэ замыг засах гээд хөрөнгийн эх үүсвэр хайж байгаа. Өмнөговь, Дундговь аймагт Ерөнхий сайд ажиллах үеэрээ тус замыг засна гэж хэлсэн байгаа. Сангийн яамтай ярилцсан. Дэлхийн банктай санал солилцож байгаа. Зээлийн хэлэлцээрийг баталсны дараа тодорхой зохицуулалт хийж энэ зам руу хувараалилт хийж болох юм гээд ажиллаж байна. 2024 оны төсөв батлах үеэр хөрөнгө тавъя гэж байгаад зээлийн хэлэлцээр баталсны дараа дотор нь гүйлгэж шийднэ. Гарцаа байхгүй засах ёстой зам.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан:

-Энэ чиглэлийн замд 2018 онд 7.4 тэрбумаар, 2019 онд 9.7 тэрбум төгрөгөөр засвар хийсэн юм билээ. Мидлинг зөөх Засгийн газрын тогтоолтой. Тэрнээс шалтгаалж эвдрээд байгаа. Зам тээврийн яамны үе үеийн сайд нар хоёр дахь гарцыг гаргая гэж Тавантолгой-Чойр чиглэлийн замыг улсын чанартай зам болгосон. Эхний ээлжинд энэ замыг концессээр барих гээд цуцлагдсан. Одоо энэ асуудалд санхүүжилт авчихвал хоёр чиглэлээр зорчих боломжтой юм билээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ төсөл дээр ямар ч гэсэн Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн замыг тусгуулах саналтай байна. Эх үүсвэрийг нь Зам, тээвэр хөгжлийн сайд шийднэ гэсэн учраас. Болохгүй бол хасчина биз.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Хэлэлцээрийг дэмжиж байна. Урьд нь бид гадны зээл авахад байнгын хороогоор хэлэлцээд ийм зүйлийг засч янзална шүү, батлахад хэцүү болно гээд чиглэл өгөөд явуулахаар өөрчлөлт ордоггүй байсан. Энэ удаад өгсөн чиглэлээр анхаарлаа хандуулж, зээл олгогч талтайгаа ярилцан засаад иржээ. Зөв хандлага явж байна уу гэж харлаа. Монгол Улсын байр суурь ийм байгаа гээд өөрчлөөд оруулаад ирж байгааг том ахиц гэж үзэж байна. Байнгын хорооноос чиглэл өгсөн бол засдаг байх ёстой. Болохгүй бол зээлийг авахгүй ч байж болно шүү дээ.

“Монгол Улсын далбаатай онгоцыг барьцаалж, 10 сая ам.доллар нэхэж байсан”

Үргэлжлүүлэн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Монгол Улсын далбаатай хэдэн онгоц байна вэ, хэдэн далайчин байна вэ. Конвенцид гишүүн улс бүр далайчны хөдөлмөрийн гэрээг түүний хүчинтэй хугацаа дууссаныг харгалзахгүйгээр ямар нэг халдлагад өртсөн бол хүчинтэй байхыг шаардана гэж байгаа. Бид шаардаж болно, хариуцлагыг хэн хүлээх вэ. Урьд нь манай далбаатай онгоц далайн дээрэмчний халдлагад өртсөн тохиолдол бий юу. Манай далбааг хэрэглээд ашиглаж байсан улс нь хариуцлага хүлээж байсан уу, эсвэл хөлөг онгоц эзэмшигч хариуцлага хүлээдэг үү. Зүүн өмнөд азийн хэсэгт Судан, Сомали хавиар далайн дээрэмчин ихтэй, идэвхтэй байдаг. Барьцаалаад мөнгө нэхсэн тохиолдолд хэн төлөх вэ. Далбаагаа ашиглуулж байгаа манай улс төлөх үү, манай далбааг ашиглаж байгаа улс төлөх үү.

Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн:

-26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй, их далайд хөвж байна. Нийт 651 орчим далайчин манай байгууллагаас гэрчилгээ аваад ажиллаж байна. БНСУ-ын Хон Сон Сун гэдэг хөлөг онгоц 2010 оны дөрөвдүгээр сард Оманы эрэг орчмоор явж байхдаа дээрэмчдэд барьцаалагдаад 2011 оны нэгдүгээр сар хүртэл барьцаанд байж байгаад чөлөөлөгдсөн. Барьцаалагчид БНСУ-ын эзэмшигч компаниас 10 сая ам.доллар нэхэж, БНСУ-ын талаас дөрвөн сая ам.долларт төлж, хөлөг онгоцоо чөлөөлж авсан байдаг. Хөлөг онгоц дээр дээрэмтэй холбоотой эцсийн хариуцлагыг хөлөг онгоц эзэмшигч хариуцахаар конвенцид заасан байдаг.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Хөлөг онгоцноос юуг нь хариуцдаг юм, манай улсын халаасанд ордог юм байна уу. Далайн захиргааны байгууллага хэчнээн орон тоотой, хэр төсөвтэй вэ. Энэ байгууллага улсын төсөвт хэр хэмжээний орлого оруулдаг юм. Хөлөг онгоцыг бүртгэж аваад хэр хэмжээний орлого олдог юм бэ?

-Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн:

-2021 оны гуравдугаар сараас хойш Улаанбатаар хотод хөлөг онгоцны бүртгэлийг хийж байгаа. Өнгөрсөн онд нэг сая орчим ам.долларын орлого олсон бол өнөө жилийн байдлаар хөлөг онгоцны бүртгэлээс 1.2 сая ам.долларын орлого олсон. Нийтдээ 250 сая төгрөг төсөвт төвлөрүүлсэн бол ирэх жил 300 сая төгрөг төсөвт төвлөрүүлнэ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү
“..Нүүрсчин” гэгдсэн хүмүүсийн нэрээ цэвэрлэх боломж нь нүүрсний сонсгол юм биш үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​