fbpx Шинэ жилийн гайхамшгийг мэдрүүлэх зургаан кино
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 28 секунд

Шинэ жилийн гайхамшгийг мэдрүүлэх зургаан кино

Хайртай, дотны хүмүүстэйгээ дулаан буйдан дээрээ тухлан, халуун шоколад ууж, зул сарын кино үзэх нь арванхоёрдугаар сарын нэгэн утга учир билээ. Шинэ жилийн үдэш гэр бүлээрээ зул сарын тухай хөгжилтэй кино үзэж, оны сүүлчийн өдөрт хөг нэмээрэй гэж зөвлөе.

The Christmas Chronicles

Энэхүү кинонд хоорондоо таарамж муутай ах, дүү хоёр Сантагийн ханцуйд нуугдаж, хамтдаа аялж буй тухай өгүүлдэг. Гэрт нь айлчилсан Сантагийн ханцуйд нууцхан шургалж амжсан тэд зул сарын өглөө болохоос өмнө бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах хэцүүхэн даалгаврыг биелүүлэхэд нь тусална. Энэхүү кино нь жинхэнэ зул сарын гайхамшигт үлгэр бөгөөд зөвхөн хүүхдүүдэд гэлтгүй томчуудад ч баяр баясал авчрах ажээ.

Christmas Inheritance

Альфа Эллен Лэнгфорд аавынхаа бизнесийг өвлөж авахын тулд түүний хүсэлтийг биелүүлэхээр болно. Ийнхүү тэрбээр ганц ч удаа очиж үзээгүй хот руугаа ердөө 100 доллартай очих ба аавынхаа зул сарын нэгэн захидлыг хамтрагчид нь дамжуулж өгөх үүрэг хүлээжээ. Үзэсгэлэнт бүсгүй аавдаа өөрийгөө хариуцлагатай гэдгээ харуулахын тулд зул сарын баяраар хайртай хүнээ орхиж, өөр хот руу явсан нь түүнд хөгжилтэй аялал, гэгээн дурсамжийг үлдээх болно.

Клаус (Klaus)

Цаг ямагт залхуурдаг, өөртөө итгэх итгэл, хүсэл эрмэлзэлгүй, чинээлэг айлаас гаралтай шууданч залуу Жесперийн зан, хандлагыг нь өөрчлөхийг хүссэн эцэг нь "Smeerenbur"-ийн нэгэн арал руу явуулдаг. Хэрэв тэнд Жеспер 6000 захиаг эзэнд нь хүргэж өгч чадахгүй бол гэр бүлийн хөрөнгө эзэмших эрхээс хасагдах ажээ. Гол асуудал нь уг арал дээрх хүмүүс хоорондоо бараг ярьдаггүй, нэг нэгэндээ ганц ч захиа бичдэггүй гэнэ. Тиймээс залуу өөрийн шуудангийн үйлчилгээг хүмүүст таниулж, зул сарын баяр гэхэд захиаг хүргэж дуусгах хэрэгтэй болдог.

A Christmas Prince

Америкийн өсөж яваа залуу сэтгүүлч Амбер Мур угсаа залгамжлах ханхүү Ричардын тухай илүү ихийг мэдэж, нийтлэл бичихийн тулд гүнж Эмилигийн багшийн дүрд хувиран хааны ордонд ирэх болно. Гэсэн ч юм бүхэн түүний төсөөлснөөс тэс өөрөөр эргэх ажээ. Сэтгүүлч ханхүүгийн тухай шуугиан тарих нийтлэл бичиж өөрийн нэр хүнд, карьераа өсгөх үү, үгүй юу гэдгээ шийдэх эгзэгтэй мөчтэй нүүр тулах юм. Энэхүү хөгжилтэй, инээдмийн кино нь баярын өдрөөр гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой киноны нэг шүү.

A Wish for Christmas

Сара Томас компанидаа олон гайхалтай санаа дэвшүүлэн хэрэгжүүлдэг ч захирал нь түүний бүх санааг өөрийн мэт хуулбарлаж, түүнд зохиогчийн эрхийг нь өгдөггүй байв. Энэ үйлдэл дахин дахин давтагдах үед Сара зул сарын баяраар өөрийн бүх санаагаа зөвхөн өөрөө хэрэгжүүлж амжилтад хүрмээр байна гэж хүслээ шивнэжээ. Хамгийн гайхалтай нь санта түүнд өөрийн хүслийг биелүүлэх ердөө 48 цагийн хугацааг л өгөв. Тэрбээр хоёрхон өдрийн хугацаанд хүслээ биелүүлж чадах болов уу.

Last Christmas

Дуучин болохыг мөрөөддөг Катарина Лондон дахь зул сарын чимэглэлийн дэлгүүрт ажилладаг ажээ. Тэрбээр нэг өдөр Томтой танилцсанаар амьдралаа хэрхэн өөрчилж, гайхалтай болгохыг Эмилиа Кларк, Эмма Томпсон нарын тоглосон энэхүү киноноос үзээрэй. Тус кино нь үзэгчдийн хамгийн их хүлээлттэй кинонуудын нэг болсон бөгөөд хүлээлтийг эвдсэн гайхалтай бүтээл болж чаджээ.

Ч.ТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шатахууны хомсдол үргэлжилсээр байна
Шатахууны хомсдол үргэлжилсээр байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​