fbpx Ойрын жилүүдэд ашиглалтад орох болон гацаад буй цахилгаан станцын төслүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 7 секунд

Ойрын жилүүдэд ашиглалтад орох болон гацаад буй цахилгаан станцын төслүүд

Ойрын жилүүдэд ашиглалтад орох болон гацаад буй цахилгаан станцын төслүүд мөн энэ салбарт ирэх жил хэдий хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөгдөөд буйг танилцуулъя.

Яагаад Эрчим хүчний яамны улсын төсөв Соёлын яамныхнаас бага байгаа вэ?

Иргэд ирэх оны Эрчим хүчний салбарын төсвийг Соёлын яамныхнаас бага байна хэмээн шүүмжлээд буй. Харин эх баригчид болон холбогдох албаныхан уг салбарын том хэмжээний төслүүдийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүй. Гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л шийдэх боломжтой гэсэн юм.

Түүнчлэн Эрчим хүчний салбарын нэг онцлог нь Эрчим хүчний яам нь төсвийн байгууллага учраас тэнд ажилладаг 100 орчим хүний цалин л улсын төсвөөс гардаг.

Мөн эрчим хүчний салбарт ажиллаж буй 16,000 орчим хүн нь цахилгааны төлбөр төлсөн тарифаас санхүүжиж, аж ахуйн тооцоон дээр буюу өөрсдөө орлогоо олж, зарлагаа гаргадгаараа онцлог байдаг байна.

Ирэх онд хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжих дүнгээр нь жагсаавал эн тэргүүнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт байгаа ба нийтдээ 1.07 их наяд төгрөгийг эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад зориулахаар төлөвлөжээ. Үүний 255 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргах аж.

10 аймагт баригдаж эхлээд буй дулааны цахилгаан станцууд:

зураг

Ойрын жилүүдэд ашиглалтад орох цахилгаан станцууд болон гацаад буй төслүүдийнхээ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах зүйлсийг ярьсан юм.

Ойрын жилүүдэд ашиглалтад орохоор төлөвлөгдөөд буй цахилгаан станцын төслүүд:

  1. Дорнодын цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг ирэх оны нэгдүгээр сардаа багтааж ашиглалтад авах байх.
  2. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн тусгайлсан хэлэлцээрүүд хийгдсэн. Шалгарсан байгаа "Power China" компани төлөвлөгөөгөө ирүүлсэн байгаа. Дөрвөн жилийн дотор баруун бүс дээр ашиглалтад орно.
  3. Тавантолгойн цахилгаан станцад хоёр оролцогч орж ирсэн ч хоорондоо маргаантай байгаа. Энэ шүүхийн асуудал дуусах юм бол 2024 ондоо багтаад эхэлнэ. 2026 оны төгсгөлөөр 300 МВт-ын хүчин чадалтайгаар ашиглалтад орно.
  4. Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хоёр блок цахилгаан станц баригдаад явж байна. 2024 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд эхний 150 МВт-ын блокийг ашиглалтад авна. Хоёр дахь блокийг 2025 оны тавдугаар сардаа ашиглалтад авахаар төлөвлөгдөөд явж байна.

Ажил нь гацсан буюу удаашралтай байгаа цахилгаан станцын төслүүд:

  1. Багануурын цахилгаан станцын хувьд хуучин хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулахгүй гэсэн шалтгаанаар зогсоод байгаа. Шинэ хөрөнгө оруулагч олсон. 2024 оны нэг, хоёрдугаар сардаа шийдэгдэнэ. 400 МВт-ын блокоо 30 сараас илүүгүй хугацаанд ашиглалтад авна гэж ярьж байна.
  2. ОХУ-тай ТЭЦ III-ын өргөтгөлөөр хэлэлцээр хийгээд явж байгаа өнгөрсөн оны есдүгээр сард Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) хийж ирүүлсэн. Харамсалтай нь үнэ өндөр байгаа. Үнээ буулгах тал дээр хэлэлцээр явж байгаа ч богино хугацаанд энэ төслийг амжилттай дуусгаж чадахгүй байна.
  3. Хятадаас эрчим хүч импортлох асуудлаар өнгөрсөн оноос хэлэлцээр хийгээд явж байна. Өвөр Монголын талаас эрчим хүч нийлүүлье гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. "Оюу Толгой" ХХК техникийн нөхцөлийг бүрдүүлэхээр 17 орчим сая долларыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан. Оюутолгой компани дээр техникийн нөхцөлийг хангах тендер зарлагдаад явж байна. Харамсалтай нь өвлийн оргил ачааллаас өмнө тоног төхөөрөмжөө суурилуулж амжаагүй учраас энэ өвөлдөө Хятадаас цахилгаан эрчим хүч импортолж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэсэн юм.

Эдгээрээс гадна эрчим хүчний 80МВт чадал нийлүүлэх батарей хуримтлуурын туршилт, тохируулгын ажил энэ сард эхлээд байгаа юм.

Уг батарей хуримтлуур ашиглалтад орсноор:

  • Оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах
  • Хүчдэлийн давтамж тохируулга хийх, ДЦС-уудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэх ач холбогдолтойг салбарын яамнаас мэдээлж байжээ.
“IHC esports” багийг Цахим элчээр өргөмжилж, ДАШТ-д оролцсон багийнхныг салбарын тэргүүний ажилтан тэмдэг, жуух бичгээр шагналаа
“IHC esports” багийг Цахим элчээр өргөмжилж, ДАШТ-д оролцсон багийнхныг салбарын тэргүүний ажилтан тэмдэг, жуух бичгээр шагналаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​