fbpx Утааны эсрэг Монгол зуух тараав, Хятад орон сууцжуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 13 секунд

Утааны эсрэг Монгол зуух тараав, Хятад орон сууцжуулав

Монгол 15 жилд 816 тэрбум төгрөг зарцуулсан ч утаанаасаа салж чадсангүй

Улаанбаатарчууд бид жил бүрийн өвөл утаа, автозамын түгжрэл, халтиргаа гулгаатай нүүр тулдаг. Тэгвэл бид өнгөрсөн 15 жилд 816.3 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжийн 153.3 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулжээ. Тодруулбал, 2008-2016 оны хооронд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан байна.

Харин 2017-2020 оны хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс 273.1 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум төгрөг, Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг, нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 2023 оны төсөвт агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт нийтдээ 27.2 тэрбум төгрөг суулгасан юм. Гэвч 2014 онд 45 мянга, 2023 онд 80 мянган утаагүй зуух тараалаа.

Өнөөдөр байдал өөрчлөгдсөнгүй. Тиймээс дэлхийн улс орнууд утааг хэрхэн ялсан тухай энэ удаагийн “Бид, Тэд” буландаа онцолж байна.

Хятад: Орон сууцжуулж утаанаас салжээ

Аж үйлдвэр хөгжихийн хэрээр утаа нь ихсэж, савласан агаар худалдан авах хэмжээнд очиж байсан БНХАУ эдүгээ хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагджээ. 2014 оноос тус улс агаарын бохирдлын эсрэг дайн зарлаж, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж, агаарын бохирдлын эсрэг тусгай цагдаагийн эргүүл гаргах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байсны дүнд бохирдлоо мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж чаджээ.

Дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч буюу 100 метр өндөртэй цамхгийг барьжээ. Тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан ба PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурчээ. Мөн 2018 онд Бээжингийн захиргаа агаарын бохирдол ялгаруулж буй 553 төрлийн автомашиныг хориглох шийдвэр гаргаж, цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжжээ. Мөн өдөрт 60 кг хүчилтөрөгч ялгаруулах оффис, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим "ногоон" барилгыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцрыг багасгажээ. Дэлхийн хамгийн анхны ойн хотоос гадна Хятад улс дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээн босгож агаарын бохирдолтой тэмцэж байна. Үүнээс гадна өнгөрсөн онд л гэхэд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцжуулжээ. Ингэхдээ түрээслэх, худалдан авах боломжийг хослуулсан шинэ журмыг хэрэгжүүлсэн байна.

Франц: Автомашиныг дугаарын хязгаарлалттай явуулснаар утаагаа бууруулжээ

2015 оны хавар Парис хотын иргэд нийслэлийнхээ агаарын чанар муудаж байгаа талаар гомдол гаргах болжээ. Эйфелийн цамхаг зэрэг дурсгалт газрууд утаанд харагдахаа больсон байна. 2014 онд гаргасан судалгаагаар Парисын иргэд, гаднаас ирсэн зочид, жуулчдыг амьсгалах бүрд уушгинд нь зургаан сая хатуу тоосонцор ордог гэжээ. Энэ нь нэгэн зэрэг найман тамхичны гаргасан утаагаар амьсгалж байгаатай ижил юм.

Хотын захиргаанаас ч нэн даруй арга хэмжээ авсан аж. Хотын төвөөр болон ойролцоох хотуудаар гурваас дээш зорчигчтой автомашинуудыг тэгш, сондгой дугаараар нь явуулж, 20 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон байна. Энэ журмыг зөрчсөн хүмүүсийг газар дээр нь торгож, хүмүүсийг машинаа гэртээ үлдээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтийн тээврээр үнэгүй зорчуулж, гэрийнх нь ойролцоо үнэгүй зогсоол барьж өгчээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд замын түгжрэл 40 хувиар буурсан байна. Нийтийн тээвэрт чихцэлдээн үүсгэхээс сэргийлж, тээврийн компаниудыг нэмэлт суудал гаргах үүрэг өгчээ. Парис хотын дарга Анн Идалыо 2020 он хүртэл дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох санал тавьсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил зуухны хэрэглээг хоригложээ. Ингэснээр утаагаа багасгаж чаджээ.

Грек: Цахилгаан халаагуураар агаарын бохирдлыг шийджээ

Афин хот гурван талаараа уулсаар хүрээлүүлсэн бөгөөд үе үе салхигүй, тогтонги цаг агаартай байдаг. Грекийн нийслэлийн иргэд ч ил зуух, халаагуур зуух хэрэглэдэг болохоор хууль бусаар мод огтолж, агаарын чанарт нөлөөлдөг байна. Тиймээс агаар дахь тоосонцрын агууламж нэг шоо метрт 150 микрограммаас хэтэрч (дашрамд дурдахад өчигдөр 100 айл орчимд 14 цагийн байдлаар 815 мкг байлаа) хэт мэдрэг хүмүүс гадаа гарах боломжгүй болох үед сургууль, цэцэрлэгүүдийг хааж, иргэдийг галлагаагаа зогсоохыг зөвлөдөг.

Хүн амын ядуу давхаргынхан утааны улиралд цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй гэдгийг төр засгаас ойлгож, зуух, ил зуухны оронд цахилгаан халаагуур хэрэглэсэн нөхцөлд тарифыг 70 хувиар хөнгөлдөг аж. Афинд тэгш тоотой дугаартай автомашинууд тэгш тоотой өдөр, сондгой тоотой нь сондгой өдрүүдэд хотын төв рүү орох эрхтэй.

Их британи: Дөрвөн жилийн дотор утааны асуудлаа шийджээ

Английн эрх баригчид цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр дөрвөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ. Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.

Бүх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдлыг шийдэж чаджээ. Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүн амын төвлөрөлтийг сааруулжээ.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу
Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​