fbpx Бүсчилсэн тойрог: Хэн юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 16 секунд

Бүсчилсэн тойрог: Хэн юу хэлэв?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоохоор намууд санал нэгдээд байгаа юм. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн дөрөвдүгээр тойрог, , Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн долдугаар тойрог, Баянзүрх дүүрэг наймдугаар тойрог, Баянгол дүүрэг есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн арвангуравдугаар тойрог байхаар тооцсон байна. Улмаар 2024 онд мажоритар, пропорционал хосолсон системээр 126 гишүүнийг сонгох юм. Тэгвэл өчигдрийн чуулганы үеэр гишүүд тойрог хуваарилалт дээр дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:- Өмнө нь явж үзээгүй зам учраас олон талтай асуудал. Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй. Сайн тал ч бий, муу тал ч бий. Сайн тал гэвэл улс орны, бүс нутгийн эрх ашиг гээд олон зүйл хөндөгдөнө. Ийм учраас намын бүлгүүд болоод УИХ-ын төлөөллүүд тал талаасаа ярилцаад зарчмын хувьд энэ шийдвэрийг дэмжээд явж байна. Хоёрдугаарт нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулна. Зардал буурснаар шинэ залуус, эмэгтэйчүүдэд илүү боломж олгох ёстой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -2020 онд МАН ялчихаад Монгол Улс нэг тойрог болно гэж нэг хэсэг ярьсан. Энэ хүрээнд нийтдээ 20 аймгийн 60 гаруй сумаар явсан. Би улс нэг тойрог болох нь сайн гэж үзэж байна. Үгүй ядаж бүсчилсэн хөгжлийнхөө дагуу дөрвөн бүсдээ хуваагаад сонгуулиа хийх энэ хувилбарыг дэмжсэн бол илүү дээр байх байсан.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:-Бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хамтдаа хөгжихийн төлөө зорилготой бөгөөд үндэс угсаагаар биш эдийн засгийн болон газарзүйн байрлалаар нь аймаг дүүргийг бүсчилж байгаа гэж ойлгож байна. Хэрэв Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах, тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг зөрчсөн ноцтой зөрчил болно. Баруун таван аймаг, баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэдэг бүс байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: -Монгол Улс төрийн байгуулалтын хувьд нэгдмэл зохион байгуулалттай улс. УИХ-ын гишүүн бол зөвхөн тухайн сонгогдсон тойргийн төлөөлөл биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг элч гэдэг хоёр зарчмыг баримталж тогтоолын төслөө боловсруулсан. Аль 2000-аад оны эхэн үеэр УИХ-аас баталсан ч одоо болтол хэрэгжүүлж чадалгүй ирсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баримтлаад аймгуудыг бүсчилж хуваасан. Үндсэндээ тэр хуваарилалтын дагуу тойргуудаа зоосон.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: - Монгол Улсыг бүсчилж хөгжүүлэх асуудлыг бас дэмжиж байгаа. Өнөөгийн улс орны тулгамдаж байгаа асуудлыг ч бас ойлгож байна. Гэхдээ Монгол Улс нэгдмэл нэг улс шүү дээ. Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс болгоод тусад нь гаргах асуудал Үндсэн хуульд харшлах юм биш үү. Үндсэн хуульд заасны дагуу үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа Монгол төрдөө аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс бас баярлаж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: -Манай намын хувьд бүс нутгийн хөгжлийг дэмждэг. Гэхдээ бүсүүдийг тойрогт хуваасанд нэлээд асуудал байна. Ямар хүмүүс энийг гаргасан юм бэ. Бүс нутаг байгуулах шалтгаан, үндэслэл нь тодорхойгүй байдал харагдаж байна. Тэр бүс нутгийн хөгжил уялдаж байгаа юу гэдэг асуудалтай тойргууд харагдаж байна. Өнөөдөр энэ Багануур, Багахангайг нэг тойрог болгочихоод хоёр мандаттай гэж заасан байна. Энэ чинь Төв аймгийн нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг, нэг нь томхон сумын хэмжээтэй, нөгөө нь хотын статустай газрууд байна. Уг нь болдог бол энэ тойргийн системдээ захын дүүрэг гэдэг ойлголтоос салах нь зүйтэй харагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -2024 оны ээлжит сонгуулийн тойргийн хуваарилалт орж ирж байна. Өчигдөр байнгын хороонд олон зүйлийг асууж мэдэж, олон санааг илэрхийлсэн. Шинэ Үндсэн хуулиар энэ үзэл санааг оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байна. Манай намын дарга бол тойрог томсгох саналд нэгдсэн болохоос биш тойрог дотор яаж дугуйлахыг бол тохироогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тойргийн хуваарилалтууд шог байгаа. Ингээд харахад бол энд наймаа явагдаж байна. Хан-Уул дүүргийг шууд ХҮН-ын Доржхандад өгч байна. Багахангайг Шадар сайддаа өгч байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж:www.polit.mn

У.Хүрэлсүхийн зориглож эхлүүлсэн үйлдвэр урагшилж байна
У.Хүрэлсүхийн зориглож эхлүүлсэн үйлдвэр урагшилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​