fbpx ТОМСГОСОН 13 ТОЙРОГ: Давуу хийгээд дутагдалтай тал нь юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
4 минут 49 секунд

ТОМСГОСОН 13 ТОЙРОГ: Давуу хийгээд дутагдалтай тал нь юу вэ?

Улс төрийн сүүлийн үеийн том шийдэл гэвэл 2024 оны УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулах тухай юм. Товлогдсноор 13 тойргоор бүсчлэгдэж байна. Хөдөөд 7, Улаанбаатарт 6 тойрог. Энэ асуудлаар улс төрийн гол намууд санаа оноогоо нэгтгэж дэмжсэн. Үүнийг улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гэж тодотгож байна. Хуваарилалт нь шог байна, гомдолсон залуу гишүүдийн фракци байгуулагдаж байна гэхчлэн араас нь дагуул чиргүүл явж байгаа ч жижиг тойргийн явцуу ашиг сонирхлоос ангижрана гэдэг нь маш том агуулга.

Том зургаараа энэ бол хөгжил дэвшлийн төлөөх шийдвэр гэж харагдаж байгаа. Улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж бүрдүүлье гэвэл тойргоо томсгох нь зүй ёсны шийдэл гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Бүс нутгийн хөгжлийг дэмжих, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг томоохон бүтээн байгуулалтад фокуслах хамгийн боломжтой хувилбар нь энэ юм.

Гэсэн хэдий ч ерөөс төгс төгөлдөр юм гэж үгүй. Үүн лүгээ томсгосон тойрогт ч бас өөрийн давуу хийгээд дутагдалтай тал байж таарна.

Энэ хүрээнд томсгосон 13 тойргийн давуу талыг цухас ажиглавал:

-Юуны түрүүнд нэг тойргийг тойглож төлөөллийн байгууллагад ээлж халаагүй сонгогдож эзэн суусан “архаг”-уудыг томсгосон тойргоор улс төрөөс чөлөөлөх явдал. Энэ нь парламент шинэ хүмүүсээр цус сэлбэх боломж олгоно гэсэн үг.

-Төсвийг үр дүнгүй цацдаг байдал өөрчлөгдөж улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, төслүүдээ түрүүлж хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, төсөв санхүүгийн “цохилт”-ын гол хүчийг томоохон бүтээн байгуулалтад төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ.

-Олон жилийн турш ярьсан Бүсчилсэн хөгжлийн “үлгэр” томсгосон тойргоор жинхэнэ утгаараа амилах боломж бүрдэнэ.

-Тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тэд сонгуулийн зардлаа хамтран бүрдүүлж, эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулах эерэг нөлөөтэй.

- Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг болохоор сонголтгүй сонгууль хэмээн гомдолдог. Харин томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрдэнэ.

- Томсгосон тойргоос харагдаж байгаа хамгийн чухал боломж нь бэлтэй, чадалтай нь мөнгө цацаж сонгуульд ялдаг явдал өөрчлөгдөнө. Мөнгөний сонгуулийн боломж хумигдана.

-Сонгууль болгоноор яригддаг Царцааны нүүдлийг хязгаарлах боломжийг томсгосон тойрог өгч байгаа нь бас нэг маш чухал давуу тал юм.

-Залуу улстөрчдад халтай гэж байгаа ч харин ч эсрэгээрээ тэдний парламентад орж ирэх нөхцөл томсгосон тойрогт илүү гэдгийг хуульчид хэлж байгаа юм. Ер нь сонгогчдын чиг хандлага ч нэр, мөр цэвэр залуучуудаа илүү дэмжихээр байна.

-Томсгосон тойрогт сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг аж.

-Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд НҮБ болон олон улсын байгууллагууд томсгосон тойргийг санал болгодог аж. Тэгэхээр жендерийн тэгш байдлыг хангах бололцоо өгнө гэсэн үг.

Харин томсгосон тойргийн сул тал нь юу байж болох вэ?

-Хамгийн эхэнд яригдаж байгаа сул тал нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Ялахын тулд бие биеийнхээ эсрэг хар пиар хийдэг гэх шүүмжлэл.

-Хоёр намд л ашгаа өгөх хувилбар. Томсгосон тойрог нь жижиг намуудад ихээхэн халгаатай хуваарилалт гэсэн санаа бодол нэлээд явж байна.

-Бие даагчид гарч ирэх боломж бололцоо хамгийн доод түвшинд байх магадлал маш өндөр.

Энэ бүхнээс сонгуулийн томсгосон тогтолцооны давуу тал нь яах аргагүй илүү жин дарахаар харагдаж байгаа юм. Гэхдээ жинхэнэ бодит дүр зураг 2024 оны сонгуулийн дараа л тодорхой болно.

Эх сурвалж: Toim.mn

Ази, Европыг холбодог худалдааны гол замыг таслаад байгаа хуситууд гэж хэн бэ
Ази, Европыг холбодог худалдааны гол замыг таслаад байгаа хуситууд гэж хэн бэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​