fbpx Савласан усанд асар олон бичил хуванцар агуулагддаг болохыг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 39 секунд

Савласан усанд асар олон бичил хуванцар агуулагддаг болохыг тогтоожээ

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Reuters/. Ердийн нэг литрийн савтай усан дотор дунджаар 240 мянган ширхэг бичил хуванцар агуулагддаг болохыг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. Эдгээр бичил хуванцрын ихэнх нь урьд өмнөх судалгаагаар илрээгүй байсан бөгөөд хуванцрын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудлыг дутуу үнэлж байсантай холбоотой гэж судлаачид үзэж байна.

АНУ-ын ШУА-ийн "PNAS" сэтгүүлд даваа гарагт нийтлэгдсэн энэхүү судалгаа нь савласан усанд 1 микрометрээс бага хэмжээтэй буюу хүний үсний өргөнийг 70 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний хуванцар хэсгүүд буюу нано хуванцар байгаа эсэхийг тодруулсан анхны судалгаа юм. Өмнөх судалгаагаар савласан уснаас 1-5000 микрометрийн хэмжээтэй бичил хуванцруудыг илрүүлж байжээ. Харин шинэ судалгаагаар өмнөхөөс 100 дахин их бичил хуванцар агуулагддаг болохыг тогтоосон байна.

Нано хуванцар нь хүний эд эс, цусанд нэвтрэн орж, эд эрхтэнд нөлөөлдөг тул хүний эрүүл мэндэд бичил хуванцраас илүү аюултай. Мөн ихэсээр дамжин төрөөгүй хүүхдийн биед нэвтэрдэг.

Эрдэмтэд савласан усанд нано хуванцар байдгийг эртнээс таамаглаж байсан боловч тэдгээрийг илрүүлж чадах технологи гараагүй байв.

Энэхүү асуудлыг шийдэхийн тулд судалгааны багийнхан шинэ микроскопыг зохион бүтээж, өгөгдөлд суурилсан алгоритмыг програмчилж, АНУ-ын гурван алдартай брэндээс худалдаж авсан ойролцоогоор 25 литр савласан усыг шинжлэхэд ашигласан байна. Гэхдээ ямар брэндийн ус болохыг дурдсангүй. Шинжлэх явцад литр ус тутамд 110-370 мянган ширхэг бичил хуванцар илрүүлсний 90 хувь нь нано хуванцар байжээ.

Судалгааг хамтран явуулсан тэргүүлэх судлаач, Колумбын их сургуулийн химийн магистр Найшин Цян ярихдаа "эл судалгаа нь нано хуванцрын судалгаанд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэж, нано түвшний хуванцрын бохирдлын талаарх ойлголтын зөрүүг арилгахад ихээхэн чухал алхам боллоо" гэв.

“Хоруу чанарын судалгаагаар таамаглаж байсан хэдий ч өмнө нь судлагдаагүй байсан энэ асуудлыг олж харах цонх нээгдлээ” гэж Колумбын их сургуулийн байгаль орчны химич, судалгааны багийн гишүүн Бейжан Ян нэмж хэлэв.

Судлаачид усны савыг хийдэг полиэтилен терефталэйт (PET) ба усыг савлахаас өмнө цэвэршүүлэх шүүлтүүрт ашигладаг полиамид зэрэг нийтлэг долоон төрлийн хуванцрыг онцгойлон судалжээ. Үүний сацуу усан дотроос үл мэдэгдэх олон ширхэг нано хэсгүүдийг илрүүлсэн байна.

Олон улсын савласан усны нийгэмлэг дээрх судалгаатай холбогдуулан мэдэгдэхдээ "шинжлэх ухааны салбарынхан судалгааны аргачлалаа дахин хянаж үзэх шаардлагатай. Хүний эрүүл мэндэд нано болон бичил хуванцрын үзүүлэх нөлөөллийн талаар шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож чадаагүй" гэжээ. Тус холбооноос судалгааны үр дүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Дэлхий дээр жил бүр 450 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэдэг бөгөөд үүний ихэнх нь хогийн цэгт хаягддаг. Хуванцрын дийлэнх хэсэг нь байгалийн жамаар задардаггүй, харин цаг хугацааны явцад жижиг хэсгүүд болж задардаг.

Хуванцар бохирдол хаа сайгүй байдаг боловч савласан усаар дамжин хүний​​ биед бичил хуванцар нэвтэрч байгаа нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татдаг. 2022 онд хэвлэгдсэн судалгаагаар савласан усан дахь бичил хуванцрын агууламж нь цэвэр ус түгээх цоргоны усныхаас их байгааг тогтоожээ. 2021 оны тайланд, хуванцар савтай усны тагийг онгойлгох, хаах бүрт ус руу бичил хуванцар ордог болохыг анхааруулжээ.

Одоо судалгааны багийнхан цоргоны ус ба Антарктидын баруун хэсгийн цасны дээжин дэх нано хуванцрыг судлахаар төлөвлөж байна.

Д.Одон

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээрээ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээрээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​