fbpx Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль ба Америк Хятадын харилцаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
4 минут 28 секунд

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль ба Америк Хятадын харилцаа

Маргааш буюу 13-нд Таваньд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нэгэн зэрэг болно. Олон улсын анхаарал татсан асуудал энэ болов. Учир нь арлын сонгууль нь Хятад Америкийн харилцаанд онцгой нөхцөл байдал үүсгэж болзошгүй юм. Энэ тухай хойно өгүүлнэ.

Сонгуульд Тайваний томоохон намуудаас гурван нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнд Ардчилсан дэвшилт намаас Лай Чиндэ, Гоминданы намаас Хоу Юи, Тайванийн Ардын намаас Ко Вэнженар өрсөлдөнө. Өрсөлдөгч тус бүрийг товчхон тодотговол:

Лай Чиндэ /Уильям Лай/ 1959 онд төрсөн. Эмчийн мэргэжилтэй. Тэрээр арав гаруй жил хууль тогтоогчоор ажилласан бөгөөд дараа нь өмнөд нутгийн Тайнан хотын дарга байсан. Одоо Тайванийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Лай нь тусгаар тогтнолыг дэмжигчдийг хамгийн их татдаг боловч өнгөрсөн хугацаанд төв үзэлтэй сонгогчдын дунд алдартай байсан. Тэрээр өөрийгөө “Тайванийн тусгаар тогтнолын төлөөх прагматик тэмцэгч” гэж тодорхойлсон удаатай. Лай одоогийн ерөнхийлөгч Цай-гийн үзэл баримтлалыг дагаж мөрдөх нь бараг тодорхой. Тэрээр Хятадтай хэлэлцээгээ сэргээх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Хятадтай хамтран ажиллаж, Тайвань, Хятадыг "ах дүү ард түмэн" гэж үзэхийг хүсч байна гэжээ.

Гоминдан намын нэр дэвшигч Хоу Юй 1957 онд төрсөн, 2006-2008 онд Тайваний Үндэсний цагдаагийн газрын даргаар, 2018 оноос нийслэл хотын захын дүүрэг болох Шинэ Тайбэй хотын захирагчаар ажиллаж байна. Тэрээр Тайванийн хоолойн хоёр эргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Коммунист намтай хэлэлцээ хийхийг дэмжиж байна.

Нэр дэвшигч Ко Вэнже 1959 онд Синчу хотод төрсөн. 2019 оноос хойш Тайваний Ардын Намын даргаар ажиллаж байна. Ко Вэнже бол анагаахын карьераа амжилттай дуусгасны дараа улс төрд орсон эмч юм. Ко 2014 онд Тайпей хотын даргаар сонгогдсон. Тэрээр Тайванийн ерөнхийлөгчийн дараа хоёр дахь хамгийн хүчирхэг улс төрийн албан тушаалд тооцогддог хоёр удаа ажилласан.

Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Ко-гийн байр суурь байнга зөрчилддөг. Тэрээр Америк бол Тайваний хамгийн чухал түнш, гэхдээ үүний зэрэгцээ Тайвань Америк, Хятадтай харилцаагаа "динамик тэнцвэрт байдалд" байлгах хэрэгтэй гэж тайлбарладаг. Мөн Тайванийн бие даасан байдлыг хадгалж, Бээжинтэй яриа хэлэлцээг сэргээх цорын ганц нэр дэвшигч гэж сонгогчдод итгүүлэхийг хичээдэг.

Ийм гурван өрсөлдөгч Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөөр бэлдэж байна. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн бүх нэр дэвшигчид БНХАУ-ын шахалтыг эсэргүүцэхийн зэрэгцээ тусгаар тогтнолоо зарлахаас түдгэлзэхээ мэдэгдсэн. Мөн тэд улс орны батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхээ амласан гэдгээрээ нийтлэг байгаа бололтой.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ оны мэндчилгээндээ Хятад Тайваньтай нэгдэх нь түүхэн шаардлага юм гэж мэдэгдсэн. Тэрээр өмнө нь Хятад улс шаардлагатай бол Тайванийг хүчээр эргүүлэн авахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан нь бий.

Гэвч АНУ "Нэг Хятад" бодлогыг дэмждэг хэдий ч арлын аюулгүй байдлын баталгааны үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэрэв нөхцөл байдал хурцадвал дэлхийн цэрэг, эдийн засгийн тэргүүлэгч хоёр гүрний хооронд мөргөлдөөн болж хувирах вий гэсэн болгоомжлолыг хэвлэлүүд онцолж байгаа юм.

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч АНУ-ыг Тайванийн сонгуулийн асуудлаар улаан шугамыг давж байна гэж буруутгаад "Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг бөгөөд энэ нь гадны хөндлөнгийн оролцоог үл тэвчих Хятадын орон нутгийн хэрэг" гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: katehon.com. Лента.ру.

АНУ:  Оросоос газрын тосны импортоо сэргээв
АНУ: Оросоос газрын тосны импортоо сэргээв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​