fbpx Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 34 секунд

Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийднэ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан, бас МАН-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн хавар Филиппин улсаас сүр дуулиантайгаар баривчилж авчирсан. Авчраад цагдан хорьсон. Мөрдөгчид, прокурорууд түүнийг “...2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан. Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан. УБДС төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, УБЦТС төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгуулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй” зэрэг асуудалд буруутгаж буй тухай мэдээллийг эх сурвалжууд түгээсэн. Мөн “...НПГ-аас Т.Бадамжунайд Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан” гэж шүүхээс мэдээлсэн. НПГ-аас өнгөрсөн намар ийм яллах дүгнэлттэйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг тус шүүхийн шүүгч Б.Дуламсүрэнд хуваарилагдсан. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Т.Бадамжунайгийн бие муудсанаас болж долоо хоног хойшлоод, 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон. Шүүгч Б.Дуламсүрэн шүүх хуралдааныг хаалттай явуулж, улмаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Үүнийгээ “...Хэргийн оролцогч нараас хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтэй байна гэсний дагуу ингэж шийдсэн” хэмээсэн. Түүнчлэн прокурорт буцаасан үндэслэлээ “...Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэж хэрэгт авагдсан баримтуудтай танилцан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...Хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т заасан “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцаалаа” гэсэн. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийн хаалттай шүүх хурлаар “...Хэрэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэнэ” гэсэн нь хууль зүйн талаасаа “...Хэргийн нөхцөл байдлыг тогтооход хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл гардаг. Ийм тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад зайлшгүй буцаах үндэслэл бий болдог. Мөн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн алдаа байвал, түүнийг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас хавтаст хэргийг шүүх хуралдаанаас буцаадаг” гэсэн тайлбартай. Харин анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг прокурор эсэргүүцжээ. Прокурор “...Хэрэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бичжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх ойрын үед “нягтлах” гэж байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийдэх юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“ТАЙВАНЬ: Хятадын эрх баригчдын салан тусгаарлагч гэж нэрлэдэг Уильям Лай ерөнхийлөгчийн сонгуульд ялав
“ТАЙВАНЬ: Хятадын эрх баригчдын салан тусгаарлагч гэж нэрлэдэг Уильям Лай ерөнхийлөгчийн сонгуульд ялав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​