fbpx “Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 59 секунд

“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!

Сар гаруйн өмнө, хэд хоногийн турш “...Авлигын дагнасан шүүх хэрэгтэй, хэрэггүй” гээд сүрхий хэрэлдэж, хэлэлцсэн. Учир нь, тухайн үед Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Үүндээ Авлигын дагнасан шүүхийн асуудлыг “хавсарган” оруулсан байдаг. Үнэндээ, Авлигын дагнасан шүүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн л дээ. Тэрбээр үүнийгээ 2023 оны арванэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлчихсэн. Тэгэхдээ “...Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монгол Улсад Авлигын дагнасан шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн.

Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцсэн. Тэндээс гишүүдийн анхаарсан гол асуудал нь Авлигын дагнасан шүүх байв. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Нэгдүгээрт, авлигын тусдаа шүүх байгуулъя гэдэг санал Засгийн газраас өргөн бариагүй юм байна. Хаанаас ийм яриа гарчихав аа. Хоёрдугаарт, авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх давж заалдахаар хэлэлцэхээр болж байгаа юм байна” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Энэ тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан. Засгийн газар ийм үүрэг даалгавар авах гэж байгаа юм. Энэ бол Засгийн газрын бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл. Үүнийг УИХ дэмжиж баталж өгөх юм бол Засгийн газар яаралтай ШЕЗ, УДШ-тэй хамтарч ажиллана. Хуульд зааснаар Шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж өргөн барих бололцоогүй” гэсэн. Энэ талаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “...Энэ нь Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй. Монгол Улсад ийм уламжлал бий. Гэхдээ ХЗДХЯ-наас хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэсэн байдаг. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “...Энэ хуульд Авлигын шүүхийн асуудал яг үгээрээ байхгүй ч, тогтоолоор судалъя гэж орж ирж байна. Тэгэхлээр Авлигын шүүх маань өөрөө авлигажихгүй гэсэн баталгаа ер нь хаана байгаа вэ” гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Арваад жилийн өмнө үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг анхан шатын шүүх мөнгө угаах гэмт хэргээр яллаж, давж заалдах шатын шүүхээр гэмт хэрэг биш гэж цагаатгасан. Үүний шалтгаан нөхцөлийг судлахад анхан шатын шүүхэд нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Сүүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ ШЕЗ-өөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт оруулж байсан. Үнэт цаас гэж юу юм бэ, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэдэг чинь юу юм бэ, зарах гэдэг чинь юу юм бэ, яаж явагддаг юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр анхан шатны шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай бүлэг зохион байгуулалттай гэмт үйлдэл оччихоод байж байна. Энэ үйлдэл үндсэндээ гурван тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмчийг, байгалийн баялгийг Ерөнхий сайд нь, сайд нар нь, банк санхүүнүүд нь, хуулийнхан нь оролцоод механизаци хийгээд авчихсан ийм асуудал байхгүй юу. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк нь, Цэцийн гишүүд нь оролцчихсон. Одоо энэ илрээд, шүүх дээр очоод байгаа хэргүүд ийм ердийн хэргүүд байгаа юм. Тийм учраас одоогийн тогтолцоогоор шийдүүлээд авлигыг ялна гэж бодох боломжгүй болчихоод байгаа юм” гэсэн. Ингэж хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх шийдвэрийг тус Байнгын хороо гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцсэн. Чуулган дээр ч Авлигын дагнасан шүүхийн асуудал мөн ялгаагүй гишүүдийн анхаарлын төвд байсан юм. Энэ асуудлаар гишүүдийн олонх нь асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Эцэст нь, санал хураалт явуулж, 68.8 хувиар дэмжсэн. Ингээд асуудал Хууль зүйн байнгын хороонд шилжсэн юм. Түүнээс хойш яг сар хагас болж байна. Энэ хооронд тус Байнгын хороо хоёр удаа хуралдсан. Дээрх хуулийг хэлэлцээгүй. Түүнчлэн УИХ намрын отгон чуулганаа энэ долоо хоногийн лхагва гаригт хаана. Тэр хүртэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалт гарсан байна. Түүнд нь энэ “Авлигын шүүх”-тэй холбоотой асуудал бичигдээгүй байна. Тэгэхээр ямартай ч энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр тээглэж орхисон байгаа юм. Гэхдээ “...Яагаад” гэдэг нь тодорхойгүйгээр намрын чуулганаас мултарч байх шиг байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийднэ
Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийднэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​