Өчигдөр иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлахыг эсэргүүцэж Төрийн ордны гадаа жагсаал цуглаан хийсэн билээ. Энэ үеэр нэгэн эмэгтэй ухаан алдаж унажээ. Гэвч тэр үйлдлийг нэг иргэн утсаараа бичиж "Цагдаа хүн алчих шиг боллоо, манайхан шэйрлээд өгөөрөй" хэмээн ёсзүйгүй буруу ташаа бичлэг цахим сүлжээнд цацсан юм.
Тэгвэл энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хальтарч унасан юмуу яасан нь сайн мэдэгдэхгүй нэгэн эмэгтэй тав шахам минут байж байгаад босоод явсан, эмнэлэг рүү яваагүйг бодоход шаардлагагүй байсан юм байх. Цагдаагийн алба хаагчдын хувьд бүх үйл ажиллагаа давхар бичиж баримтжуулж байгаа, асуудалгүй" гэв. Цагдаагийн алба хаагч ухаан алдаж унасан эмэгтэйд анхны тусламж үзүүлсэн бөгөөд үүнийг нь худлаа улстөржүүлж, цагдаа хүн алчих шиг боллоо хэмээн бичлэг хийж цацжээ.