Нийслэлийн нийтийн тээврийн 71 чиглэлийг буцаан сэргээсэн болон бусад асуудлаар өнөөдөр /2024.01.22/ Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийтийн тээврийн цогц шинэчлэлийн хүрээнд хийж байгаа шинэчлэл нь зөвхөн чиглэл бус, парк шинэчлэл. Хүртээмжтэй явуулах тал дээр Энхтайвны өргөн чөлөө дагуу байдаг хажуугийн зогсоолуудад хаалт тавьсан. Энхтайвны өргөн чөлөө буюу хамгийн их ачаалал авдаг хэсэгт нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч халас руу орсон автомашинууд саад учруулдаг гэсэн судалгаа байдаг тул дээрх арга хэмжээг авсан. Хэргцээтэй зогсоол уу гэвэл бодит байтал дээр тийм биш. Оршин суугчид, албан хаагчид бүтэн өдрийн турш машинаа тавьдаг учраас зогсоол сэлгэлт муу. Өглөө эрт ирсэн азтай хүний зогсоол болж хувирсан тул зогсоол хуваалцах үр нөлөө байхгүй учраас машин зогсоол болгосныг өөрчилж, хаалт тавьсан. Удахгүй тохижилт хийнэ.