fbpx “Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 58 секунд

“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав

Парламент дахь АН-ын бүлгээс “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байв. Улмаар нэр бүхий 24 гишүүн гарын үсгээ зурсан. Өнгөрсөн хугацаанд түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байж ирсэн ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор батлав. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ. Одоо тогтоолоор батлагдсан түр хороо хуралдаж, даргаа сонгоно. Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авсан. Ингэхдээ төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Улмаар АТГ-аас "ногоон автобус"-ны гэх хэрэгт холбогдуулан 27 албан тушаалтан, иргэнийг яллагдагчаар татан шалгаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээллийг хуулийн байгууллагаас ирүүлсэн билээ.

Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолд, “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан, Төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэх, гэрээ шууд байгуулах аргаар хийсэн нь үндэслэлтэй эсэх асуудлыг хянан шалгахаар заажээ.

АН-ын бүлэг өмнө нь Цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалтыг шалгах түр хороо байгуулж байсан ч сонсгол зохион байгуулж чадаагүй татан буугдсан. Харин энэ удаагийн хянан шалгах түр хороо ямар үр дүнтэй ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Мөн УИХ-ын сонгуулийн өмнө болох энэхүү сонсгол АН бүлэгт галын дэмжлэг болж мэднэ. Тэр ч утгаараа түр хороог байгуулахгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна гэсээр ямар ч гэсэн УИХ-ын тогтоол батлуулж чадав.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу 19 гишүүн гарын үсэг зурсан бол хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр парламент түр хороог байгуулахаар заасан. АН-ын бүлгийн гишүүд, дээр нь МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурж, 25 хүний гарын үсэгтэй ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл өнөөдрийг түр хороог байгуулсангүй. УИХ-ын дарга Г.Занданшатар та ингэж хуулийг гуйвуулахаа боль. Бид дараагийн арга хэмжээг авч энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болно. УИХ ирэх долоо хоногт завсарлана. Үүнээс өмнө түр хороог байгуулж, хаврын чуулганы хугацаанд ногоон автобусны талаарх сонсголыг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд бүхий л зүйлийг улстөржүүлж ирсэн. Ялангуяа нүүрсний сонсгол яаж АН дээр бурууг нааж, яаж МАН-аа сугалж гаргах уу гэсэн сонсгол болсон. Одоо эрх баригчидтай холбоотой асуудлыг гаргаж тавья гэхээр түр хороо байгуулахгүй аргацааж байна гэсэн байдаг. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Хянан шалгалтын түр хороо байгуулах асуудлыг дүрэм журмын дагуу холбогдох байнгын хороо оруулж ирэх ёстой. Одоо нийслэлийн тээврээс гадна газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороогоо байгуулж ажиллах хэрэгтэй. Тийм учраас түр хороо ахалж байгаа туршлагатай гишүүд бас энэ асуудалд оролцоод Нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар түр хороо байгуулж асуудлуудыг яаралтай цэгцлэх үүрэг өгч байна” гэсэн байдаг.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аялал жуулчлал үнэхээр сэргэсэн үү
Аялал жуулчлал үнэхээр сэргэсэн үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​