fbpx Аялал жуулчлал үнэхээр сэргэсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Том онцлох
Огноо
Унших
4 минут 55 секунд

Аялал жуулчлал үнэхээр сэргэсэн үү

Монгол Улсын Засгийн газар 2023 онд гадаад сурталчилгаанд анхаарч, агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлснээр 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг дэлхий даяар цацаад буй.

Уг нь, энэ мэдээлэл дэлхийд тийм ч сонин содон сонсогдох зүйл биш. Учир нь 2023 онд дэлхий нийтээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 22 хувиар өссөн дүнтэй гараад байсан /2023.11 сарын мэдээ/. Хэдийгээр цар тахлын өмнөх буюу 2019 онтой харьцуулахад 13 хувиар бага тоо ч оны эцэс гэхэд энэ салбар бараг 90 хувиар сэргэнэ хэмээн НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан барометрт ду дурдсан байна. Тухайлбал, 2023 онд аялал жуулчлалын салбарын орлого 1.4 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь Дэлхийн ДНБ-ний 3 хувьд хүрсэн байна. Мөн 2024 онд дэлхийн улс орнуудын өндөр инфляц, эдийн засгийн хүндхэн сорилт, геополитикийн хурцадмал байдлыг үл харгалзан энэ салбарын өсөлт тахлын өмнөх түвшинд хүрч чадна хэмээн НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанд бичсэн байгаа юм.

Тэгэхээр 650 мянган жуулчин бидний хувьд л алга ташмаар тоо сонсогдож байгаа ч дэлхийд 100-гийн жагсаалтыг ч бараадахгүй.

Тодруулбал, 2023 онд дэлхийн хэмжээнд 1,3 тэрбум жуулчин зорчсон бөгөөд хамгийн олон жуулчин авсан орны жагсаалтыг Франц 82,6 саяар тэргүүлсэн бол АНУ 75.6 сая, Испани 75.6 сая, Хятад 59.3 сая жуулчин авсан гэх статистик мэдээлэл гарчээ.

Өдөр бүр дайны мэдээлэл, улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд, дэлхийн олон орноос сөрөг үнэлгээ авч, хоригт ороод буй ОХУ 24.6 сая жуулчин хүлээн авч, жагсаалтын 15-д, Япон 25 саяар 16-д орсон байна. Эндээс харвал дэлхий нийтэд сэргээд буй аялал жуулчлалын салбарын жижигхэн тусгалыг бид хөөрцөглөн хүлээн авсан нь энэ.

Хамгийн гол анхаарал татаж байгаа мэдээлэл бол 1.2 тэрбум ам.долларын орлого. 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 15 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Нийт экспортын 91 хувь нь БНХАУ руу гаргасан уул уурхайн бүтээгдэхүүний орлого. Энэ нь 13,8 тэрбум ам.доллар. Гэтэл үүний 10 хувийг аялал жуулчлалын салбараас олсон хэмээн манай Ерөнхий сайд болон БОАЖ-ын сайд маань хэлээд байгаа. Харьцуулаад бодоход, манай улсын гадаад валютын нөөц л 4.9 тэрбум ам.доллар. Мөн бид 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын хэдэн жил мачийж байж төлсөн билээ. Ингээд харвал 1.2 тэрбум ам.доллар 650 мянган жуулчинд ахадсан тоо гэхэд хилсдэхгүй. Засгийн газраас 2022 оны сүүлээр Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, 1 сая жуулчин, 1,2 тэрбум ам.доллар гэсэн зорилт тавьж байсан. Тэгэхээр сонгууль дөхсөн энэ цаг үед жуулчны тоо хүрээгүй ч, салбарын орлого зорилтот түвшинд хүрсэн гэх ам хаах пиар төдий мэдээлэл болоод буй юм. Аялал жуулчлалын салбар нь 2019 онд ДНБ-ний 7 орчим хувийг бүрдүүлж байна гэх судалгаа гарснаар эдийн засгийн тулгуур салбар болох боломжтой хэмээн ярих болсон. Гэвч бодит тоогоо ч бид зөв гаргаж чадахгүй байгаа нөхцөлд энэ тухай ярих нь илүүц биз.

“Жайка”-гаас 2021 онд хийсэн судалгаанд “ Аялал жуулчлалын салбарын хөгжлийн бодлогыг тооноос чанар руу хандуулахыг анхааруулж, хөгжөөгүй байгаа салбарыг шинээр хөгжүүлэх замаар салбарын ашгийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн дурдсан байдаг. Харин бидний хувьд одоогоор тоотой л зууралдаж байна. Гэвч тоо маань бодит өсөлт мөн үү гэдэгт эргэлзсэн хэвээр байгаа шүү сайд аа.

Их Британи пуужинг орлох лазер зэвсгийг  анх удаа амжилттай туршлаа
Их Британи пуужинг орлох лазер зэвсгийг анх удаа амжилттай туршлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​