fbpx Oxfam: Ядуурлыг арилгахад 230 жил шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 7 секунд

Oxfam: Ядуурлыг арилгахад 230 жил шаардлагатай

2015 онд НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг тодорхойлж 2030 он гэхэд дэлхий нийтээр энэхүү зорилгодоо хүрнэ хэмээн амлалт өгсөн. Улс орнууд хаана оршдог, хэнээр удирдуулж байгаагаас үл хамааран тогтвортой, эн тэнцүү хөгжихийг уриалсан зорилгуудын хамгийн эхэнд “Ядуурлыг бууруулах” гэсэн үгс бичээтэй. Гэвч бодит байдалд ядуурлыг бууруулах зорилго урагшлах байтугай ухралттай байгааг өнгөрсөн жил болсон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганы үеэр дэлхий нийтээр онцгойлон анхааруулж байв. Дэлхийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилт дөнгөж 15 хувьтай байгаа нь замынхаа талд орчихсон байгаа энэ зорилгын хувьд дэндүү чамлалттай үр дүн болохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш сануулж байлаа. Тэгвэл дэлхий нийтээр баян, ядуугийн ялгааг арилгахад анхаарахгүй байж болохгүйг сануулсан өөр нэгэн тайланг саяхан танилцуулсан нь “Oxfam” олон улсын байгууллагын "Тэгш бус байдлын тайлан-2023" байлаа.

72 хуудас бүхий энэхүү мэдээллийн өмнөтгөлд “2020 оноос хойш дэлхийн хамгийн баян таван хүний орлого хоёр дахин өссөн бол эсрэгээрээ дэлхий нийтээр тулгамдаад байгаа ядуурлыг бууруулж, тэгш бус байдлыг арилгахад 230 жил шаардлагатай” гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна.

Давосын эдийн засгийн чуулганы индэр дээрээс олон улсад сонордуулсан тус тайлангийн талаар Дэлхийн банк, Олон улсын валютын сан эш татан мэдээлж, улс орнуудын Засгийн газар тэгш бус байдлыг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авах цаг болсон тухай анхааруулж байлаа.

Энэхүү нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд үүсээд байгаа зөрчил мөргөлдөөн, олон улс дамнасан хямрал, цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж бид боддог. Тиймээс эдийн засгийн удаашралын гол шалтгааныг цаг үеийн нөхцөл байдалтай холбон, эерэгээр бодож тэрүүхэндээ өмөөрдөг ч үнэн хэрэгтээ “Баячууд улам л баян болсоор байгаа нь” тоон үзүүлэлтээс харагдаж байна. Цар тахлын дараах жилүүдэд эдийн засаг сульдаж байсан гэж тайлбарлаад байсан ч үнэндээ цар тахлын яг тэдгээр он жилүүдэд баячуудын хөрөнгө хоёр дахин нэмэгдсэнийг энэ тайлангаас харж болох нь. Баячуудад цар тахал ч, геополитикийн зөрчил, цаг үеийн байдал нөлөөлсөнгүй.

Тиймээс ч дэлхий нийтээр тэгш бус байдлын асуудалд анхаарах нь нэн тэргүүний асуудал болохыг тайланг гаргасан “Oxfam” байгууллагын Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудал эрхэлсэн захирал Набил Ахмед ярьсан байна.

Баян хүмүүс улам баяжиж байгааг баталсан өөр нэгэн тоо энэхүү тайланд бий. “Дэлхийн хамгийн том арван корпорацийн долоогийнх нь захирал ам.долларын тэрбумтан. Тэдний нийт хөрөнгө 10.3 их наяд ам.доллар” хэмээн бичсэнээс харж болно. Өөрөөр хэлбэл, таван тэрбум хүн инфляц, дайн, уур амьсгалын хямралын улмаас улам бүр ядуурсаар байхад тэрбумтнуудын хөрөнгө хоёр дахин үржигдэж халаасанд нь орсоор байна. Хамгийн харамсалтай нь энэ янзаар үргэлжилбэл ядуурлыг арилгахад дээр өгүүлсэнчлэн 230 жил шаардлагатай хэмээн тус тайлангийн гол хэсэгт дүгнэжээ.

Компанийн засаглал дэлхий ертөнцийг үнэмлэхүй хэмжээгээр хуваах болсон учир үүний эсрэг олон нийтийн дэмжлэгтэй дуу хоолойгоо өргөж тэмцэх ёстой хэмээн тайлангийн хоёрдугаар хэсэгт онцолсон байлаа.

Нэгэнт баячуудын хөрөнгө өссөөр байгаа учир ойрын арван жилийн дотор хүн төрөлхтөн анхны ам.долларын их наядтан төрөхийг үзнэ. Мэдээж энэ бол нэг талаар сайн мэдээ. Гэхдээ нөгөө талд... юу болох вэ.

Энэ бүх тэнцвэргүй эдийн засгийн нөхцөл байдлын гол гогцоо хаанаас үүдэлтэй тухай судалгаанд тодорхой дурдсан байна. Тэндээс үзэхэд компанийн засаглал, монополь эрх мэдлийн асар их төвлөрөл нь эдийн засгийн тэгш бус байдлыг улам хурцатгах шалтгаан байгаа юм. Тиймээс ч тэгш бус байдлыг арилгахын тулд улс орнуудын Засгийн газар бодитой, дорвитой ажил хийх шаардлагатай байна гэжээ.

Энэхүү тайлангийн зарим эшлэлүүдээс тоймлон хүргэе.

•“Сая сая хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, цэвэр усны эх үүсвэргүй, хүүхдээ сургах нөхцөлгүй, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэж байхад дэлхийн тэрбумтнууд гурван их наяд ам.долларын ашиг орлого хүртээд сууж байгаа нь байж болшгүй тэнцвэргүй байдал. Гэхдээ нэг сайн мэдээ гэвэл бидэнд “Oxfam” зэрэг мэдээллийг ил тод нээлттэй зарладаг эх сурвалжууд байна. Эндээс мэдээлэл авсан хүмүүс үнэнийг мэднэ гэдэг нь өөрөө үнэ цэнэтэй зүйл юм” хэмээн АНУ-ын Сенатын гишүүн Берни Сандерс бичсэн байна.

•Жефф Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг. Түүний хөрөнгө 2020 оноос хойш 32.7 тэрбум ам.доллараар өсч, 167.4 тэрбум ам.доллар болжээ.

•Ж.Безос 5.5 тэрбум ам.доллараар сансарт нисч байлаа. Харин түүний хувь эзэмшдэг “Амазон” компанийн Хойд Каролина мужийн салбарын ажилтан Райн Браун өдөржин биеийн хүчний ажил хийж, агуулахаас юм зөөдөг ч түүний цалин дөнгөж амьжиргааны доод түвшинтэй тэнцэх хэмжээнийх. Мөн тэр ажлын байран дээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдахаас эхлээд олон төрлийн дарамтад өртөхгүйн тулд тэмцэх хэрэгтэй болдогоо ярьжээ.

•Хамгийн баян таван хүн өдөрт нэг сая ам.доллар үрлээ гэж тооцоход тэдний нийт хөрөнгө дуусахад 476 жил зарцуулагдана.

•Дэлхий даяар эрчүүд эмэгтэйчүүдээс 105 их наяд ам.доллараар илүү баялаг эзэмшдэг. Энэ ялгааг энгийнээр тайлбарлахад, АНУ-ын нийт төсвийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ялгаа гарч байна.

•Дэлхийн хамгийн баян нэг хувийн ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ хамгийн ядуу хүмүүсийн дөрөв хуваасны гурвынхтай тэнцдэг.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав
“Ногоон автобус”-ны хулгайг илчлэх түр хорооны бүрэлдэхүүнд хэн хэн багтав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​