"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олон хоног үргэлжилсэн.
Нийт 14 хоногийн турш хаалттай хуралдсаны эцэст шүүх хурал завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдсөн юм. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн өнөөдөр 10.00 цагаас гэм буруугийн дүгнэлтээ танилцуулна. Ингэхдээ тэднийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд ял оногдуулах шүүх хурал үргэлжилнэ.