fbpx Түгжрэлд туйлдсан иргэд тэгш, сондгойг сонгох уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 27 секунд

Түгжрэлд туйлдсан иргэд тэгш, сондгойг сонгох уу

Монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр хаяанд ирж хүн бүр бэлтгэлээ базааж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хэд хоног замын ачаалал огцом нэмэгдэж оройн бор хоногт арай гэж гэртээ харьцгааж байна. Ялангуяа томоохон зах худалдааны төв орчимд оргил ачааллын үед “Тэг” зогсолт болж байна. Иргэдийн хамгийн өргөнөөр үйлчүүлдэг газар бол Нарантуул худалдааны төв. Оройн 17:30 цагийн үед тус төвийн ойр орчмын зам түгжрэл ихтэй байв. Иргэд Нарантуул худалдааны төв рүү орох гэж багадаа хоёр цаг, гарах гэж гурван цагийг зарцуулж байна гэж байлаа. Энэ талаар иргэн Б.Батбямба “Нарантуул зах руу бол зүглэлтгүй байна. Зөвхөн Халдвартаас Нарантуул захын хойд хаалга хүртэл хоёр цаг гаруй түгжирч байна шүү дээ. Би өглөө 11:00 цагийн үед гарч үдээс хойш 14:00 цагийн үед Нарантуул хойд хаалганы ойр зогсоолд авто машинаа байршуулсан. Орой 16:20 цагийн үед зогсоолоос гарсан боловч одоо дөнгөж Халдвартын эмнэлгийн урд явж байна. Нэг км газар цаг 30 минут түгжирч байна. Сүүлийн хэдэн замын түгжрэлд маш их цагийг зарцууллаа. Цаашид энэ хэвээр байвал хэцүү санагдаж байна. Бүгдээрээ зам дээр гарч ирээд мөнхөрч байснаас дугаарын хязгаарлалтын хязгаарлалт буюу тэгш, сондгойгоор явсан дээр юм байна. Дугаарын хязгаарлалтай байхад ажлаа зохицуулаад явж болж байсан шүү дээ” гэсэн юм. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 250-300 мянган тээврийн хэрэгсэл 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг хийдэг аж. Үүний 1.8 сая буюу 64 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байна. Харин 24 хувь нь буюу 691 мянга 756 иргэн нийтийн тээврээр зорчдог бол үлдсэн 12 хувь нь дугуй болон явганаар зорчдог гэх судалгаа бий. Тэгвэл дугаарын хязгаарлалтыг цуцалснаар нийтийн тээврийн хүлээлгийн хугацаа урт болжээ. Энэ тухай иргэн Э.Тунгалагтуяа “Сар шинийн баяртай холбоотой зах худалдааны төвийн ачаалал, замын түгжрэл маш их байна. Яг сар шинийн баярын үед дугаарын хязгаарлалтыг цуцалсныг ойлгохгүй байна. Дугаарын хязгаарлалтгүй болсноор түгжрэл нэмэгдэж нийтийн тээврээр зорчдог бид явгарчихлаа. Учир нь бүгд машинаа унаад зам дээрээ гарч ирээд автобусны эгнээгээнд чихчихсэн. Үүнээс болж нийтийн тээвэр нэг талдаа бөөгнөрч байна. Сар шинийн баярын түгжрэл бүр их нэмэгдэнэ. Тиймээс одоо л тэгш, сондгойгоор явуулж өгөөч ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үед сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш дугаартай автомашинууд Мягмар, Пүрэв, Бямба гарагт хөдөлгөөнд оролцохоор байв. Харин шинэчилсэн хуваарийн дагуу тээврийн хэрэгслүүдийг Даваа-Баасан гарагт тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах өдрүүдийг тэнцүү хуваарилсан. Ингэснээр нийслэлийн иргэд сар гаруйн турш тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчсон. Улмаар уг шийдвэр энэ сарын 1-нээс дуусгавар болж, үргэлжлүүлэх эсэх талаар олон нийтээс санал авсан ч, ихэнх нь дэмжээгүй тул цуцалсан билээ. Харин иргэдийн хувьд цаашид авто машиныг дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Б.АРИГУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна”
“Хүүхэдтэй золгохдоо арьс салст, хацар, нүүрэнд нь хүрэхгүй байхыг зөвлөж байна”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​