fbpx Дөрөв хоногт 860 мянган мал хорогдож, 72 мянган өрхийн амьжиргаа хүндэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 9 секунд

Дөрөв хоногт 860 мянган мал хорогдож, 72 мянган өрхийн амьжиргаа хүндэрлээ

Монголд сүүлийн 50 жил үзэгдээгүй их цас унаж, хаврын эхэн сард хасах 40 давж хүйтэрч байна. Зуныг гантай давсан малчид өвөл зудтай нүүр туллаа. Дулаан хүйтэн огцом ээлжилсэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэдхэн хоногт сая давсан малаа алдаж, малчин өрхүүд амьжиргаанаасаа салж байна.

Монгол орны 80 хувь нь цасанд дарагдсаны дотор Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд хамгийн аюултай төмөр буюу мөсөн зуд нүүрлээд буйг ярьж анхааруулсаар байна. Даваа гарагт улсын хэмжээнд 667.841 толгой мал хорогдсон гэж мэдээлж байсан бол өнөөдөр 1.5 давлаа. Өөрөөр хэлбэл, дөрөв хоногийн дотор 860 мянган мал хорогджээ. Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт гарч байсан бол төвийн болон говийн аймгууд нэмэгджээ. Тодруулбал, Сүхбаатарт 539.095, Хэнтийд 234.933, Дорноговьд 175.683, Төв аймагт 119.246, Дундговьд 82.513, Архангайд 58.177, Булган 49.400, Увс 44.017, Дорнод 36.066 байгаа нь хамгийн өндөр хорогдолтой байгааг УОК өчигдөр мэдээлэв.

2009 - 2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийнх 9.6 мм буюу 1.6 аар их байна. Өөрөөр хэлбэл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү цастай жил болж байна.

Засгийн газар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж орон нутаг руу тусламжийн цуваа хөдөлгөсөн. Энэ хугацаанд улсын нөөцөөс 6000 тонн тэжээл гаргасан бол орон нутгийн нөөцөөс 20 мянга гаруй тонн тэжээл, мөн 10 мянга гаруй тонн тэжээлийн улаан буудай хүргэж эхэлжээ.

Улсын хэмжээнд 189.283 малчин өрхийн 72.462 малчин өрхийн амьжиргаа хүндэрчээ. Тэр дунд өвс, тэжээл дууссан 39.414, хүнс, хоолны хэрэгцээтэй 7.863, түлээ түлшний тасалдалтай 5.890, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13.677 айл өрх байна гэсэн үнэлгээ гарчээ. ОБЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ -аас 140 гаруй техник, 360 алба хаагч аймаг, орон нутгийн онцгой комисстой хамтран 14.110 өрхөд 54.398 км зам гаргаж өгчээ. Ийнхүү Монгол оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдыг УОК, Шуурхай штаб өдөр бүр мэдээлэхээр болжээ. Өчигдрийн мэдээллээс зарим байр суурийг хүргэе.

Шадар сайд С.Амарсайхан: ТЭЖЭЭЛИЙГ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР ДАМЖЛАГАГҮЙГЭЭР МАЛЧДАД ХҮРГЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

- Явуулын мал эмнэлэг ажиллаж, малын гоц халдварт өвчин, цэцэг, товруутах өвчин тархахаас сэргийлэх, ариутгал халдваргүйтэл хийх, эрсдлийг багасгах арга хэмжээ авна. Техник хүн хүч нэмэлтээр хуваарилж ажиллаж байна. Малчид зээл төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан. 190 мянга гаруй малчнаас 141 мянга нь 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байгаа. Малчны зээлийн дундаж хүү 21 хувь. Малчин дээд тал нь 30-50 сая төгрөгийн зээл авсан байна. Малаа барьцаалаад зээл авсан учраас зээлээ төлөхөд хүндрэл үүссэн. Тийм учраас зээлийг зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулахаар ойлголцолд хүрсэн. Засгийн газар үйлдвэрлэгчидтэй уулзаж тэжээлийг үйлдвэрийн үнээр нь аль болох дамжлагагүйгээр малчдад хүргэх арга хэмжээг авч ажиллаж байгаа.

ХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг: ТЭЖЭЭЛИЙН УЛААН БУУДАЙГ ЗУРГААН АЙМГИЙН 20 СУМАНД ОЛГОНО

-Эхний ээлжинд улсын болон аймгийн нөөцийг 50 хувийн хямдралтайгаар малчдад борлуулж байсан бол энэ удаад үнэ төлбөргүйгээр өгөхөөр ажлын хэсэг гарсан. Үргэлжлүүлэн 10 тонн тэжээлийн улаан буудайг гамшгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа аймаг, сумдын малчдад олгоно. Нөхцөл байдал хүндэрсэн зургаан аймгийн 20 гаруй суманд олгоно. Нэг суманд 150 тонн ногдож байна. Мөн цагаан зудтай 17 аймгийн 90 орчим суманд 75 тонн улаанбуудайг олгоно. Цаашдаа улаанбуудайн улсын нөөцийг нэмэгдүүлэхээр хувийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. 70 орчим хувийн байгууллагад 12 тонн нөөц байна.

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: ЦАС ОРЖ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

- Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1 мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна. Хоёрдугаар сарын 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 хэмээр чангарна. 25-наас Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Хоёрдугаар сарын 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүсэхээр байгаа. Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. Хоёрдугаар сарын 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Азийн улс төрийн залуу манлайлагчдын давлагаа Улаанбаатарт
Азийн улс төрийн залуу манлайлагчдын давлагаа Улаанбаатарт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​