fbpx Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 29 секунд

Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна

Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсантай холбогдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцав.

Иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажилд орон нутгийг яагаад онцлох болсон бэ?

Олон улсын жишгээр үндэсний стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тухайн орны санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, газар зүйн байрлал, хүн амын нягтаршил, тэдний хэрэгцээ шаардлага зэргээс хамааралтайгаар тодорхойлогддог. Тухайлбал, хөгжиж буй зарим орны хувьд санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратегийн зорилго нь санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэдэг бол зарим нь хэрэглэгчдийг санхүүгийн шийдвэр гаргах чадавхтай болгох, хувьсаж өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн сорилтуудтай тулгарахад нь туслах зорилготой байдаг.

Олон улсын туршлагаас харахад олон төрлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлдэг. Гэвч хэрэгжүүлэх нөөц бололцоо хязгаарлагдмал байдаг тул хамгийн үр нөлөө бүхий тэргүүлэх чиглэлүүдийг эхний ээлжинд сонгон хэрэгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын хувьд хөдөө орон нутгийн иргэд хот суурин газартай харьцуулахад алслагдсан, мэдээлэл авах боломж бага байдгаас өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгох, санхүүгийн бусад үйл ажиллагаанд оролцох зэрэгт хүндрэлтэй тулгардаг. Мөн тэтгэврийн насанд хүрэх үедээ зориулж хуримтлал үүсгэх, зохистой санхүүгийн бүтээгдэхүүн сонгох талаар хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг малчдын мэдлэг дутмаг байна. Иймээс хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох тэргүүлэх чиглэлийг үндэсний стратегид тусгаж өгсөн.

Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

Эхний ээлжинд орон нутгийн иргэдэд дутагдалтай байгаа, сайжруулах нэн шаардлагатай санхүүгийн мэдлэг, мэдээллийн талаар судалгаа хийж, цаашлаад орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын сүлжээг ашиглан орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох юм. Тухайлбал, аймгийн засаг даргын Тамгын газар, Монголбанкны салбар, хэлтсүүд, арилжааны банкнуудын салбар, тооцооны төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан иргэдэд сургалтуудыг тогтмол хийх, санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулж, тухайн орон нутгийн захиргаа, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана. Мэдээж боловсрол олгож буй сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн салбаруудад төрийн бодлогоор дамжуулан сургалтын хөтөлбөрт нь санхүүгийн мэдлэг олгох агуулга багтаах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх нь үр дүн авчирна.

Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

Монголбанкны зүгээс Өмнөговь аймагт 2023 оны 5 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд санхүүгийн мэдлэг олгох стратегийн хүрээнд Өмнөговь аймагт Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан баг бүрэлдэхүүн ажиллаад ирлээ. Дээрх өдрүүдэд “Санхүүгийн боловсрол-Орон нутгийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын түвшинд амжилттай зохион байгуулж, Монголбанк, Засаг даргын Тамгын газар хамтран "Орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ч талууд тодорхой санал, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, санхүүгийн боловсролыг түгээж ажиллах чиглэлээр жишиг аймаг болох, үүнд орон нутаг дахь 22 ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт цахим болон танхимаар “ Бизнес судал хичээл”-ийг оруулж судлуулах, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлууд багтсан. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, 15 сумын ерөнхий боловсролын сургууль, Насан туршийн боловсрол төвийн багш, төрийн байгууллагын ажилтан албан хаагч хамрагдаж, нийт 102 хүнийг бэлтгэлээ.Өмнөговь аймгийн тухайд Монгол Улсын хамгийн том газар нутагтай аймаг, нүүрс, зэс, алтны том ордуудтай, 73 мянган хүн амтай, уул уурхайг түшсэн аймаг бөгөөд уурхайд ээлжээр ажилладаг эцэг, эхтэй өрх гэр олон. Тиймээс тэдгээр өрхүүдийн онцлог байдлыг, тэр дундаа гэртээ үлдэж буй “өрх толгойлсон” хүүхдүүдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлэх нь чухал.

Аймаг орон нутагтай хамтран ажиллаж, тухайн нөхцөл, онцлогт нь тохируулж нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь гэж ойлголоо. Цаашид ямар үр дүн хүлээж байна вэ?

Өмнөговь аймгийн санаачлага, бодлогын түүчээ нь бусад аймгуудад сайн жишээ болох байх гэсэн хүлээлт байна. Мөн санхүүгийн мэдлэгийг орон нутагт илүү хүртээмжтэйгээр нэмэгдүүлэх жишиг загвар ч гарах байх. Учир нь аймаг, орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг тогтоох суурь судалгаа хийгдэж, гарсан үр дүнд нь нийцсэн дунд хугацааны цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүний дараа дахин судалгаа хийгдэж байж үр дүнг бодитойгоор хэмжих боломж бүрдэнэ. Иймд дээрх загварыг бусад аймгууд өөрийн орон нутгийн онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх, тодорхой бодлогоор дэмжих нь бодит үр дүнг авчирна гэсэн үг юм.

Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 2 дугаар улирлын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулахад Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​