fbpx Мэндчилгээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

Мэндчилгээ

Жил болгон 6 дугаар сарын 2-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн Банкны ажилтны өдрийн мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарт түүхэн шинэчлэлүүд өрнөж, банкны харилцагч иргэд аж ахуйн нэгжүүд болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд онцлог жил тохиож байна. Системийн хэмжээний банкуудын өмчлөл ба засаглалын реформ, төлбөрийн системд нэвтрүүлж буй технологийн дэвшлүүд салбарт маань шинэ цагийн эхлэлийг авчирлаа. Түүнчлэн, Монгол Улсын эдийн засаг хүнд уналтаас сэргэхэд банкны салбарын оруулж хувь нэмэр их, бусад салбарын үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болж байгаа билээ.

Банкны системийн шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг олон нийтийн хяналттай болгох зорилт хэрэгжиж, системийн нөлөө бүхий 5 том банк хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжаалах үйл явц амжилттай өрнөж байна. Энэ нь санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон реформ бөгөөд банкны салбарыг хөгжлийн шинэ шатанд хүргэх алхам юм. Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор засаглал, хяналт сайжрах, хөрөнгийн захын хөгжлийг хурдасгах зэрэг давхар олон ач холбогдолтой байх болно. Үүний зэрэгцээ Төв банкнаас системийн эрсдэл даах чадварыг сайжруулж, олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгохыг зорьж ажиллаж байна.

Өнөөдөр Монгол Улсад төлбөр тооцооны 98% нь гар утсаар эсвэл картаар хийгдэж байгаа бөгөөд гүйлгээний аюулгүй байдал өндөр түвшинд хангагдаж байгаа билээ. Банкны салбар технологийн орчин үеийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлснээр үйлчилгээ цахимжиж, төлбөр тооцоог аль ч байршлаас хүссэн цагтаа амар хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж дээшилсээр байна. Нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах шинэчлэлүүд хийгдсэнээр төлбөрийн системийн найдвартай байдал олон улсын стандартын дагуу хангагдаж байгаа юм. Төлбөрийн системд арилжааны банкууд төдийгүй финтек компаниуд, старт-апууд ч оролцох боломжтой болсон нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагчдад цаг мөнгөө хэмнэх боломжийг олгож үнэ цэнийг бий болгож байна. Мөн ₮ картыг олон улсад төлбөр тооцоонд ашиглах боломжийг нээж байгаа нь төлбөр тооцооны хөгжилд шинэ хуудас боллоо.

Монгол Улсын эдийн засаг гадаад болон дотоод орчны эрсдэл, сорилтын дунд 1990-ээд оны шилжилтийн хямралаас хойших хамгийн гүнзгий уналтыг давж, сэргэлтийн замдаа оров. Дотоодын нийт бүтээгдэхүүн Ковид-19-ийн өмнөх түвшиндээ хүрснээс гадна 2023 оны эхний улиралд 7.9% өсөөд байна. Санхүүгийн зуучлалыг хэрэгжүүлж, эдийн засгийн чухал дэд бүтэц болдог банкны системд ажиллаж буй хүн бүрийн хичээл зүтгэл, тууштай оролцоо үүнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох нь зүйтэй юм. Эдийн засаг тогтворжиж, сэргэлт бий болоход Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, банк санхүүгийн системээс бодит эдийн засгийн салбарууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрсэн санхүүжилт нэг чухал хөшүүрэг болсон нь гарцаагүй билээ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнууд, өнөө цагт мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Б.ЛХАГВАСҮРЭН

2023 оны 6-р сарын 02

Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь  үр дүн авчирна
Б.Одонтунгалаг: Орон нутгийн иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэхэд тухайн аймаг бодлогоор дэмжих нь үр дүн авчирна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​