fbpx Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 32 секунд

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Элэгний D вирусийн эсрэг эмийг АНУ-аас оруулж ирнэ

- АНУ-аас D вирусийн халдварын эсрэг эм оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийж байгаа. Энэ эмийг Европт 10-12 мянган еврогоор худалддаг. Манайх АНУ-ын эмийн үйлдвэртэй хэлцэл хийж байгаа. Европт зарагдаж байгаа үнээс найм дахин хямд байхаар ярьж байгаа. Мөн дундын зуучлалгүйгээр ХӨСҮТ АНУ-ын үйлдвэрээс шууд худалдан авахаар ярьж байна. Засгийн газрын гишүүдэд энэхүү мэдээллээ танилцууллаа. Энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг дэмжсэн. Эрүүл мэндийн сайдын хувьд хоёр арга хэмжээ авна. Нэгдүгээрт, энэ эмийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай болно. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг нь яаралтай хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт, энэ эмчилгээг эхлүүлэхтэй холбоотой мэдээллийг ирэх долоо хоногт Байнгын хороонд танилцуулна. Өндөр өртөгтэй эмчилгээ, дээрээс нь D вирусээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд байдаг. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна" гэсэн заалт бий. Тиймээс дээрх эмийн эмчилгээний зардлыг төрөөс хариуцах, гарах зардлыг жил бүр төсөвт суулгахыг Засгийн газарт чиглэл болгосон тогтоол Байнгын хорооноос баталж өгөхийг хүссэн. Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд долоон тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан. 2023 онд энэ хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс таван тэрбум гаруй төгрөг үлдсэн. Нийтдээ 13 орчим тэрбум төгрөг бий гэсэн үг. Энэ санхүүжилтээр эмчилгээг яаралтай эхлүүлэхийг Засгийн газрын гишүүд дэмжлээ.

Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: Дэлхийн банк Засгийн газраас 1.7 сая ам.доллар нэхэмжилсэн

-Эрүүл мэндийн салбарт цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ хүрээнд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам хамтарч ажиллаж, долоон системийг мэдээлэл солилцох боломжоор хангасан. Нэгддүгээр, эмийн жороор мэдээлэл солилцох боломжоор хангаж И Монголиа системд оруулсан. Бичгээр эмийн жорыг бичдэг байсан. Энэ систем нэвтэрснээр бүх төрлийн жороор бичигдэж байгаа эмийн жор луу иргэн өөрийгөө таниулаад орно. Бүх шатны эмнэлэгт системийг хэрэглүүлж байгаа учраас тухайн хүний мэдээлэл нь ороод ирнэ. Эмийн гаж нөлөөний талаар мэдээлэл оруулсан учраас хариу арга хэмжээ авах боломж бүрдсэн. Эмийн жороо үрэгдүүлсэн ч иргэн өөрийгөө таниулснаар тухайн эмийг авах боломжтой. Хоёрдугаарт дүрс оношилгооны дүгнэлтийг оруулж өгсөн. Дүрс оношилгооных нь дүгнэлтийг өөрийнх нь зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломжтой. Зураг нь И Монголиа дээр хадгалагдана. Иргэн шинжилгээний хариу авахаар дахин эмнэлэгт очих шаардлагагүй. Ер нь Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрдэггүй байсан. Өнгөрсөн хугацаанд аудитын байгууллага мөн Дэлхийн банк хөндлөнгийн дүгнэлт хийхэд есөн зорилт хэрэгжээгүй буюу 29 хувийн ажил хэрэгжээгүй. Нийт 1.7 сая ам.долларын Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн Дэлхийн банк Засгийн газраас нэхэмжилсэн. Ерөнхий сайдын зүгээс программ хангамж нэвтрүүлсэн компанийг АТГ шалгуулах чиглэл өгсөн гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​