fbpx Ерөнхий сайд асан С.Батболд дэлхийн хэвлэлүүдэд...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
5 минут 42 секунд

Ерөнхий сайд асан С.Батболд дэлхийн хэвлэлүүдэд...

Энэхүү зураг дээрх нийтлэлүүд бол Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой авлигын асуудлаар гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан авлигын мэдээллүүдийн цөөхөн хэд нь. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яамнаас албан ёсоор гаргасан мэдэгдэлд “Монголын Ерөнхий сайд асан С.Батболд уул уурхайгаас орж ирсэн хууль бус хөрөнгөөр Нью-Йорк хотноо хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тодорхой болсныг АНУ-ын прокурорууд шалгаж байна” хэмээн мэдээлсэн нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж BBC, Bloomberg, Reuters зэрэг томоохон агентлагууд онцлон мэдээлэв.

“Монголын уул уурхайн алдагдсан мөнгө хаачсан бэ”, “Монголын Ерөнхий сайд асан уул уурхайн хулгайн мөнгөөрөө Нью-Йоркын төвд тансаг байрууд худалдан авчээ”, “АНУ Монголын экс Ерөнхий сайдын авлигын асуудлыг нухацтай анхаарч байна” зэрэг гарчигтайгаар хэвлэлүүдийн хуудаснаа цуварч байсан дээрх мэдээллийн гол агуулга нь Ерөнхий сайд асан С.Батболдын ойрын хамаарал бүхий Хонгконгийн компанийн ТУЗ-ийн гишүүний компани Нью-Йорк хотын төвд хоёр байшин худалдан авчээ.

Дээрх хоёр байрны нэгийг худалдан авах үед С.Батболдын хүү хамтран худалдан авагчаар бүртгүүлж байсан бол нөгөө нь хүүгийнх нь Америкийн банкинд данс нээлгэхдээ өгч байсан оршин суугаа хаягтай нь таарч байсан зэрэг ноцтой мэдээллүүд ил болоод байгаа. АНУ-ын прокурор, хуулийнхны ил тод зарласан дээрх асуудалд нэр холбогдсон Ерөнхий сайд асан одоо болтол тайлбар өгөөгүй хэвээр байна. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн өнгөрсөн сарын 12-нд өөр нэгэн дуулиан зарим мэдээллийн сайтуудаар цацагджээ. Энэ нь холбогдсон “эзэн” нь ижил боловч, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разактай холбоотой бас нэгэн шинэ дуулиан бололтой. Дээрх мэдээллийг нягталж үзвэл Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын хууль бус санхүүгийн асуудалд орооцолдсон SRC компаниас Ерөнхий сайд асан С.Батболдын хүүд мөнгө шилжүүлсэн нь хууль хүчний байгууллагуудын шалгалтаар ил болжээ.

Энэ талаар “New straits times” сайтад нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэе.

Эх сурвалж: https://www.nst.com.my/news/crime-courts/2024/03/1024742/former-mongolian-pms-son-received-src-internationals-money-court

Монголын экс Ерөнхий сайдын хүү SRC Интернэйшнл компаниас мөнгө авсныг шүүхээс мэдээлэв

Оргон зугтсан бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг Muraset Limited компани 2011 оны арванхоёрдугаар сард SRC International банкны данснаас 15 сая ам.доллар авсан тухай дээд шүүхээс мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгийг хэд хэдэн хүнд шилжүүлсний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асаны хүүгийн нэр багтаж байна.

2010 оны гуравдугаар сард Британийн Виржинийн арлуудад байгуулагдсан “Muraset Limited” компани 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд энэхүү мөнгийг хүлээн авсан гэж Британийн санхүүгийн мөрдөн шинжээч Анжела Баркхаус дээд шүүхэд мэдэгдсэн юм.

Оффшор дахь хөрөнгийг буцаах чиглэлээр мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн тэрээр, “Muraset”-ийн талаар судалж байхад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “Muraset”-ийг өөрийн хувь нийлүүлэгч, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан хянадаг байсан нь тогтоогдсон. Одоогоор тус компани ямар төрлийн бизнес эрхэлдэг нь тодорхойгүй байна” хэмээн нэмж хэлжээ. Мөн Монголын улстөрч Дашийн Уранбилэгийн данс руу хоёр сая ам.доллар шилжсэн. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эсрэг SRC олон улсын шүүхэд мэдүүлэг өгсөн хоёр дахь гэрч "Батболдын хүү Баттүшигт 40 мянган ам.доллар өгсөн" хэмээн мэдүүлжээ.

Анжела Баркхаус “4.5 сая ам.долларыг Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Мурасет” компанийн захирал Чон Чу Янг руу шилжүүлсэн байна” гэж мэдэгдсэн. Мөн Чон Чу Янгийн гэргий Ким Хак Сёон руу 1.4 сая ам.доллар шилжүүлж байжээ.

Бусад гүйлгээнүүд дунд С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Infinite Properties Limited болон Bophut Investments Limited компаниудад тус бүр 4.54 сая, 2.5 сая ам.долларын шилжүүлгүүд багтаж байна...” хэмээн үргэлжилжээ. Энэхүү нийтлэлд бичсэнээр Малайзын SRC компани нь Ерөнхий сайд асан С.Батболдоос гадна гадаадын томоохон компани, эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн ноцтой шилжүүлгүүд хийснийг онцлон бичсэн байна. Энэ асуудал шүүхийн шатанд яваа бөгөөд 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр SRC-ийн шинэ удирдлага Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг анхны хариуцагчаар татаад байгаа юм.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийн түүхээс
Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийн түүхээс
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​