fbpx Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийн түүхээс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 8 секунд

Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийн түүхээс

Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцэл бүх амьтныг, бүх түүхийн нь туршид сорьж, сүйрүүлж, шалгаруулж, ихэнхийг нь мөхөөсөөр иржээ. Энэ энэрэлгүй, хүнд бэрх тэмцлийг даван гарч амьд үлдсээр байсан амьтан мянган мянгандаа л цөөрсөөр байжээ.

Амьдрал анх усан дотор үүсээд, олон төрөл, зүйл болтлоо хувьсаад, дараа нь хуурай газар дээр гарчээ. Хуурай газар дээрх бэрхшээл, сорилго аажимдаа зарим амьтныг бүр газар доор амьдрахад хүргэжээ. Өнөө гэхэд л газрын хөрсөн доор, хөрсөн дотор, бүр гүнд нь амьдардаг макро, микро амьтад олон байна. Гадаргуй дээрх улирлын шинжтэй хүйтрэл, мөстлөгийг хэдэн сараар ичиж, унтаж өнгөрөөдөг амьтад ч олон буй.

Харин усан дотор, нуур, далайн гүнд амьдардаг амьтдын хувьд бэрхшээл, гачигдал харьцангуй бага юм. Хөлддөггүй нуур, далай дахь амьдрал зарим амьтны хувьд бараг л диваажин мэт байдаг. Гэхдээ амьдрал нь байгалийн болон нийгмийн шалтгаанаар хамгийн их бэрхшээл, сорилго, донсолгоонд өртдөг амьтан бол хүн, хүмүүс юм. Аажим мөстлөг, аажим дулаарлаас бүтдэг, арав гаруй мянган жилд эргэж давтагддаг үечилсэн үзэгдэл дэлхий дээр олон удаа болжээ. Сүүлчийнх нь хүйтрэл, мөстлөг, аажим дулаарлаар дамжаад төгсгөлийн шатандаа явж буй гэгддэг. Гэхдээ энэ үе хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүйн дээр түүнд нийгмийн хүчин зүйлүүд ч элдвээр нөлөөлж болох ажээ. Энэ сүүлчийн мөстлөгийн оргил үед Төв Азийн хойт хэсэгт цас, мөсний зузаан 200 шахам метр байжээ гэх таамаглал ч яригддаг. Чухам энэ мөстлөгийн үед Төв Азид байсан арслан заан, аварга том баавгай, хярс мэтийн амьтад мөхжээ.

Дэлхий дээр элдэв шалтгаантай сүйрэл тохиох бүрд юуны түрүүнд аварга том амьтад устаж байжээ. Аварга том биетэй амьтад эмзэг байх нь ч аргагүй юм. Гэхдээ аварга том биш ч гэсэн орчин үеийн хэмжүүрээр томдоо орохуйц зарим амьтан, жишээ нь матрууд, хэд хэдэн сүйрлийг туулж чадсан гэгддэг. Зарим судлаач егөөдөж “хэтэрхий бүдүүлгээсээ болж үлдсэн” гэх нь ч буй.

Хүйтэн цустай, хоёр нутагтан мөлхөгчид хөлдөж ичээд, гэсэж амь ордог онцгой чадавхитай болсон нь гайхамшиг юм. Жилийн хүйтэн саруудыг ичиж өнгөрөөдөг чадавхийг амьтад орчны өөрчлөлтөд дасан зохицохын төлөө хийсэн асар хүнд бэрх тэмцлийнхээ явцад олжээ. Бусад бүх тивийг өөрөөсөө төрүүлсэн эх газар болохынхоо хувьд Евроази амьдрахын төлөөх амьтдын тэмцлийн түүхэн том талбар юм. Энэ том талбар дээр үхэх, үлдэхийн тэмцэл олон зуун сая жил үргэлжилжээ. Чухам тиймийн учир амьдрах, амьд үлдэх, бэрхшээлийг давж гарах бүх сонин хачин хэлбэр Евроази дахь амьтдын хувьд ажиглагддаг. Сүрэглэж нүүдэллэх (цаа буга, зээр г.м), хүйтэн саруудад ичих, нүхэнд амьдарч хөеэ хураах, дулаан орнуудруу шилжин нүүдэллэх (шувууд), гүнзгий устай нууруудын мөсөн доор өвлийг өнгөрөөх (загас), байнгад газар доор амьдрах (сохор номин) гэхчилэн хэлбэрүүд бүгд Евроазид буй. Зөвхөн гадаргуй дээр нь л амьтад байдаг, харин ичдэг, хөлдөөд гэсдэг, нүхэнд амьдарч хөеө (идэх зүйл) нөөцөлдөг гэхчилэн амьдардаг амьтад байхгүй нутаг орон, арал, тив бол эсвэл сүүлд үүссэн, эсвэл цаг уур нь ноцтой өөрчлөгдөж байгаагүй гэсэн үг. Тэнд хүн үүсээгүй байж таарна. Энэ утгаар Африкийн зүүн хойд нутагт хүн анх үүссэн гэх дүгнэлт эргэлзээтэй болчихдог.

Нүүдэллэж амьдардаг амьтдын хувьд агаар бол аюул багатай, бартаагүй зам, ус бол мөн л аюул багатай, бартаагүй зам, харин хуурай газар бол аюул ч ихтэй, бартаа ч ихтэй зам болсоор байна. Алсдаа хуурай газраар нүүдэллэх боломж амьтдын хувьд алга болох байх.

Амьдрахын төлөөх амьтдын хүнд бэрх тэмцэл макро амьтдын хувьд ч, мөн микро амьтад, бичил биетүүд, бактери, вирусын хувьд ч явагдсаар өнөөг хүрчээ. Хүн бүхний мэдэх сүүлчийн жишээ гэхэд корона вирус “Ковид-19”-ийн хувьсал байна. Энэ вирус хүний бие дэх аюул багатай шимэгч болон үлдэхийн тулд мутацид орсоор, хоруу чанараа гээсээр, устгагдсаар бас үлдсээр 5 орчим жилийн дотор цар тахал үүсгэгчээс хөнөөл багатай томууны үүсгэгч болж үлдлээ. Амьдрахын төлөөх бичил биетүүдийн урсгал тэмцэл хүртэл зохисыг олон амжилтанд хүрдэг ажээ. 2023 оны эцэс гэхэд л “Ковид-19”-ийн эсрэг вакцин хэрэглэх шаардлагагүй болчихлоо. Хүмүүс өвчиллөө ч гэсэн хүндрэл ба үхэл бараг алга болжээ. Энэ бол хүмүүсийн ч ялалт, бас корона вирусын ч ялалт юм. Амьдрахын төлөөх амьтдын хүнд бэрх тэмцлийн явцыг одоо явагдсаар байгаа дулаарлын процесс харин хэрхэн, яаж, ямар хугацаанд хүндрүүлэх бол оо? Эцэсдээ юунд хүргэж, мөн цаашдаа яаж үргэлжлэх бол оо? Дулаарах хэрээр дэлхий дээрх бүх мөс, цас хайлах болно. Ингэснээр нуур, далайн эргийн нам дор газрууд усан доор орно. Усны уурших талбай ихэссэн, агаарын температур ихэссэнээс үүл, манан ихэснэ, цас, бороо элбэгшинэ. Гэхдээ дулааны хэмжээ нэмэгдсэнээс болоод цөлжилт нэмэгдэх болов уу. Өвөл болгон л цас ихтэй зудархуу, зун намар нь үер, мөндөр ихтэй болж байгалийн гамшгийн тоо, хэмжээ өсөх болно. Ингэснээр газар тариалан ба мал аж ахуй байн байн гамшигт өртөж олон улс оронд өлсгөлөн нүүрлэж мэдэх юм.

Их цас эрт унаснаас тариа, ногоогоо хурааж чадахгүй, хүчтэй мөндөр олон орсноос ургац алдах, ширүүн аадрын улмаас тариа, ногоо үерт автаж урсах, цагаан зуд болж мал ихээр хорогдох гэх мэтийн гамшиг олонтой тохиолдох байх. Цаг уурын иймэрхүү өөрчлөлтүүд зэрлэг ан амьтдад ч муугаар нөлөөлнө. Ингэхлээр хүмүүс болоод амьтдын амьдралын төлөөх тэмцлийн шинэхэн түүх урд өмнөхөөс нэлээд өөрөөр үргэлжлэх болов уу.

Гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох амьтдын чадавхи бол ёстой л гайхамшиг юм. Жишээ нь сохор номин бол гадаад төрхөөрөө ондатр, минжтэй төсөөтэй сүүгээр бойжигч мэрэгч. Энэ мэрэгчийг газар доор амьдрах, ургамлын үндэс ба хөрсөн доорхи өт хорхой мэтээр хооллоход хүргэсэн цаг уурын сэрүүсэлт, хахиршил аажмаар хүчтэй болсоор түүнийг энэ байдалд оруулжээ. Хөрсөн дээрх бүх ургамлын үндэс газар доор байгаа болохоор ямар ч гантай үед энэ мэрэгч хоолоор тасрахгүй юм. Ингэхлээр ган, зуд, үер, гэнэтийн хүйтрэл мэтээс, дээр нь нэмээд махчин араатан, жигүүртэн мэтээс энэ мэрэгч хамгаалагдчихдаг байна. Амьдрахын төлөөх бэрх хүнд тэмцэлд сохор номин бусад мэрэгчдээс илүү их амжилт олсон нь энэ юм.

Минж, ондатр хоёр ч бас сүрхий арга, эвээ олсон мэрэгчид билээ. Гүнзгий усанд (бүр хаалт, далан барьж байгаад) овоохой босгож, амьдрах байраа усны гадаргуй дээр, харин орох үүдийг нь усан доор байрлуулах арга нь минжид олон талын тух тохь, аюулгүй байдлыг хангадаг ажээ.

Ширэлдэж, элдэв ургамал, навч мэтээр битүүмжлэгдсэн минжийн овоохой эвдлэхийн аргагүй бат бэх байдаг. Усан дотор барьчихсан энэ урц, овоохойг баавгай ч эвдэлж чаддаггүй ажээ. Ондатрын оромж нь газар доор, гэхдээ орох үүд нь усан дотроос. Ингэж хамгаалагдсан байдаг болохоор энэ мэрэгчийн тоо толгой дорхноо өсдөг. Гэтэл тарваганы мөндлийг махчин шувууд, чоно, үнэг, дорго, мануул, өмхий хүрэн, суусар, гэрийн нохой, хярс хялбархан агнаж цөөрүүлдэг. Амьтад байгаль, орчны өөрчлөлтөд дасан зохицох “ид шидтэйн” дээр мөн хоорондоо амьдрахуйн нарийн холбоотой, зохицолтой байдаг. Энгийн жишээ гэхэд л чонын сүрэг ба хэрээний сүрэг. Чонын сүргийг дагаж хэрээнүүд (ялангуяа өвлийн улиралд) хоол олж иддэг. Том амьтны махыг чоно идэж, ясыг нь хэрээ мөлждөг. Том амьтны арьсыг (өвөл, хөлдүү) хэрээнүүд задалж чаддаггүй болохоор нүдийг нь л ухаж идсэн байдаг. Чоно, нохой том амьтныг арьсыг урж, биеийг нь задалж шувуудад идэш бэлдэж өгдөг. Том араатан байгаа нутагт л жижиг араатнуудад хоол их олддог. Чонын сүргийг хэрээнүүд дагаж явах үзэгдэл, чонын барьсан ангийн үлдэгдлийг бүргэд, тас, үнэг, хярс зооглож буй тохиолдлыг анчид, малчид сайн мэддэг дээ. Энэчлэн амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийн түүхийг өгүүлээд байх аваас хэдэн ч боть ном бичиж болох юм.

Монголчууд бидний хувьд ч амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцэл хот, хөдөөгүй л улам бүр хүндэрсээр байна.

Монголд маань хулгай, луйвар, авлига, шахаа, чавчаа, элдэв залилан ч тамтгаа алдлаа. Шарын шашны хуурамчлал ч дахин сэргэлээ. Уул нь хүн бүр хөдөлмөрлөөд, бүтээгээд, хүнсээ бэлдээд, хувцсаа оёод, орон сууцаа бариад, хүүхдүүдээ сургаад, хүмүүжүүлээд, элбэг хангалуун амьдрах боломж хот, хөдөөгүй л бэлээхэн байгаа юм шүү дээ! Ганцхүү хөдөлмөрлөхгүйгээр, хөнгөн, зальжин аргаар баяжих бусармаг үзэл санаагаа л бүх хүн шууд хаячихмаар байна. Амьдрахын төлөөх хүнд бэрх тэмцлийг хүмүүсийн хувьд хөдөлмөр, үйлдвэрлэл, шинжлэх ухаан л амжилтанд хүргэж байсан түүхтэй юм. Энэнд маргаан, мэтгэлцээн ер байхгүй.

Судлаач, профессор Д.Чулуунжав

“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
“Гацуурт”-ын Л.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​