fbpx Петрочайна дачин тамсаг“-ийн удирдлагууд АМНАТ-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 46 секунд

Петрочайна дачин тамсаг“-ийн удирдлагууд АМНАТ-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийн тухай хэлэлцлээ. Энэхүү тогтоол нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсаг булгийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Тогтоолын хэрэгжилт хангалтгүй байна. Дарга нарын ярьж байгааг сонсоход жил бүр 500-600 мянган тонноор төлөвлөж, багассаар байгаа газрын тосны үйлдвэр 2027 онд ашиглалтад орох үед 300 мянган тонн газрын тос олборлох юм байна. Үүний 24 хувь гэхээр газрын тосны хэрэгцээнийхээ таван хувийг хангах юм байна. Үлдэж байгаа 95 хувийг хаанаас хангах вэ. Тэр газрын тосны үйлдвэр нь 2021 онд ашиглалтад орно гэсэн. Одоо 2027 он болж хойшлоод байна. Өнөөдөр Монголын бүх ажил ингэж л явж байна. Усны асуудлаа шийдэх хэрэгтэй. Мэнэнгийн тал там болно шүү. Зарим газар нэг литр тосноос нэг литр ус нь илүү үнэтэй байгаа юм биш үү. Тэр байгалийн цэнгэг усыг хамгаалахад дорвитой ажил хийсэнгүй. Менежментийн гэрээ хийсэн байна. Аливаа гэрээ хоёр талдаа үр ашигтай байх хэрэгтэй. Үр ашиггүй, татвар төлдөггүй ийм гэрээ байх ёсгүй.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Манай яамтай хамаарал бүхий асуудлыг танилцуулъя. "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн байгаль орчны менежментийн 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, мөн 2021 болон 2022 оны төлөвлөгөөг батлах үүргийг өгсөн. Ажлын хэсэг гарч ажилласан боловч дүгнүүлээгүй. Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан баг гарган, Дорнод аймагт газар дээр нь ажиллаж есөн асуудлаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. Химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглаж, зориулалтын бус ил задгай газар хадгалж байсныг тогтоосон. Гэмт хэргийн шинжтэй хэргийг Нийслэлийн прокурор болон Экологийн цагдаагийн албанд шилжүүлж, шалгуулж байна.

АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал:

-Энэ гэрээг 1991 оны Газрын тосны тухай хуулийг үндэслэн анх 1993, 1995 онд "Соко интернэйшнл ЛЛС" ХХК байгуулсан. Тэгээд 2005 онд лицензээ "Петрочайна дачин тамсаг" ХХК руу шилжүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаагаа "Петрочайна дачин тамсаг" ХХК хариуцан ажиллаж байгаа. Анх гэрээ байгуулахад тухайн үеийн хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээн дээрх 10 дугаар зүйл заалт тэр чигээрээ татварын зохицуулалтыг тусгасан. Туслан гүйцэтгэгч компаниудыг бүх татвараас чөлөөлсөн. Ер нь 2012 онд анх нөөцөө оруулж, орд ашиглах төлөвлөгөөгөө 2012 онд батлуулж, үүнээс хойш 2022 онд дахин орд ашиглах төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, тодотголоо хийх шаардлагыг тавьсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор олборлолт байнга буурч байгаа дөрвөн үндсэн шалтгаан байна. Засгийн газар төрийн байгууллагуудаас бүтээгдэхүүн хуваах гэрээнийхээ нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагыг тавьж байгаа. Татварын ерөнхий газраас актуудыг тавьж, өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн акт тавиад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 4.7 тэрбум төгрөгийн акт тавьж, хүчээр биелүүлсэн. Мөн Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан. Дорнод аймгийн Аудитын газраас акт тавьсан. Хоёрдугаарт, АМНАТ-ын асуудал байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээн дээр АМНАТ нь Монголын Засгийн газарт хуваах бүтээгдэхүүнд орсон гэж тусгасан. Гэтэл 2014 оны Газрын тосны тухай хуулиараа АМНАТ-ыг ногдуул гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэрийг "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд асан С.Батболд дэлхийн хэвлэлүүдэд...
Ерөнхий сайд асан С.Батболд дэлхийн хэвлэлүүдэд...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​