fbpx Судлаач Ганаа: Төр сүйрүүлэх донтон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 55 секунд

Судлаач Ганаа: Төр сүйрүүлэх донтон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгч тэр нь бараг бүх телевизээр гарав. Энд ярьсан олон сэдвээс манайхан Ц.Элбэгдорж руу хийсэн дайралтыг нь “тогтоож авсан” ба бусдыг нь бараг анзаарсангүй. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр л гэв гэнэт Ц.Элбэгдоржийг яриад байгаа юм биш л дээ. Л.Оюун-Эрдэнэ ноднин Цагаан сараар буюу 2023.02.28-нд том ярилцлага хийж, Ц.Элбэгдоржийн нүглийн тухай их дэлгэрэнгүй ярьсан нь одоо ч сүлжээнд байгаа. Ноднин хэлснийг нь “мартчихдаг”, саяхан хэлснийг нь “тогтоодог” хайнга зан бол яав ч зөв сэтгэлгээний арга биш юм. Сонгууль дөхсөн үед хийсэн энэ ярилцлага нь илүү анхаарал татсан нь эргэлзээгүй. Иймээс энэ ярилцлагыг шинжлэн үзье…

Ямар ч орны ямар ч Ерөнхий сайд авилгын систем анх үүссэн үүх түүх, улмаар төрийн системт хулгай дээрмийн систем болон өргөжиж тэлсэн механизмыг сонирхох нь мэдээж хэрэг. Л.Оюун-Эрдэнэ олон зүйлийг хөндөн ярьсан боловч гол дүгнэлт нь энэ байна:

Сэтгүүлч Б.Ганчимэг: Энэ авлигын системийг чинь угсарсан авторууд гэж байх ёстой. Энэ хэн юм ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би хэлээд байна шүү дээ, Ц.Элбэгдорж гэж…

Энэ дүгнэлтийг эсэргүүцэх цорын ганц хүн бий бөгөөд тэр нь Ц.Элбэгдорж…

Үе солигдох үйл явц

1990-2000 онд товойн гарч ирсэн улс төрчдийн ихэнхи нь жам ёсны эрхээр улс төрөөс холдон оджээ. Одоо ч гэсэн энэ үйл явц тасралтгүй өрнөж, улс төрийн тэмцлийн өнгө аясыг тодорхойлж байна. Манайд нэг том зовлон байдаг нь гадаадын хуучин улс төрчид 8-12 жил улс төр хийгээд дараа нь яваад өгдөг бол манай улс төрчид заваараад л, зууралдаад л үхэн хатан тэмцдэг бусармаг явдал юм.

Р.Гончигдорж, П.Очирбат, Н.Багабанди, Ц.Нямдорж, Ч.Улаан болон бусад олон хүн чимээ анир багатай, мөрөөрөө амьдраад байгааг нь магтууштай. Тэр ч байтугай “алдар цуут” Н.Энхбаяр хүртэл юм болгон руу оролцож, том том юм ярихаа бараг больчихоод байна. Гэтэл зүгээр байж чаддаггүй, заавал улс төр хийх тавилантай мэт өөрийгөө ойлгодог баагийнууд нэлээд олон бий. Тэдний дотроос хамгийн их хор найруулж, далжиганаж гүйдгүүдийн манлайд Ц.Элбэгдорж зүй ёсоор орно.

Энэ бүдүүлэг, балмад этгээдийн хийж үйлдсэн нүглийг би гэв гэнэт өнөөдөр мэдээд уурлаад байгаа юм биш. Сая тоолж үзэхэд Ц.Элбэгдоржийн бусармаг үйлдлийн талаар миний бичсэн өгүүллийн тоо бараг 20 шахжээ.

“Эртхэн шиг хэлж байя” 2010.03.23, “Одоо мэддэг хэлээр нь ярина” 2012.01.02, “Зарчим хоёрдвол завхрал болдог” 2012.01.14, “Төр сүйрүүлэх авъяас” 2013.06.01, “Үгс” 2013.06.11, “Тэнэг нь дэндэхээр” 2014.01.09, “Одоо ч хөвөрнө дөө” 2015.02.10, “Монгол дахь америкийн “зөөлөн хүч” 2015.03.26, “Хэлсэн үгэндээ эзэн бол идсэн хоолондоо сав бол” 2015.05.26, “Мангаа До-гийн эцсийн зүүд” 2016.04.05, “Мангаа До-гийн дэглэмийн хэв шинж” 2016.05.28, “Ц.Элбэгдоржийн үйлийн үр” 2016.12.18. “Ц.Элбэгдоржийн хойт дүр” 2017.05.17, “Төргүй ухаан” 2013.02.12. Эдгээр өгүүллүүд бүгдээрээ миний ganaa.mn блогод буй. Үүнээс гадна миний улс төрийн бусад аналитик өгүүллүүдэд Ц.Элбэгдорж орохгүй, дурдагдаагүй өнгөрсөн тохиолдол ганц ч байхгүй…

Ц.Элбэгдоржийг хэтэрхий сайн мэддэг судлаачийн хувьд би түүний талаар дараах дүгнэлтийг хийж байна:

Нэг. Ц.Элбэгдорж Монгол Улсын тусгаар тогтнолыг хүртэл үгүйсгэдэг.

2011.12.28. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ц.Элбэгдорж “Тэр: “Манжийн түрэмгийлэлд Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монгол дараалан өртөж байсан ч монголчууд бүхэлдээ Манж Чин Гүрний дарлал эрхшээлд автсан нь үгүй юм.”гэж дүгнэв.

Тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ гэчихээд манжийн дарлалд байгаагүй гэж дүгнэхээр тусгаар тогтнох шаардлага байгаагүй гэсэн хэрэг. Ингэж улс үндэстнээ доромжилж болдог юм уу ?! Манайхаас өөр үндэстэн байсан бол түүнийг аль хэдийн өчиггүй огцруулах байсан.

Дашрамд дурдахад Монгол Улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг Солонгосын шашны байгууллагын ивээл дор тэмдэглэсэн. Энэ чинь шившиг биш гэж үү ?!

Хоёр. Ц.Элбэгдорж олон эх оронтой.

2012.04.05. Киргизийн парламентад Ц.Элбэгдорж үг хэлэв.

Тэр: “Би энэ өдрийг сэтгэл догдлон хүлээсэн. Олон жилийн өмнө зам салсан төрөлх ахан дүүстэйгээ уулзах гэж байгаа юм шиг хүлээсэн. Ойрын садан Киргис ахан дүү нар аа! Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд. Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм. Киргиз улсад хийж байгаа энэ удаагийн миний айлчлал манай иргэдийн анхаарлыг их татаж байгаа. (Хуцваа л байхгүй юу-Х.Д.Г.) Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна.” гэж сүр жавхлантай мэдэгдэв.

Тэр үүнээс олон жилийн өмнө Солонгост очоод бас л “Та нар манай хоёр дахь эх орон, ах дүү нар” гэж хэлсэн. Тэгээд Солонгост Дорнод аймгийн нутгаас 170.000 га нутгаа зарчихсан. Үүнийгээ тэр өөрөө мэдэгдсэн. Энэ хүнд хэдэн Эх орон хэрэгтэй юм бол ?!

Гурав. Ц.Элбэгдорж Монголд ашигтай юм болгоныг эсэргүүцэж, гадаадын эрх ашгийг зүтгүүлэгч Барууны бие төлөөлөгч.

Ц.Элбэгдорж ОТ-н шударга бус гэрээг улайран хамгаалж байсан. Мөн тэр Дубайн луйврын гэрээний захиалагч байсан. Эрдэнэтийн 49%-ийн луйврыг улайран хамгаалж байсан. Манай ард түмний тэмцлийг үр дүнд эдгээр новшийн гэрээг цуцалсан буюу арай дээрдүүлсэн. Ц.Элбэгдоржийн энэ адгийн зан зүгээр л гараад байдаг юм биш, тэрээр маш эртнээс Барууны ашиг сонирхлыг шууд илэрхийлэгч болон хувирсанд оршдог юм. Энэ талаар “Монгол дахь АНУ-ын зөөлөн хүч. №1” (2015.03.26), “Монгол дахь АНУ-ын зөөлөн хүч.№2” цуврал өгүүлэлд тодорхой дурдсан. Эдгээрт, Ц.Элбэгдоржийн Баруунтай тогтоосон холбоо сүлжээ, луйврын схемүүд, оролцогчид, тэдний хаяг, тэр ч байтугай фото зураг нь хүртэл байгаа. Тухайлбал Ц.Элбэгдоржийн дараах гэм нүглийг дурдсан:

1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.

2. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан.

3. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.

4. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.

5. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.

6. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.

7. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.

Дөрөв. Ц.Элбэгдорж ямар ч ажлыг хийж чаддаггүй, эсвэл мартдаг, эсвэл нураадаг.

Ц.Элбэгдорж бүрээ бөмбөр үлээж, үгэн салют л буудуулж чадна, өөр юу ч хийж чадахгүй. Энийгээ ч тэр сайн мэддэг учраас “хэлэх бол хийхийн хагас” гэх алдар афоризмаа зохиосон буй за. Хүнийг хэтэрхий мууллаа гэж зарим нь загнах байх. Үгүй л дээ, үүнийг нотлох шиг амархан юм байхгүй.

1. “Ногоон хэрэм.” Байхгүй, үлгэр болоод дууссан.

2. “Үүргийн хувьсгал” Байхгүй, ерөөсөө эхлээгүй.

3. “Хар Хориныг жишиг хот болгоно” Байхгүй.

4. “Давхар дээлийг халах” Ц.Элбэгдорж ЕС болбол давхар дээл байж болно, хэрэв ЕС биш бол давхар дээл байж болохгүй. Энэ хоёрын дунд олон удаа холбирсон.

5. “Иргэний боловсрол”. Ийм хичээл дэлхийд байдаггүй боловч Ц.Элбэгдорж шинээр гаргаж баахан сурах бичиг зохиолгож, үймүүлэв.

6. “Иргэний танхим.” Одоо байхгүй, яахав ганц нэг хаяг байгаа байх. Төрийн салбарласан бүтэц байсаар атал “иргэний танхим” олноор нь байгуулж, баахан мөнгө үрэн таран хийв. Энэ бол зэрэгцээ төр байгуулах гэсэн адал балмад үйлдэл юм.

7.”Ухаалаг төр.” Байхгүй. Ц.Элбэгдоржийн “ухаалаг төр” нь: ГХЯ, БХЯ хоёр л тусдаа байшинтай, бусад нь газар доогуур холбосон түрээсийн байшинд байдаг “түрээсийн” төртэй болно. Тэгээд бүх ажлаа иргэдтэйгээ “зовлон” нэгтэй, орчин үеийн “гар утас” барьсан “түрээсийн” “диспетчерүүд” хийж байдаг “эмнэлэг” шиг болгоно. Тэгээд лицензийг хувийнханд шилжүүлж, тэд нар лиценз олгодог болно. Энэ “агуу онолын” далд санаа нь төрийн яамдын байрнуудыг хувьчилж, үрэн таран хийх өчүүхэн атгаг шунал юм шүү дээ…

Энэ бүхнийг үндэслэн би Ц.Элбэгдорж бол төр сүйрүүлэх донтон бөгөөд Н.Энхбаяр авилгын загалмайлсан эцэг бол Ц.Элбэгдорж төрийн системт авилгын загалмайлсан эцэг гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна…

Харин Л.Оюун-Эрдэнэд хандан ганц үг хэлмээр байна. “Танай МАН дотор Ц.Элбэгдоржийн хамсаатнууд дүүрэн байгаа шүү…”

Судлаач Х.Д.Ганхуяг

АНУ-ын улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай
АНУ-ын улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай
 
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Орос, Хятадыг үзэн ядах нь Монголын эрх ашигт нийцэхгүй

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

Том төслүүдээ бид зогсоогоод байна уу, тэд зугтаад байгаа юу?

“Ганц очноос ноцсон аюул”

“Ганц очноос ноцсон аюул”

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

X Богд яагаад Даншиг наадамд морилсонгүй вэ?

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын эхний мессэж ба “эртний” байр суурь

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц нь хэр вэ гэдэг асуудал тулгарна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Харзтайд сорилгод барилдсан говийн бөхчүүдээс Т.Төгсдөлгөөн, Н.Амгаланбаатар, Э.Мөнхбаатар, Б.Бадрал нарын аймгийн арслангууд өнгөтэй байна

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

Баабар бол Монголын түүхэнд үзэгдэл болсон шилдэг нийтлэлч

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

“Оюу толгой” төсөл нууцад орох уу?!

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

Г.Занданшатар Ерөнхий сайд учраас засаг нь “зодоон”-оос хол байж чадна

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​