fbpx АНУ-ын улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 52 секунд

АНУ-ын улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай

Гэр бүл, айл өрх, үндэстэн улсын үүрэг, хариуцлага

Нялх, нойтон цагаасаа, гэр бүлийн хүрээнд, эцэг эхээсээ авсан, олсон хүмүүжил, ёс суртахуун, ааш авир гэж байнаа. Гэхдээ тэр бүхэн нь зарим хүнд зөв, хүмүүнлэг, сайшаан магтмаар ч байх юм, бас жигшмээр муу муухай ч байх юм. Эл суурь хүмүүжил, ёс суртахуун, ааш авир, зан төрх насан туршдаа шахуу хадгалагддаг юм байна.Энэ шинж, байдлыг би өөрийнхөө тун сайн мэдэх 600 шахам танил тал, найз нөхөд, төрөл саднаасаа олж харсан, таньж тогтоосон юм.

Унаган багын нь хүмүүжил, ёс суртахуун, ааш авир, зан төрх, ёс суртахуун энэ 600 шахам хүний хувьд бараг л нэгэн янзаараа байсаар тэд уван цуван нас барцгаалаа. Намайг ная хүрч байх үед тэдний маань 10 орчим хувь нь л амьд сэрүүн байна даа. Тэд гадаад төрхөөрөө, царай зүсээрээ танихын аргагүй болцгоочихжээ.

Гэвч уулзаад, суугаад ярилцахлаар л унаган багынх нь ааш авир, үг яриа, зан төрх нь цухалзаад л, танигдаад л явчих ажээ. Аливаа бүхний суурь, эх үндсийн үүрэг, ач холбогдол үнэхээр л их юм. Энэ утгаар гэр бүл, айл өрх, яалт ч үгүй нийгмийн үндсэн нэгж мөн. Ингэхлээр хүн нэг бүрийн төлөө санаа тавинаа гэдэг бол гэр бүл, айл өрх бүрийн төлөө санаа тавьж, гэр бүлд хүүхдүүд зөв хүн болж хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм байна. Гэр бүл дэх орчин нөхцөлийг бүрдүүлэгч, тодорхойлогчид нь эхнэр, нөхөр хоёр. Дээр нь нэмэгдээд хоёр талын аав, ээж нар, бусад төрөл төрөгсөд ч яригдах нь мэдээж. Нөхөр нь нөхрийн эрх ба үүргийг, эхнэр нь эхнэрийн эрх ба үүргийг шаардлагын түвшинд, ухамсартайгаар, идэвх зүтгэлтэйгээр биелүүлж байх чадавхи, боловсрол, хүмүүжилтэй байх ёстой. Гэрлэх насанд хүрэхээс өмнө охид, хөвүүд энэ ухаан, энэ урлагт суралцаж боловсорсон байх учиртай. Ийм чадавхитай болгох үүргийг эцэг, эх нь, багш нар нь, сургууль нь, залуусын олон нийтийн байгууллагууд, иргэний нийгмийн олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагууд хүлээх ёстой ажээ. Боловсронгуй, соёлжиж, иргэншсэн нийгмүүдэд өмнө дурдсан субъектууд бүгд байдаг, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлсээр байдаг. Эхнэр ба нөхөр, эцэг ба эх болох, байх чадавхийг олсон үедээ л залуус гэр бүл болж, өрх тусгаарлаж, айл өрхийн статусыг олох ёстой юм байна. Улс эх орныхоо бүрэн эрхт иргэн, айл өрх, үндэстэн улсынхаа суурь нэгж болж чадлаа гэдэг бол их хувь заяа, том хариуцлага, өндөр үүрэг, бахархах нэр төр юм. Энэнийг залууст, залуу гэр бүлд мэдрүүлж, ойлгуулж, итгэл хүлээлгэж байгаагаа эцэг, эхүүд нь хуриман дээр, нийтийн өмнө илэрхийлж байх ёстой.

Залуус маань эцэг болох утгаар, ээж болох утгаар суралцах, бэлтгэгдэх ёстой юм байна. Энэ бэлтгэлийн чанараас мөн ч олон зүйл хамаардаг, бүр нийгэм бүхлээрээ ч хамаардаг ажээ.

Элэг бүтэн гэр бүл, эрүүл чийрэг эцэг, эх, хүүхдүүд, элбэг хангалуун амьдралтай айл өрх, ажил албатай аав, ээж, хичээл сургуультай үр хүүхэд, халамж хаялгатай өвөө, эмээ нар, ачлал хүндэтгэлтэй бэр, хүргэн, хүү, охин – ийм л нэгжүүдээс нийгэм маань бүтэж, улиран залгамжлагдан, уламжлалаа хадгалсаар, баяжуулсаар оршин байх учиртай юм байна. Үндэстэн улсын дархлаа, бат бэх чанарын үндэс, шалтгаан нь ч энэ юм байна. Хүмүүс дархлаа сайтай байж, урт наслахын нэгэн суурь хүчин зүйл бол уг хүний удамшлын шинж, онцлог, удамшиж дамжсан өвчин, эмгэг юм. Иймээс өвөө, эмээ, аав, ээждээ ачлал, хүндэтгэлтэй ханддаг, тэднийгээ эмчлүүлж, сувилж байсан хүн л удамшлаас шалтгаалан гарч ирж болох өвчин зовиурынхаа талаар мэдлэгтэй болж, урьдчилан сэргийлж чаддаг байна. Хүний эрүүл мэндийн байдалд удамшлын нөлөө 20 хувьтай болохыг шинжлэх ухаан олж тогтоожээ. “Удмаа мэддэг бол хүн, усаа мэддэг бол мал” гэх үгний цаад, гүнийн утга энэ хамаарлыг идэрхийлдэг ажээ. Амьдралаас урган гарсан ухаан ийнхүү агуу их, баттай, ноттой байдаг. Гэр бүл бүхэн, айл өрх бүхэн, үндэстэн улс бүхэн өөрийн гэсэн өнгөлөг, өвөрмөц нүүр царай, зан төрх, ёс суртахуун, хэл, соёлтой, эх түүхтэй, биеэ даасан тусгаар улс баймааж гэмээн л бусад нь түүнийг хүндэтгэн үзэж, эрх тэгш харилцаж, энхтайвнаар зэрэгцэн орших жамтай юм байна. Энэ 200 гаруй улс орны хэн нэг нь жанжлах гэж, яг өөртэйгөө бусдыг адилтгах гэж, хүн төрөлхтөнг нэгэн хэвэнд цутгасан тоосго мэт ижилхэн болгох гэж оролдох, энэнийг зөвтгөсөн үзэл суртлыг дангаар нь ноёрхуулах гэж бүр хүчээр далайлган, сүр үзүүлэн бусдыгаа дээрэлхэх, дарамтлах нь орчин үеийн соёлт нийгмүүдэд байж боломгүй үзэгдэл юм. 200 гаруй улс орон нэг бүр л өөрийнхөө онцлог, өвөрмөц байдлаа хадгалан, бусад улс орнуудыг хүндэтгэн, энхтайвнаар зэрэгцэн орших, хэн хэндээ ашигтайгаар чөлөөтэй харилцаж байх төрөлх эрхтэй, журамт үүрэгтэй. Энэ эрх, үүргийг нь хэн ч хөндөх, хязгаарлах, хориглох ёсгүй. Энэ үндсэн дүрмийн хүрээнд л улс орон нэг бүр том жижгээсээ үл хамааран, хүчтэй хүчгүйгээсээ үл хамааран зөв, зохистой аж төрөх учиртай.

Дэлхий дээрх улс үндэстнүүдийн олон янз байдал бол хүн төрөлхтний өөрийн нь хөгжлийн нэгэн том хөдөлгөгч хүч, нэгэн чухал суурь нөхцөл юм. Энэ том хөдөлгөгч хүч, энэ чухал суурь нөхцөл мөнхөд байх ёстой, улиран улиран хадгалагдаж байх учиртай. “Хүмүүсийг, мөн амьтдыг хуурай газарт дурлуулахын тулд ус байдаг, мөн усанд дурлуулахын тулд хуурай газар байдаг” гэсэн үг буй...

Газарзүйн олон янз байдал, цаг уурын олон янз байдал, мөн амьтан ба ургамлын олон янз байдал, тэрчлэн нийгмүүдийн, соёл-иргэншлийн олон янз байдал нь алив бүхний хувьсал, хөгжлийн суурь шалтгаан юм. Микро, макро амьтдын генийн хувьсал, хөгжил ч гэсэн дэлхий ертөнцийн олон янз байдалтай нягт холбоотой. Нэг л хэвний тоосго шиг байх, болох нь хөгжил, дэвшилд хүргэх биш, харин бууралт, сааралт, мөхөлрүү хөтлөх нигууртай. Ялгаа, зөрөө нь бүхий л үзүүлэлт, хэмжүүрээрээ мөнхөд байх аваас л хувьсал, өөрчлөлт мөн мөнхөд явагдах жамтай. Энэ дэлхий дээр маань олон янзын амьтад, олон янзын хүмүүс, олон янзын угсаатан, олон янзын төр улс, олон янзын үндэстэн улс хэний ч хүсэл, заавар, захиалгаар бус, аяндаа, сулдаа, урсгалаар, байгаль болон нийгмийн шалгарлаар, хувьслаар буй болжээ. Өөрөөр хэлбэл байгаа бүхэн бүгд л, бүр нэг бүрчлэн зүй ёс, жам дагуух хувьсал, хөгжлийн л үр дүн, бүтээгдэхүүн юм. Ингэхлээр мөнхүү жам ёсны хувьсал, хөгжлийн явцад гаднаас, хөндлөнгөөс хүчлэн оролцох бүрийдээ хүмүүс бид тун ч ухаалаг, араа бодсон, алсыг харсан, уламжлалт зохисыг үл эвдсэн, илүү зүйл, хэрэггүй зүйл байгальд байдаггүйг хатуу тооцсон шинжлэх ухаанч байр сууринаас хандаж байх ёстой. Угсаатан, үндэстний олон янз байдал, шашин шүтлэгийн олон янз байдал, соёл-иргэншлийн олон янз байдалд ч гэсэн хянуур, болгоомжтой, эрх тэгш, найрсгаар хандаж байх учиртай. Угсаатан, үндэстэн нэг бүрийг яг л байгаагаар нь ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрсдийн нь хүсэл, сонирхол, эрх ашгийн нь дагуу л харилцаж байх нь зохистой. Өөр өөр угсаатан, үндэстэнд өөр өөрт нь тохирсон арга, барил, хандлага л чухал. Аль нэгэн том хүчирхэг улс орон бусдыгаа өөрийн зарц, барлаг мэт байлгахыг эрмэлзэх нь байнгад л олон төрлийн гамшгийг дагуулж байсан түүхтэй. Энэ зуунд ч мөн л тийм байна.

Монгол улсын хөгжил бол НЭГДҮГЭЭРТ; Монгол хүний бүх талын хөгжил,

ХОЁРДУГААРТ; Монгол угсаатны (үндэстний) хөгжил, цэцэглэлт,

ГУРАВДУГААРТ; Монголын төр, засгийн хөгжил, төгөлдөржилт байх ёстой. Энэ гурван хөгжил, дэвшил нийлж, найрсаж, харилцан нөхцөлдөж байж л шинэ чанарыг, дээд чанарыг бүтээх учиртай. Бусад улс орны ард түмэн энэхүү гурвалсан хөгжил, дэвшлийг харж, мэдэрч, үнэлж байж л монголчууд бидэнд ерөнхий дүн тавих болно.

Монгол хүн тал бүрийн хөгжилтэй, Монгол үндэстэн биет болон биет бус соёлын гайхамшигтай өв сантай, Монголын төрийн үйл ажиллагаа бахархам оновчтой, хүмүүнлэг, шуурхай байх аваас л Монгол улсын нэр төр өндөр байна, найдвартай түнш гэгдэнэ. Дэлхий дахины, Ази тивийн нэгэн тусгаар улс, биеэ даасан бүрэн эрхтэй субъект болох монголчууд бид улстөр, эдийн засаг, хэл, соёл, оюун санааны ертөнцийн хувьд бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн санал, дуу хоолойтой байх ёстой. Бусад орны вассал, дагуул, хараат орныг хэн ч үнэлдэггүй, хүндэлдэггүй, найдвартай түнш, хамтрагч хэмээн тооцдоггүй. Монголчууд бид нийтийн тооллын өмнөх мянганд ч, нийтийн тооллын нэгдүгээр мянганд ч, мөн нийтийн тооллын хоёрдугаар мянганд ч “дуудах нэртэй, дуурсах алдартай” явж ирсэн угсаатан билээ. Одоо энэ гуравдугаар мянганд ч “нэртэй, зартай өвөг дээдсийн итгэлтэй, найдвартай үр удам” гэдгээ нотолж, баталж амьдрах ёстой. Монголчууд бид гурван мянга гаруй жилийн төр ёсны түүхтэй ард түмэн. 200 гаруйхан жилийн төр ёсны богинохон түүхтэй АНУ мэтийн улс орны улстөрчид бидэнд заах биш харин биднээс суралцах учиртай. Илүү олон оймс элээсэн нь илүү алсыг, илүү гүнийг, илүү өндрийг олж харж илүү зөв мэдлэг, мэдээллийг бүтээж ирсэн түүхтэй. Энэ бол нэгэн нотлогдсон үнэн юм.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Л.Оюун-Эрдэнийн ярьсан нь “ордны хов” уу, онц ноцтой мэдээлэл үү?!
Л.Оюун-Эрдэнийн ярьсан нь “ордны хов” уу, онц ноцтой мэдээлэл үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​