fbpx Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
6 минут 4 секунд

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Доржийн ОЮУНЧИМЭГ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирлын үзүүлэлтийг статистикчид танилцуулав. Монгол Улсын төсвийн орлого тайлант хугацаанд 7.7 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин төлбөрийн тэнцэл энэ оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 38.7 сая ам.долларын ашигтай гарсан байна. Түүнчлэн урсгал дансны тэнцэл энэ жилийн эхний хоёр сарын байдлаар 454 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэхүү алдагдалд барааны худалдааны дансны ашиг өмнөх оны мөн үеэс 485 сая ам.оллараар буурсан байна. Мөн үйлчилгээний дансны алдагдал 50 сая ам.доллараар өсөж 637 сая ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлжээ. Барааны худалдааны ашиг буурсан нь 2024 оны эхний хоёр сард алт, цайрын хүдэр, баяжмалын экспортын бууралтаас шалтгаалан экспортын орлого буурсан нь голлон нөлөөлснийг статистикчид хэллээ.

Статистикчдийн мэдээлснээр энэ оны гуравдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд төгрөгийн хадгаламж таван их наядаар, төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн ҮСХ-ны хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд хэллээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 25.8 их наяд төгрөг болсон нь өмнөх сараас нэг их наяд төгрөгөөр өссөн дүн аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 88.6 хувийг эзэлж байна.

Тэгвэл нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлт өссөнөөр өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг бичигдээгүй “хууль” бий. Оны эхнээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн. 1072 хувьцааны ногдол ашиг хувьцаа эзэм­шигч иргэдийн дансанд орсон гээд зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн. Энэ нь Цагаан сарын бэлтгэлээ базаах үетэй давхцаж бараа бүтээгдэхүүний үнэ ч чамгүй өссөн.

Цаашилбал, тайлант хугацаанд нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 29.1 их наяд төгрөг бол өмнөх оны мөн үеэс 5.9 их наядаар өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэд, 39.6 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн байгууллагынх байна.

Энэ статистик мэдээллээс харахад манай улсын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлт давамгай байгаа нь харагдана. Тэгвэл хэрэглээний зээлийн эдийн засгийн өсөлтийг, хөдөлмөрийн зах зээлийг дэмждэггүй гэдгийг судлаач, эдийн засагчид хэлдэг. Эдийн засагч Б.Тунгалаг “Хувь хүн өөрийнхөө хэрэглээг хангахын тулд зээлийн бүтээгдэхүүн ашиглаж болно. Гэхдээ энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өгөөжгүй” гэв.

Санхүүгийн чадавхиас давсан зээлийн төлөлтөөс үүдэн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлдэгч болж Монголбанкны хар дансанд ордог. Энэ нь нэг талаараа хувь хүнийг эдийн засгийн сахилга баттай байлгах нэг төрлийн хөшүүрэг гэж болно. Гэсэн хэдий ч Төвбанк 100 жилийн ойгоо тохиолдуулан хар дансаа “цагаан” болгохоор зарлажээ.

Сүхбаатар дүүргийн иргэн С.Саруул “Хугацаа хэтэрсэн зээлдэгч болсон учраас банкнаас зээл авч болохгүй. Гэхдээ амьдралд зээлээр шийдвэрлэхээс өөр гарцгүй асуудлууд гардаг шүү дээ. Би банк бус, апп, цахилгаан барааны зээлтэй. Намайг хар данстай эсэхийг шалгаагүй болоод зээл гарсан байх. Гол нь миний сарын орлого дулааны улиралд дажгүй байдаг юм. Өвлийн гурван сар л хэцүүддэг. Яг ийм үеэр л хар дансанд орчихсон юм. Харин одоо Монголбанк хар дансны мэдээллээ устгах юм байна гэж сонслоо” гэж байв. Энэ бол бодит амьдрал.

Зах зээл дээр зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн байж болно. Харин хэрэглээний зээл түлхүү гаргах уу. Бизнесийн зээлийг үү гэдэг сонголт хийх шаардлагатай. Монгол Улс эдийн засгийн өсөлтийг бий болгох олон төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийг, үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажилласаар байгаа. Гэхдээ зээлийг хэнд өгөх вэ. Үр өгөөж нь өрхөд ногдох уу, улсын эдийн засагт ногдох уу гэдгийг бодолцох учиртай. Нийгэм, эдийн засгийн өгөөжийг тооцоолохдоо хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3376.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 148.75 төгрөгөөр чангарчээ. Харин төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн хугацаанд 468.73 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 42.66 төгрөгөөр өссөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​