fbpx Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 7 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна

Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,

Эрхэм монголчууд аа,

Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна. Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Бидэнд чадсан чадаагүй, иргэдэд ойлгуулж чадсан бас чадаагүй олон зүйл бий. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм. Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна.

Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор

  • ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн.
  • Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа.
  • Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6% байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өсөж байна.
  • Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа.

Магадгүй энэ нь олон нийтэд тийм ч сонирхолтой биш ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эерэг болгох асар их хэмжээний эрсдэл дагуулсан тэмцэл, олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон чамлахааргүй амжилт юм. Мөн хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.

Үндэсний баялгийн сан гурван данстай байна

  • Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгална гэсэн үг. Монголбанк, “Эрдэнэс Монгол”-ын хамт энэ сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хийж, үржүүлэхийн хүрд болгон ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эрсдэлгүй сангуудад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах боломж нээлттэй гэсэн үг.

Товчхондоо Ирээдүйн өв сан бол Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллах үржүүлэхийн хүрд юм. Ирээдүйн өв санд төвлөрөөгүй хэсэг нь бүс ба орон нутгийн хөгжилд зарцуулагдах бөгөөд хариуцлагатай эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжиж буй орон нутагт хөрөнгө оруулалт илүү хийгдэх нь шударга ёсонд нийцэх билээ.

  • Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэхийн төлөөх сан юм. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, үлдэх 50 хувь нь төсвийг тогтвортой байлгахад зарцуулагдана.

Төсөв алдагдалгүй болох тусам эдийн засаг эрүүлжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улсаараа хичээж улсын төсвөө ашигтай гаргаж чадвал нийгэмд тулгамдаж буй томоохон төслийг олон нийтийн саналд тулгуурлан санхүүжүүлэх боломжтой болно. ( Нийслэлийн замаа засахаас эхлээд бидэнд тулгамдсан олон асуудал бий.) Нэг үгээр хэлбэл, төсвөөр тэгшигтгэн хуваахгүй, төсвийн ашгийг нийгмийн хөгжлийн томоохон төсөлд зарцуулах боломжийг Хөгжлийн сан бидэнд олгоно.

  • Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм.

Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ. Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм. Эрдэс баялгийн салбарын дараагийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтыг үндэстнээрээ дэмжиж, Хуримтлалтай Монголыг бүтээх болно. Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно.

Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна.

Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна. Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье. Мөн энэ жил сонгуулийн жил учраас эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхлэхээр парламентад суудалтай улс төрийн намууд тохиролцсон, тэр хүртэл Монголбанк, Сангийн яам, “Эрдэнэс Монгол” бэлтгэл ажлаа иргэдийн хамт хангах ёстой. Удахгүй E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөөг Засгийн газраас өгөх болно.

Баярлалаа гэлээ.

сонин mn

Судлаач Ганаа: Дайны үеийн хүүхнүүд
Судлаач Ганаа: Дайны үеийн хүүхнүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​