fbpx Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 6 секунд

Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа. Орох оронтой л болчихвол болох нь тэр” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ бол 22-40 насны эх орондоо ажиллаж, амьдрах хүсэлтэй залуусын мөрөөдөл.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТЭД ДАРАГДСАН АРИЛЖААНЫ БАНКНУУД

Орон байртай болох хүсэлтэй иргэдийн найдвар болсон ипотекийн зээл сүүлийн жилүүдэд удааширч, зогсох дээрээ тулсан байв. Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ипотекийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулсан. Үүнээс үүдэж эргэлтийн санхүүжилтгүй болж хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдэд зээл олголт түр зогсолт хийсэн тухай албаныхан тайлбарладаг. Гэтэл нөгөө талдаа арилжааны банкнууд ипотекийн зээлийн хүсэлтэд дарагдсан.

Өнгөрсөн сарын байдлаар нийт 17 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтийг арилжааны банкуудад ирүүлжээ. Хэрэв энэ хүсэлтүүдийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр нь санхүүжүүлбэл 2-3 жил хүлээх төлөвтэй байсныг албаныхан онцолдог.

Харин хэд хоногийн өмнө Засгийн газраас Баялгийн сангийн тухай хууль баталж, хуулийн хүрээнд Хуримтлалын сан байгуулсан. Хуримтлалын санд төвлөрсөн 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар болсон гэдгээ зарлав. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Монгол банканд Хуримтлалын сангийн дансыг нээж, арилжааны банкнууд руу хуваарилалтаа хийж эхэлсэн байна. Монгол Улс ипотекийн зээлд хамгийн ихдээ жилд 700 тэрбумын санхүүжилт олгодог байсан бол Хуримтлалын сангийн 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж нэмэгджээ.

СҮҮЛИЙН 10 ХОНОГТ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТ 42 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Хуримтлалын сангаас эх үүсвэрийг арилжааны банкнууд руу шилжүүлж эхэлсэн юм. Үүнээс хойш ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 10 хоногт 42 хувиар нэмэгджээ. Тодруулбал, тавдугаар сарын эхний 10 хоногт нийт 38.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ талаар Хаан банкны 11 хорооллын салбараас тодруулахад “2022 оны арванхоёрдугаар сарын зээлийн хүсэлтүүдийг шийдвэрлэж байна. Зээлийн эх үүсвэр нэмэгдсэнээр зээл олголт сайжирсан” гэсэн юм. Харин Монгол банкнаас өгч буй мэдээлэлд “Эх үүсвэр нэмэгдсэнээр ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс буюу энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 365.9 тэрбум төгрөгийн зээлийг 3101 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 248.9 тэрбум төгрөгийн зээлийг 1944 өрхөд, орон нутгийн хэмжээнд 116.9 тэрбум төгрөгийн зээлийг 1157 өрхөд олгосон аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 90 хувь өссөн” гэжээ.

ҮНИЙН ТҮВШИН НИЙСЛЭЛИЙНХТЭЙ АДИЛ Ч ЗЭЭЛ ОЛГОЛТ НЬ ШУУРХАЙ, ХӨДӨӨ

Орон нутагт ипотекийн гурван хувийн зээл олголт хурдан шийдвэрлэгдэж эхэлжээ. Б.Сэр-Од бол орон нутаг руу шилжиж ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн төлөөлөл. Тэрээр жилийн өмнө Улаанбаатар хотоос Орхон аймаг руу шилжиж тус аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлэгт уламжлалтын эмчээр ажилд орж, жилийн дараа орон сууцны зээлд хамрагдсан байна.

Энэ тухайгаа “Би уламжлалтын их эмч мэргэжилтэй. Улаанбаатар хотод Монос эмийн санд эмчээр ажилладаг байсан. Завгүй амьдралын хэв маягаас залхаж орон нутаг руу нүүх тухай боддог болсон.

Энэ үед Засгийн газраас орон нутагт шилжин суурьших иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг сонсоод орон нутаг руу шилжсэн. Орон нутагт жил ажиллаад өнгөрсөн нэгдүгээр сард орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ өгч дөрөвдүгээр сард нь зээлээ шийдвэрлүүлсэн” гэв. Орон нутагт зээл олголт сайн байгаа ч орон сууцны сонголт муу байгааг Б.Сэр-Од хэлж байлаа. Тэрээр “Мөн орон сууцны ам метрийн үнэ нь хоттой адил байгаа нь хүндрэлтэй байсан” гэж байв.

“ДЭЭШЭЭ, БҮР ДЭЭШЭЭ”

Улаанбаатар хотод орон сууцны үнэ байршлаасаа хамаарч өсөж байгаа ч чанар, орчны хувьд ялгаагүй байна. Жишээлбэл, хүмүүсийн хэлж заншсан “Офицер”-ын тойргоос зүүн тийш орон сууцны ам метрийн үнэ 2.7-3 сая төгрөг байгаа бол “Баянбүрд” орчимд 3.2-4.7 сая төгрөгийн үнэтэй байна. Хүмүүс хотын төвд байр авах сонирхолтой байгаа боловч санхүүгийн чадамж нь хүрэлцэхгүй байгаа тухай хэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны иргэн Б.Батдэлгэр “2022 онд Төрийн банканд ипотекийн зээлийн хүсэлт өгсөн.

Өнгөрсөн долоо хоногт банкнаас дараалал болсон тул зээлээ судлуулаарай гэж холбогдсон. Зээлээ судлуулаад явж байна. Зээлийн хүсэлт өгч байх үед ам метр нь 2.7 сая төгрөг байсан орон сууц энэ жил 3.5 сая төгрөг болж өсжээ.

Тэр дундаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбүрд”-ийн тойрог орчмын байрнуудын үнэ нэлээдгүй өссөн байна. 150 сая төгрөгт хотын төвд хоёр өрөө шинэ байр олдохгүй байна” гэсэн юм. Төр бодлого гаргаж иргэдээ орон сууцжуулах төлөвлөгөөнүүдийг янз бүрээр л хэрэгжүүлж байна. 2012 оноос эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөр хүлээлгээд ч болов “бай”-гаа оносоор л байгаа. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг зээлийн асуудлыг нь шийдвэрлэхээр үнийн өсөлтөөр “дарлачихдаг” барилгын компаниуд бодит хөрсөнд буумаар юм. Тэр ч бүү хэл орон сууцны үнийг хөөсрүүлж байгаа эсэхийг холбогдох газрууд нь нягтлах нь зөв байх.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ
Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​