fbpx Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 43 секунд

Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...

Энэ дэлхий дээр хамгийн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа хүмүүс, ард түмэн бол эн тэргүүнээ монголчууд. Байгалийн бүх баялаг Монголд байгаа. Нийгмийн чөлөөтэй орчин ч Монголд байгаа. Хоёр талд нь дэлхийд томдоо орох хоёр том зах зээл, хэрэглэгчид байгаа. Монголын хүн ам цөөхөн, дөрвөн сая ч хүрэхгүй. Хил хязгаар нь ч тайван. Монголд хурц нартай, цэлмэг өдөр олон. Нарны эрчим хүчийг ашиглах хангалттай боломж буй.

Монголын бараг бүх гол, горхи өндөр уулнаас эх авдаг. Усан цахилгаан станциудаар цахилгаан энергийн хэрэгцээгээ хангах боломж ч бас буй. Салхины эрчим хүчийг ашиглая гэвэл мөн л том нөөц, дуусашгүй нөөц буй.

Монголын бараг бүх нутагт нүүрс, нефть, шатдаг занар, шатдаг хий буй. Нүүрс, нефть, салхи, ус, нарны эрчим хүчээр дөрвөн сая хүрэхгүй хүн амаа өлхөн хангачихна, үйлдвэрүүдээ ч ажиллуулчихна. Ашигт малтмалаа, нэмээд мал аж ахуй болон газар тариалангийн түүхийн эдээ боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгож үнийг нь нэмэгдүүлээд Орос, Хятад руу гаргаад байхад л оронд нь бид хэрэгтэй бүхнээ гадаадаас авчих бүрэн боломжтой. Улстөрийн ч боловсролгүй, эдийн засгийн ч мэдлэггүй, амьдрал ба үйлдвэрлэлийн туршлага ч үгүй, хэр чадлаа ухаарах, тооцох мэдрэмжгүй, цөөн тооны ойворгон залуус 1990 оны үед 60-аад жилийн туршид ахмад үеийнхнийхээ буй болгосон Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг гай болж байсан мэтээр үзэж утсгасан нь мөн ч олон талын сөрөг үр дагавар авч ирлээ. Хүн амын томоохон бүлэг (хөгшид, эмэгтэйчүүд, залуус) чухамхүү Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдэд ажиллаж байсан юм. Тэд баялаг бүтээж, хүн амыг хооллож, хувцаслаж, ахуйн үйлчилгээнд зүтгэж байсан билээ. Ажлын байруудыг нь устгаснаас болоод залуус ажилгүй, цалин орлогогүй болов. Архидалт ихэслээ, суурин газруудад хулгай, танхайрал, гэмт хэрэг, биеэ үнэлэх үзэгдэл өргөсчээ. Энэ бүх сөрөг үзэгдэл төрөх, өргөсөх, нөхцөлийг төр, засаг өөрөө буй болгожээ. Хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг шинэ нөхцөлд тохируулан, техник, технологийг нь шинэчлэн ажиллуулж, хил гаалийн бодлогоор дэмжсэнсэн бол өнөөдөр монголчууд хоол хүнсээ, хувцсаа зуун хувь өөрсдөө бэлддэг болчихсон байх байлаа…

Мал аж ахуйн гаралтай түүхий эд бол ховор нандин зүйл шүү дээ. Гэтэл Монголд малын ноос, хялгас, арьс, яс, дайвар бүтээгдэхүүн хог мэт үзэгдэх болов. Мах махан бүтээгдэхүүнээ ч чанартай бэлтгэж, амжилттай борлуулж чадахгүй байна.

Нүүрс угаах, хүдэр баяжуулах, зэс, ган үйлдвэрлэх боломж байгаа хэдий ч энэ талын ажил урагшлахгүй байна. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар шатах, тослох материал үйлдвэрлэх боломж, гадаадын сонирхол байсаар атал энэ ажил мөн л бүтэлгүйдсээр өнөөдрийг хүрлээ. Бүх бүтэлгүйдлийн шалтгаан нь эрх барьж буй нам, хүчний чадваргүй, сэтгэлгүйнх юм. 30 жилийн туршид зөв бодлого баримталж, тууштай хэрэгжүүлж чадсансан бол өнөөдөр монголчууд цахилгаан эрчим хүчээр, шатах, тослох материалаар, бас хөнгөн ба хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө 100 хувь хангаж чаддаг болчихсон байх байв. 1990 онд байсан бүх баялаг, өмч хөрөнгөө хувааж, булаацалдаж, хулгайлж, гадагшаа зарж, үрэн таран хийж, бүтээх биш бусниулсаар байгаад л хүн ардаа ядууруулчихлаа. Идэвхтэй ажиллах хүчээ, залуучуудаа гадаадруу алдчихлаа. Өнөөдөр Монголд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, тээврийн салбарт л цөөн тооны залуус ажиллаж байна.

Монголд өнөөдөр аймаг болгонд ухах, гаргах, ачих, зөөх ажилбар л хийгдэж байна. Боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гаргах талын ажил бараг л мартагдлаа. Ийм болчихоод байгаагаа МАН-ын удирдлага ойлгохгүй, ойшоох ч үгүй байгаа бололтой.

Зөвхөн дулааны цахилгаан станциудын тухай яриа, төлөвлөгөө гэхэд л 20-иод жил дамнасан цаасан дээрээ байсаар л байна. Нефть боловсруулах үйлдвэр ч ялгаагүй, арьс шир, ноос, яс үс боловсруулах үйлдвэрүүд ч ялгаагүй энд тэнд товлогдсоор 20-иод жил болчихлоо. Ядаж л эдийн засгийн бүс болгондоо боловсруулах үйлдвэрүүд барьж, ажиллуулж, охид залуусаа Монголдоо үлдээхсэн, ажиллуулахсан! Ийм зорилго, зорилтыг эрх барьж байгаа намын үйл ажиллагааны эн тэргүүнээ сахих, мөрдөх хууль болгон баталж, хэрэгжилтээр нь ажлыг нь үнэлж, дүгнэдэг болмоор байна. Сонгогдсон 4 жилдээ ядаж л эдийн засгийн бүс болгонд 1-2 боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтанд оруулаг л дээ! Үйлдвэрүүд бариад л байвал сонгогчид тэр намд л саналаа өгнө шүү дээ!

“Монголчууд бараг юу ч үйлдвэрлэдэггүй. Гэхдээ реклам үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх шахдаг. Гадаадын барааг рекламдаж дотооддоо борлуулах талаар тэд тун ч дээгүүрт ордог юм” хэмээсэн егөөдөл ч буй болжээ. МАН намынхан энэнийг сонссон, уншсан л баймаар даа...

Монголд үйлдвэрлэлийн аль, ямар ч салбарыг хөгжүүлэх боломжтойн дээр аялал, жуулчлалаас ашиг олох бэлэн шахуу нөхцөл бий. Унаган төрхөөрөө байгаа говь, цөл, хээр тал, ой хөвч, уул нуруу, цэлмэг тэнгэр, хурц нар, цэнгэг ус, цэвэр агаар, эко хүнс, морь тэмээн аялал, олон төрлийн ан ав, шувуу, загас, хадан агуй, сүг зураг, булш бунхан гээд тоочих юм бол жуулчдын нүд хужирлах, сэтгэл татах олон зүйл бэлхнээ байж байгаа. Энэ талын ажлыг дэлхийн түвшинд зохион байгуулж чадах хүн хүч, жуулчдын баазууд л хэрэгтэй... Зөвхөн л дээр дурдсан материаллаг биет нөхцөлд тулгуурлан дүгнэлээ гэхэд л монголчууд бид нэн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа нь үнэн юм. Чухам тийм болохоор л эцэг өвгөд маань “Айлаас эрэхээр авдраа уудал” гэх үгийг захиас болгон үлдээсэн буйзаа. “Юугаар баян байна, түүгээрээ дайлдаг” хэмээсэн үг ч буй. Тэгвэл бид бусад орны хүн ардыг юугаар ч дайлах бололцоотой ард түмэн юм. Бид алт, мөнгө, зэс, төмөр, газрын ховор металл, уран, эмийн ховор ургамал, бугын цусан эвэр, ховор найрлагатай рашаан ус, халуун рашаан гэх мэтийн мөн ч олон зүйлээр дайлж, бэлэглэж, баярлуулж чадах боломжтой. Монгол хүн, монгол угсаатан, монгол төр ёсны бүтээсэн, үлдээсэн биет болон биет бус соёлын их өвийг маань жуулчид ахин дахин ирж сонирхоод ч ханамааргүй шүү дээ! Монголчууд бидэнд байхгүй зүйл алга, зөвхөн л зөв ашиглах, их хөдөлмөрлөх, чанарыг эрхэмлэх, аль ямар ч чиглэл, салбараар бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүнийг л хүний гар дээр тавьж сурах хэрэгтэй байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Холбон тоглогч
Холбон тоглогч
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​