fbpx Судлаач Ганаа: Шүүр унасан шулмын үлгэр оршвой...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 58 секунд

Судлаач Ганаа: Шүүр унасан шулмын үлгэр оршвой...

Л.Мөнхбаясгалан маань УИХ-д нэр дэвшчээ. Энэ сэтгүүлч шар хүүхэнтэй эхлээд зайнаас, дараа нь биечлэн танилцсанаас хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ шар хүүхний алдаа оноо, өгсөж уруудсан тэмцлийн бүх үйлс нь миний төдийгүй монголчуудын нүдний өмнө болсон юм. Товчоор бол годойсон сэтгүүлч охиноос Монголын улс төрд нөлөө бүхий томоохон улс төрийн сэтгүүлч болсон замнал юм. Яагаад сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэв гэвэл Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүд улс төрийн шинжтэй, муухан улс төрчөөс илүү нөлөөтэй байдаг учраас тэр. Одоо Баясаагийнхаа талаар мэдэх зүйлээ товч өгүүлье.

Залуу насны хөгийн явдал

2000 оны эхэн үе. Тэр үед “ӨС”-д ажиллаж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Б.Ганчимэг хоёр “аймаар нууц” мэдээлэл олж авчээ. Энэ мэдээлэл өөрсдийнх нь бодлоор “төр эргүүлэх хэмжээний” байсан тул хоёр залуу сэтгүүлч нуух гэж аргаа баржээ. 2 хуваан гэр хорооллын айлд нууж, гар утсаа салгаж энэ тэр гээд аминдаа “нууцлах” гэж сүртэй юм болсон аж. Бодвол үзсэн тагнуултай ганц нэг киногоо санасан хэрэг л дээ. Хожим нь тэр “аймаар” мэдээлэл нь хэн ч тоохооргүй “өчүүхэн юм” байж. Энэ инээдэмтэй явдлын цаана мэдээлэл олж авах, мэдээллээ хадгалах, мэдээллийн бааз бүрдүүлэх хожмын ажлын эхлэл байсан юм. Одоо энэ хоёр хоёулаа монголын нэртэй сэтгүүлч…

Шүүр унасан шулмас

Ингэж явсаар нэлээд чадалтай сэтгүүлч болсон үедээ Л.Мөнхбаясгалан өөртөө “шүүр унасан шулмас” нэр өгч, лого хүртэл хийв. Энэ нь зүгээр л марзан явдал мэт боловч мөн чанар нь гүнзгий. Шүүр унасан шулмас бол славян гаралт ард түмний үлгэрийн баатар бөгөөд тахиан хөлтэй байшинд амьдардаг, модон уур юмуу шүүр унаж нисдэг муухай царайтай шулмас. Шүүр унасан шуламс дандаа муу юм хийгээд явдаггүй, заримдаа үлгэрийн эерэг баатруудад ид шидээрээ туслах явдал ч байдаг. Ингээд Л.Мөнхбаясгалан шүүр унасан шуламс болов. Яагаад гэвэл Л.Мөнхбаясгалан авилгач, идээч, уугаач нарт шуламс шиг харагдах нь мэдээж. Яагаад гэвэл хулгайч, дээрэмчин, авилгачдыг шүүрдэж цэвэрлэнэ гэсэн зорилготой. Энэ үүргээ тэр маш сайн биелүүлж байгаа. Одоо Л.Мөнхбаясгалан улс төрд орвол шүүрдэх үүргээ илүү сайн гүйцэтгэх нь мэдээж…

МУН-ын шашинд цохилт өгөв

МУН-ын шашин гэж нэг ёрын шашин Монголд нэвтрээд нийгмийн хүрээ, боловсролын салбарт идэвхиж Монголыг хорлох болов. Үүний эсрэг эхлээд цэнхэр үст Цэрэн удтал тэмцсэн боловч ганцаараа чадал нь хүрэхгүй байв.

Нэг өдөр манайд Л.Мөнхбаясгалан, Э.Цэрэндолгор (цэнхэр үстийн бүтэн нэр) хоёр хөтөлцчихсөн ороод ирэв. Монгол дахь МУН-ны шашныг устгана гэнэ. Би ч уухайн тас дэмжиж, баахан онол ном, муны шашны үүх түүхийг ярив.

Гэхдээ тэр хоёр аль хэдийн асар их мэдээлэл цуглуулсан аж. Цаашаа Баясаа гэж дууддаг нэрээр нь явна… Хэд хоногийн дараа Баясаа утасдаж “Монгол дахь МУН ажиллагаа” гэсэн 2 цуврал нэвтрүүлэг бэлэн болсон, нөгөөдрөөс гарна гэж “онгирч” байна. Ахиад хэд хоносон чинь нөгөө хоёр хүүхэн чинь “дарвайтлаа”, “сэгсийтлээ” уйлчихсан зураг нь нетэд гараад ирэх нь тэр. Яасан гэсэн чинь телевизүүд нэвтрүүлгийг нь гаргахаас татгалзсан гэнэ.

Хамаг сэтгэл зүрхээ зориулж хийсэн ажил нь нурахаар эрэгтэй хүн ч гэсэн уйлж л таараа. Харин энд улс төр ороод ирж байгаа юм. Ц.Элбэгдоржоос эхлээд Монголын нэр бүхий улс төрчид МУН-ын шашны нөлөөнд орж, тэднээс хандив авч, тэдний улс төрийн нөлөөнд автсан байгаагаа энэ булай үйлдлээрээ илчлэв.

Ц.Элбэгдорж Муны шашнаа хамгаалж телевизүүдэд үүрэг өгсөн нь тодорхой. Монгол дахь муны шашны гаж үйлдлийг анх удаа сөрөн зогссоноороо Л.Мөнхбаясгалан Эх оронч гэдгээ батлан харуулж чадсан юм. Э.Цэрэндолгор ч мөн адил… Баясаагийн шар нь гозойжээ. Улс төрд шартай байх тун хэрэгтэй чанар. Нэвтрүүлгээ нетээр цацаж олон түмэндээ үзүүлэв. Энэ нэвтрүүлэг маш амжилттай болж, Муны шашны 2 пасторыг Монголоос хөөж, муны шашин хүнд цохилт авав.

Хошин шогийн мэдрэмж

Нэг өдөр Баясаа “Философич С.Молор-Эрдэнийн утас, хаягийг олж өгөөч” гэж жиргэж байна.

Үүний өмнөхөн С.Молор-Эрдэнэ: “Монгол хүүхнүүд заваан, усанд ордоггүй ч” бил үү, нэг тиймэрхүү юм ярьж бөөн шуугиан болсон юм.

Би Баясааг явуулмаар санагдаад: “Чи эхлээд усанд сайн орж үзээрэй дээ” гэв.

Хариу нь тэр дороо ирэв: “Усанд орчоод л асууж байна ш дээ…” Энэ нь найз нөхдийн жирийн нэг маазраа боловч манай Баясаагийн хошин шогийн мэдрэмж, сэтгэлгээний хурдыг харуулдаг юм. Өөрийгөө болон нөхдөө шоолж явуулах чадвартай хүнд хүмүүс дуртай байдаг. Баясаа, Уянга хоёр нийлээд марзганаж, хүн явуулбал дүүрлээ л гэсэн үг…

Хоёр цензургүй

Баясааг алдар хүндэд хүргэсэн нь “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” юм. Монголчууд бүгдээрээ мэдэх юм чинь юуг нь ярихав. “Цензургүй яриа”-гаар монголын улс төр, нийгэмд нэн их нөлөөтэй бүх хүмүүс оролцож, сайн муу, сайхан муухай, үнэн худал нь хамаагүй өөрийнхөө үзэл бодлоо ярьсан юм. Өөрөөр хэлбэл “Цензургүй яриа” бол улс төрийн түүх, архив, мэдээллийн асар их сан юм. Хэрэв “Цензургүй яриа”-г ахин дахин тулхтай үзвэл тодорхой асуудлаар баримталж байсан байр суурь, илт тодорхой байр суурь, баримт нотолгоог олж, үйл явдлыг өндөр нарийвчлалтайгаар нөхөн сэргээж болно. “Цензургүй яриа”-нд бол чи худалч, хулгайч, авилгач гээд хөөчихөж болохгүй учраас удирдах боломж тун бага. Гэхдээ л Баясаа чимхээд авахаа хэзээ ч мартахгүй. Жи: Ч.Сайханбилэгээс “Та Эх орондоо хайртай юу” гэсэн ганцхан асуултаар мад тавина. Харин “Цензургүй сурвалжлага” нь манай Баясаагийн өөрөө олж авсан сэдвийн дагуу хийсэн нэвтрүүлэг юм. Иймээс “Цензургүй сурвалжлага”-ыг удирдах боломжтой. “Монголыг цөлмөсөн түүх”, “Утаан дундах мөхөж яваа үндэстэн”, “Таван Толгой-Тусгаар Тогтнол”, “Километр бүрд”, “Улсын их хулгайчид” гэх мэт хөндөөгүй үлдсэн сэдэв бараг байхгүй. Баясаагийн хурц, дайчин, хөдөлшгүй баримттай нотолгоог үгүйсгэх хүн байхгүй ч дайсагнах хүн олон…

Л.Мөнхбаясгалан бол улс төрч

Сэтгүүлч хүүхнүүд улс төрд орох гэлээ гэж загнагсад олон бий. Тэгвэл улс төрч хүн ямар мэргэжилтэй байх ёстой вэ ? гэдэг асуултад хариулах гээд үз л дээ. Хуульч, эдийн засагч гэж олон хүн хариулдаг. Үгүй л дээ. Гадаад л тийм байдаг. Харин Монголд бол хулгайч, дээрэмчин, авилгачид бүгдээрээ хуульч, эдийн засагчид байдаг.

Баясаа бол улс төрөөр мэргэшсэн сэтгүүлч. Улс төрөөр 20 гаруй жил ажилласан сэтгүүлчийг улс төрч гэж нэрлэхээс өөр аргагүй. Баясаа улс төрийн гал тогооны нарийн ширийнийг хүртэл мэддэг. Мөн улс төрийн үйл явдал, гэмт хэргийн асар их архивтай. Баясаагаас гадна манай Уянгад л ийм архив бий.

Баясаа тодорхой баримтаар баталгаажуулаагүй нэг ч дүгнэлт хийдэггүй. Ухаандаа Ч.Хүрэлбаатарын хужаа болох тухай баримт байна. Баясаа ажиг сураг гаргаад Увсад очив. Архивт орох албан ёсны зөвшөөрөл авав. Олсон баримтаа дүрсжүүлэн, хуулбарыг авч нэвтрүүлэгтээ ашиглав. Гэтэл үүний өөдөөс Ч.Хүрэлбаатар “гүтгэлэг” гэхээс цаашгүй. Хэрэв Баясаа архивын баримт “зохиосон” бол өдийд шоронд сууж байх ёстой. Ч.Хүрэлбаатар түүнийг ямар ч эргэлзээгүй шоронд илгээнэ. Гэхдээ манай Баясаа өөрөө шорон руу гүйгээд ордог тэнэг хүн биш л дээ…

Олон л загнуулах байх…

Би Баясааг магтаж байгаа боловч төгс хүн гэж үздэггүй. Туучий чинь заримдаа хий гишгэнэ, хэт улайрна, өөрийнхөөрөө зүтгэнэ. Гэвч энэ бүхэн найз нөхдийн хүрээнд хэлэлцэж, хэрэлдэж шийдэж болох асуудал юм. Баясаатай олон удаа хэрэлдэж, олон удаа загнана гэдгээ би сайн мэдэж байна. Би Уянга, Баясаа гэсэн хоёр шар шуламстай юм. Нэгийг нь дэгээдээд унагачихлаа. Үүнийхээ шанг тэд удахгүй хүртэнэ. Харин үлдсэн ганц шар шуламсаа УИХ-д орчихно гэж найдаж байна даа… Шүүр унасан шулмас Баясаадаа болон түүний шуламсын багийн залууст амжилт хүсч байна…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй
Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй
 
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​