fbpx Судлаач Ганаа: Залуужуулахын сайн муугийн тухай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
12 минут 16 секунд

Судлаач Ганаа: Залуужуулахын сайн муугийн тухай

Одоо УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт эцэслэн гарч сурталчилгаа эхлэхээр монголчууд солиорч эхэлдэг. Аль нам, эвслийг дэмжих эсэх, хэн хэнийг дэмжих дэмжихгүй асуудлаас өөрийг үл анхаарна, маргана, хэрэлдэнэ. Гэтэл хамгийн гол бөгөөд чухал асуудал бол хулгайч, дээрэмчин, авилгач төр засаг халагдаж, солигдох уу, үгүй ядаж хулгай дээрэм нь багасах эсэх асуудал юм. Энэ асуултад би үгүй гэж хариулна. Учир нь маш их бохирдсон төр засаг нэг удаагийн сонгуулиар бүрэн цэвэршихгүй, тийм зүй тогтол дэлхийд байхгүй. Үүнийг тайлбарлахыг хичээе…

Парламентыг залуужуулахын эерэг, сөрөг талууд

Энэ удаагийн УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой. Аль аль нам залуу хүмүүсийг олноор оруулав. “Залуу хүмүүс” гэдэг бол монгол ойлголтоор туршлагагүй, танихгүй, мэдэхгүй хүмүүс юм. Одоохондоо цээж зураг, нэр хоёроос өөр юм алга. Нэрсийн жагсаалт эцэслэн гарсны дараа намтар түүх нь гарна байх. Гэхдээ л сар гарангийн дотор “сайн залуу” олж сонгох нэн түвэгтэй.

Залуусыг “төр барих туршлагагүй” гэж шүүмжлэх. Үнэхээр ч төр барьсан ямар нэг туршлага байвал тун сайн. Нөгөө талдаа “хуучин” улс төрчид “төр нураах”, “баялаг хулгайлах” арвин баялаг туршлагатай. Төр нурааж, хулгай хийхийг туршлага гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.

Иймээс би залуу хүмүүсийг олноор дэвшүүлснийг хандлагын хувьд зөв гэж үзэж байна. Гэхдээ чухам энд шинэ аюул үүснэ.

Өөрөө нэр дэвшиж чадахгүй болтлоо нэр нүүрээ алдсан хууччуул хэдэн залуу олж, нэрийг нь дэвшүүлсэн бол тэдгээр залуус “кнопчин” болохоос хэтрэхгүй. “Кнопчин залуус” олноороо бий болбол нөхцөл байдлыг бүр муутгах хандлага үүсэх нь гарцаагүй. Түүнээс гадна шинэ залуус бат нягтарсан бүлэг болон бүрэлдэж амжаагүй байгаа. Энэ нь тохиолдолд монголоор бол “урвалт”, улс төрийн хэллэгт “шилжилт” хийх хандлага хар аяндаа үүснэ.

Залуус хуучин улс төрчдийн өрсөлдөөн, тэмцлийн явцад хэд хэдэн бүлэг болон хуваагдаж, өрсөлдөн тэмцэх магадлал нэн их.

Аль аль намын залуусын нийтлэг төрх нь баян, баруунд боловсрол эзэмшсэн, гадаадын аль нэг төсөлд ажиллаж байсан, гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс зонхилж байгаа нь ажиглагдана. Баруунд боловсрол эзэмшсэн залуусын давуу тал нь ажилд махруу, багаар ажиллаж чаддаг, зүтгэлтэй зэрэг шинжүүд болно. Харин дутагдал нь монголын нийгмийг Барууны онол, туршлагад чихэн оруулж, тохируулахыг оролддог, монголын нийгэм, ард түмнийхээ сэтгэл зүйг мэддэгггүй. Хэдэн жилийн өмнө бол социализмын гэсэн юм болгоныг эвдэж, түүний оронд Барууны гэсэн онол, туршлагыг Монголд нэвтрүүлж болж байв. Өнөөгийн Монгол бол ингэж баруунжуулсны үр дүн мөн. Энд “муу юм” их гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Одоо бол эвдээд байх “социализмын юм” үлдээгүй учраас буруу зөрүү, алдаатай байгуулсан “капиталист” системдээ засвар хийж, шинэчлэх ёстой болж байна.

Одоо авилгач, хулгайч, дээрэмчин төр, түүнийг буруу механизмыг эвдэж, түүний оронд арай шударга, нийгэмд тустай төрийг бий болгох цорын ганц зорилго буй. Онолын хэллэгээр бол нуран задарч буй өнөөгийн антисистемийн оронд нийгэм, үндэстэнд ээлтэй шинэ систем бүтээх зорилго юм.

Залуустай холбогдсон бас нэг будлиан заавал гарч ирнэ. “Ямар хүнийг залуу гэж үзэх вэ?” гэсэн асуултад хариулах нэн түвэгтэй. Ямар ч гэсэн залуу хүн болгоныг “шинэ” гэж үзэж болохгүй нь ойлгомжтой.

Жишээ авъя: УИХ-ын Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нэр дэвшчээ. Насаар бол мэдээж залуу ангилалд орох мэдлэг, хичээл сурлага сайтай залуу. Харин Ц.Элбэгдоржийг дагах болж, түүний хуулийн зөвлөхийн ажилд орсноосоо хойш “эвдэрч” эхэлсэн. Ц.Элбэгдоржийн болохгүй, бүтэхгүй бүх хуулийг боловсруулж, зүтгүүлэх ажлыг чадамгай хийж ирсэн. Энэ утгаараа тэр яах аргагүй хуучин хүн. Ч.Өнөрбаярыг яаж ч харсан Ц.Элбэгдорж харагдах бөгөөд түүний “бие төлөөлөгч” гэж үзэж болно. Мөн энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн О.Баасанхүүг яаж ч харсан Н.Энхбаяр гэж харагдах нь мэдээж. АН-ын жагсаалтын 21-д бичигдсэн Энхтөрийн Галбадрал “Мон-Атомын” гүйцэтгэх захирал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирал, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул зэрэг ажил алба хашиж байсан энэ залууг Ц.Элбэгдоржийн хүн гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй. Э.Галбадрах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн намууд хариуцсан зөвлөхийн албан тушаалтай. Үүний зэрэгцээ АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөх давхар хийдэг. Хоёр намд зэрэг ажилладаг өөр хүн би мэдэхгүй. Өөрөөр хэлбэл МАН, АН-ыг холбогчийн үүрэг гүйцэтгэдэг энэ хүнд итгэх үндэслэл тун бага. Миний мэдэхээр АН-д 9 фракци байдаг. АН-ын удирдлагыг бүрдүүлэхэд фракци болгоны төлөөллийг оруулж болно. Энэ нь амархан бөгөөд хэл ам багатай. Харин УИХ-д нэр дэвшүүлэхэд фракци болгоны төлөөллийг оруулахад түвэгтэйгээс гадна хэрүүл хэл ам ихтэй. АН-д хэрүүл гараад байгаагийн шалтгаан нь ердөө л энэ.

Тэгвэл МАН-ын жагсаалт илүү юу ? Үгүй л дээ. МАН-ын хэрүүл хэл ам далд, нууц явагдаж байгаагаараа л ялгаатай.

МАН маш олон залууг жагсаалтдаа тун ч зоригтой оруулжээ. Голдуу салбарын инженер-техникийн ажилтнууд. Эдгээрийг технократ гэж нэрлэдэг. Голдуу салбартаа ямар ч нэг амжилт үзүүлсэн залуус орсон жагсаалт гоё харагдах нь мэдээж. Гэхдээ технократын тоо хэмжээ хэрээс хэтэрвэл амжилт олох нь байтугай, гай болох нь элбэг.

МАН-ны жагсаалтад залуу насныхаа ихэнхийг гадаадад сурч, ажилласан хүмүүс ч байна. Мөн гэр бүлээрээ гадаадад амьдардаг хүмүүс ч байна. Бизнесээрээ нягт холбоотой хоёр залууг зэрэг дэвшүүлсэн явдал ч байна. Ийм хүмүүс гадаад онол номоо муугүй мэдэх нь ойлгомжтой боловч Монголын нийгмийн бодит нөхцөл байдлыг мэдэх эсэх нь тун эргэлзээтэй.

Түүнээс гадна технократ сэхээтнүүд элдэв төрлийн математик загвар, “сүр сүр” төслүүд санаачлах төрөлхийн гэмээр гажигтай байдаг ба энэ нь элдэв төрлийн алдаа гаргах үндэс болдог. Ардчиллын жилүүдэд манайд элдэв төрлийн математик загвар зохиох оролдлого олон удаа гарсан боловч бүтэлтэй болсон, хэрэгжсэн ганц ч загвар байгаагүй. Технократ сэхээтнүүдийг ЗГ, яам, агентлагт том том төсөл удирдах, хэрэгжүүлэх, экспертийн үнэлгээ өгөх зэрэгт ажиллуулж зүтгүүлбэл хамгийн үр дүнтэй байдаг. Харин технократ сэхээтнүүд парламентад олон байх нь үр дүн муутай. Энийг харгалзсан байх гэж найдаж байна.

Бүлгүүдийн өрсөлдөөний үр дүнд

МАН, АН хоёр олон фракцитай. МАН нь зарладаггүй, АН нь зарладаг. МАН, АН хоёр хуучны хэллэгээр “шилдэг тэргүүний” залуусаа дэвшүүлсэн гэж үзвэл тун их эндүүрэл болно. МАН-ыг залуусыг сонгон авах ажлыг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр голлон гүйцэтгэсэн нь эргэлзээгүй. МАН-ын нөлөө бүхий бусад хүмүүс 2-3 хүн “шахсан” байж болох ч энэ нь онцгой ач холбогдолтой биш. АН-ын залуусыг Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр голлон бүрдүүлсэн гэж бүрэн итгэлтэй дүгнэж болно. Бие биенээ хуурсан, хулхидсан тухайд бол ярих ч юм биш. Энэ тохиолдолд нэр дэвшсэн залуусыг дээр нэр дурдсан хүмүүсийн фракци сонгон авах нь мэдээж хэрэг. Энэ нь илт мэдэгдэж, мэдрэгдэж байгаа. Нэр дэвшсэн залуусын намтар, түүхийг үзэж, жишиж харьцуулахад хэн нь хэний хүн бэ гэдэг нь гараад ирнэ.

Энд би МАН, АН хоёрыг залуу хүмүүсийн нэр дэвшүүлж “буруу юм” хийсэн гэж зэмлээгүй, харин залуусаа фракци фракцаас “төлөөлөл” болгон дэвшүүлсэн гэдгийг онцлон дурдаж байна.

Чин үнэнийг хэлэхэд МАН, АН-ын дотоодод олон нийтийн үл мэдэх, далд бөгөөд хатуу ширүүн өрсөлдөөн эдүгээ ид явагдаж байна.

Жи: Ц.Гарамжавыг баривчилсан хийгээд сулласан, СЕХ Н.Номтойбаярыг бүртгэхээс татгалзсан хийгээд Шүүхээс бүртгэхийг шаардсан зэрэг “адал явдлуудын” эх үүсвэр нь МАН дотоод зөрчилдөөн тэмцэл юм. Чухам энэ дүрэмгүй, харгис өрсөлдөөний улмаас сонгуулийн үр дүн хаашаа ч, яаж ч эргэж болно.

Жи: Энэтхэгийн ЕС Нарендра Моди-ийн “Бхаратия Жаната” нам парламентын 500 суудлын 400-г авна авна гэж өөрсдөө ч, дэлхий дахин ч бодож байв. Гэтэл Модийн нам парламентын 292 суудал, сөрөг хүчин нь 234 суудал авч ялсан ч биш, ялаагүй ч биш хөгийн байдалд ороод байна. Ийм явдал манайд тохиолдохыг хэн байг гэхийм…

Чухам энд л гол аюул байгаа юм. Учир нь яг намаасаа биш, нэр бүхий хүмүүсийн удирдсан фракцаас нэр дэвшсэн залуус сонгуулийн “маргаашаас” эхлэх намуудын фракци хоорондын дайнд татагдан оролцох “нянгийн хордлого”-той УИХ-д орлоо гэсэн хэрэг юм. Анхнаасаа нянгийн хордлоготой бол цаашдаа “фракцлах өвчин”-өөр өвдөх нь гарцаагүй. Ирэх 4 жил улс төрийн хувьд их хүнд, үймээн самуунтай жилүүд байх нь эргэлзээгүй. Энэ жилүүдэд юу юу гээч тэмцэл болж, ямар ямар дайн өрнөхийг жичид нь бичиж таарах байх…

Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу

Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос
Сэтгүүлчийн тэмдэглэл: Өндөрхааны оройгоос
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​