fbpx Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 33 секунд

Намын жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл

Энэ удаагийн сонгуульд МАН-ын оруулж ирж байгаа нэр дэвшигчдийн жагсаалтыг нийгмийн бүлгийн төлөөллөөр бүрдүүлнэ гэдэг ойлголт нь ардчилал, төлөөллийн ардчиллын үзэл санаанд харш төдийгүй Үндсэн Хууль зөрчсөн зүйл гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.

Тухайлбал, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнэ : “Өөрийн багаас бүрдсэн олонхтой болохын тулд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн тоог даруй 50-иар нэмсэн. Түүний баг тойроггүй, олонд танигдаагүй учир тэднийгээ намын жагсаалтаар оруулахаар тооцсон. Багш, эмч, инженерийн төлөөллийг намын жагсаалтад оруулна гэдэг сайхан үгээр халхавчилж байгаа ч үнэндээ энэ нь хөдөөгийн, ядуу, доод, үгээгүй, жинхэнэ ардыг оруулна гэдэг улааны колонийн коммунист аппаратын удирдан захирах уламжлалаас улбаатай юм. Өөрөөр хэлбэл, улс төрд А-гүй, учир мэдэхгүй, ухваргүй ардыг “маллаж” хүссэнээ хийлгэх коммунистуудын арга. Намын жагсаалтын 48 гишүүн намын нэрээр парламентад сууж буйн хувьд намын даргын цэргүүд байх бөгөөд УИХ-ыг атгах гар хөл нь болно. Нөгөө талаар жагсаалтын 48 гишүүнээс хариуцлага нэхэх, элдвийг шаардах тойрог, сонгогчид үгүй тул тэд үргэлж намын даргын тушаалаар хөдлөхөөс өөр аргагүй” хэмээн бичиж байв.

сонин mn

МУИС-ийн дэд захирал асан Л.Мөнх-Эрдэнэ Стэнфордын их сургууль, Австрийн Шинжлэх ухааны академи, Принстоны тэргүүлэх судалгааны хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байсан, манай толгой эрдэмтэдийн нэг билээ. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцад нийгэмд буруу жишиг тогтоохуйц үйлдлүүд гарч буйг онцолж үзэл бодлоо дахин илэрхийлсэн байна.

Тодруулбал тэрээр: “Нийгмийн элдэв анги, бүлэг, ажил мэргэжлийн төлөөлөл гэдэг МАН-ын санаа Монголд төлөөллийн улс төр, төлөөллийн ардчилал мөхсөнийг хүлээн зөвшөөрсөн алхам. Учир нь УИХ өөрөө Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Гэтэл МАН-ын тогтоосон систем үүнийг зөвхөн намчид, намын олигарх–авлигачдын байгууллага болгон хувиргаж байна. Төлөөлөл гэдэг үгийг оруулснаар төлөөллийг явцуу хүрээнд хязгаарлаж, УИХ-ийг бүхэлд нь МАН-ын байгууллага болгож байгаа хэрэг. Энэ нь ардчиллын ч, төлөөллийн ардчиллын ч үзэл санаанд харш.

Нөгөө талаар, төлөөлөл гэдгийг оруулж буй нь МАН-ыг нам биш, харин дарга, цэргийн захиргаа, дарангуйллын бюрократ аппарат болохыг харуулж байна. Хэрвээ МАН эрх чөлөөт иргэдийн улс төрийн тэгш эрхт эвлэл байсан бол хэзээ ч өөрсдийнхөө оронд өөр нэгнийг дэвшүүлэхгүй. Дэвшүүлэх ч учиргүй.

Тэд өөрсдөө улс төрд зүтгэх нь улс төрийн нам болохын, намд нэгдэхийн үндсэн зорилго, утга учир. Үндсэн зорилго, утга учраа орхино гэдэг нам биш болохыг харуулж байна.

Мөн МАН-ын жагсаалтад бичигдсэн хүмүүс нийгмийн анги, бүлгийн төлөөлөл огт биш. Төлөөлөл гэж сонгогдсон, итгэмжлэгдсэн хүмүүсийг хэлэх учиртай. Гэтэл тэднийг хэн ч сонгоогүй. Тэд бол МАН-ын эздийн тавиул. Хэрвээ тэд өөрсдийгөө төлөөлөл гэж нэрлэвэл бусдын нэрийг ашигласан луйварчид гэсэн үг.

МАН-ын эрх баригчид Ардчилсан нам, ХҮН зэрэг намуудыг мөн нийгмийн төлөөлөл дэвшүүл гэж шахсан. Ардчилсан нам энэ дарамтанд бага зэрэг буулт хийж, залуусийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг дэвшүүллээ гэж байна. ХҮН дарамт шахалтыг хүлээж аваагүй.

МАН төлөөлөл гэгчдээ ШУА, МУИС, АШУҮИС, МҮХАҮТ зэрэг байгууллагыг татан оруулсан нь тэдгээр байгууллагатай холбоотой хүмүүсийн саналыг авах адгийн адын санаа. Эмч, багш хэн ч нэр дэвшиж болох боловч тухайн байгууллагаа, салбараа төлөөлнө гээд сууж байх ёсгүй. Нэг ажилтныг нь нэр дэвшүүлснээ түүгээрээ тухайн байгууллагын, тухайн салбарын нийт албан хаагчдын саналыг авна гэж тооцох нь ШУА, МУИС, АШУҮИС-ийн багш, судлаачид, ажилтан албан хаагчдыг доромжилж байгаа хэрэг үү, бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг үл ойшоон, дорд үзэж буй явдал уу. Аль нь ч байсан байгууллагаар нь ялгаварлан гадуурхаж буй юм.

Мөн хүмүүсээ сонгохдоо гадаадын нэр хүндтэй сургуулиудыг илэрхий шалгуур болгосон нь хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж буй төдийгүй, Монголын үндэсний дээд боловсролыг илт дорд үзэж, үл тоож, үнэ цэнэгүй болгож буй.

Д.Бум-Очирыг МАН дэвшүүлж буйг мэдээд Ардчилсан нам өөр нэг эрдэмтнийг сөргүүлэн дэвшүүлбэл юу болох вэ. Монголын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудыг намд хуваах замд шуударна. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам болон бусад нам ийм аюулаас Монгол Улсыг нэг удаа аврав.

Энэ удаагийн сонгуульд МАН-ын харалган бодлого боловсрол, шинжлэх ухааныг төдийгүй Монголын нийгмийг анги бүлэг, ажил мэргэжил, нутаг ус, хэл соёл гэх мэт бүх талаар нь хуваан тасдаж, хагалан бутаргах аюултай алхмыг эхлүүллээ. Энэ бол Монгол Улсыг улсынх нь хувьд тасдан нураая гэсэн хэрэг. Ард түмнийг анги, бүлэг, давхраа, ажил мэргэжил, эрдэм боловсрол, нийгмийн гарал, хүйс, эд баялаг, хэл, үндэс угсаа гэгчээр нь бие биенийгээ ялгаварлан гадуурхахыг уриалж, Үндсэн хууль зөрчсөн зүйл” хэмээжээ.

Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа
Ч.Хүрэлбаатар Монгол төрийн сайдын албыг гутаалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​