fbpx Гамшгаар зоолдог “мөнгө“-ний нийгэм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
11 минут 7 секунд

Гамшгаар зоолдог “мөнгө“-ний нийгэм

Кино ярилцах уу?!

Саяхан телевизийн ТВ-8 сувгаар БНСУ-ын “Хор” нэртэй уран сайхны кино гарав. Уг киног тус улсад 2011 онд болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Мэс заслын эмч Жун Тэ Хун нэг л өдөр гэнэт хүүхэд нь хүнд өвчтэй болсныг мэдэж, амь насыг нь хэрхэн аврахаа мэдэхгүй барьц алдан байх тэр мөчид гэнэт эхнэр нь бас өөд болж, задлан шинжилгээгээр эхнэр нь хүүтэйгээ адил уушигны хатуурал үүссэний улмаас нас барсныг мэдэв. Эгчээ гэнэт алдсан хадам дүү нь болох, прокурор бүсгүй Хан Ён Жу, эхнэрээ алдсан эмч Жун Тэ Хун хоёрын гомдол харууслын сэтгэл нь “ямар шалтгаанаас ийм болов?” гэсэн сэжиг хардлага, УЧРЫГ ОЛОХ гэсэн хүсэл зорилгод нэгдэж, эхлээд ийм уушигны хатуурлаар өвчилсөн өөр бусад хүн байгаа эсэхийг хайж, тандсанаар олон тохиолдлыг бүртгэж, эмчилж байсан эмч, хохирогчдын ар гэрийнхэнтэй ч уулзаж, өвчлөгсдийн орон байрны нөхцөл, эдлэл хэрэглэл, эд зүйлсийг нь ч зураг бичлэгээр баримтжуулан, харьцуулж судлаж явахдаа, өвчин үүсгэгч нь агаар чийгшүүлэгч байж магадгүй гэсэн эхний таамаг гаргаж, лабраторийн туршилт явуулснаар өвчлөлийн учир шалтгааныг тогтоож чаджээ.

Тэрхүү өвчнийг үүсгэгч нь Солонгосын “Глобал О-2” гэдэг компанийн үйлдвэрлэсэн, агаар чийгшүүлэгчийг АРИУТГАГЧ “Буртаггүй” гэдэг бүтээгдэхүүн байсан юмсанж. Уг бүтээгдэхүүн нь найрлагандаа Пи Эйч Эм Жи /PHMG/ гэх хорт бодисыг агуулсан байжээ.

Энэхүү хорыг илчилснийхээ төлөө ажлаасаа халагдахад хүрсэн прокурор бүсгүй, хүргэн ахынхаа хамтаар хохирогчдын нэгдлийг бүрдүүлэн, шүүхээр заргалдахаар зориг шулуудсан ч том компанийн эсрэг энэ зарга нь тун эрсдэлтэй, үр дүнд хүрэхгүй ч байж болохыг сайн ойлгож байлаа. Тэр тухай ойлгуулахын тулд прокурор бүсгүй хохирогчдын ар гэрийнхэнд Японд тохиолдсон Минамато өвчний түүх, химийн үйлдвэрээс мөнгөн усны нэгдэл бүхий хаягдал усаа далайд цутгадаг байсны гайгаар хоол хүнсээр нь дамжиж хүний биед хуримтлагдсан мөнгөн усны хор олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироон гайтуулсан ч тэрхүү хордуулагчийн гай гамшгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон жил шаардагдсаныг ч жишээ болгон ярьж, урьдчилан сануулж, итгэл сэтгэлээ нэгтгэцгээв. “Хууль эрх зүйн үндэслэлгүй” гэсэн хариултаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж мэдэхээр байв. Тиймээс өөрсөддөө хүч нэмэхийн тулд прокурор бүсгүй, “хууль гэдэг бол шударга ёс” гэж итгүүлсэн өөрийн багш, нэр хүндтэй хуульчийг өөрсдийн өмгөөлөгчөөр ажиллаж өгөхийг гуйв. Тэр үед нь бас нэгэн Америк эр уушигны хатуурлын өвчлөлөөр хүүхдээ алдсанаар тэдэнтэй нийлсэн нь ямар ч гэсэн хохирогчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авахад түлхэц болж, анхны хурал хийгдэж байна.

Гэтэл юу ч гэсэн эхлээд баримтыг чинь судалж үзье гэж авсан нэр хүндтэй хуульч багш нь харин нөгөө талд гүйж очиж, өндөр шан харамжаар хохирогчдын эсрэг өмгөөлөгчөөр орж ирж, “Улсынхаа том компанийн нэр төрд халдсан үндэслэлгүй гомдол” ..., “Шинжилгээг бие даасан лабраториор дахин хийлгэх шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү?” гэсэн хүсэлт гаргаж, хэдийгээр хохирогчдын зүгээс “цаг хожих гэж байна” гэж эсэргүүцсэн ч, шүүх эсэргүүцлийг хэрэгссэнгүй, шүүхийн хуралдааныг зогсоов. Энэ хооронд Их Британийн давхар иргэншилтэй, О-2 компанийн эзэн ч зүгээр суусангүй. Өөрийн хар бор ажлыг гүйцэтгүүлдэг нэгнийг дуудан авчирч О-2 компанийн захирлаар тавиад, компанийнхаа нэр төрийг хамгаалахын тулд бүтээгдэхүүнийх нь хорыг илчилсэн бүх баримтыг сольж, өөрчилж, гэрчүүдийг худалдан авч, урвуулах даалгаварыг түүнд өгч, өөрөө Азийн бүсийн үйлдвэрлэл эрхэлсэн захирлаар ажиллахаар уригдсан тул явах гэж байгаа гэсэн тайлбараар зугатах бэлтгэлээ хийж, “хүний гараар могой бариулж” ард нь суув. Захирлаар томилогдсон эр ч бусдыг авлигадах ажлаа “мэргэжлийн” чадварлаг гүйцэтгэж, шинжилгээ хийсэн лабораторийн дүгнэлтийг өөрчлүүлж, хохирогчдын нэрсийн жагсаалтын дагуу нэг бүрчлэн уулзаж, мөнгөөр амыг нь таглаж, гэрчлэх, шүүх хуралд оролцохоос татгалзуулж, баримтуудыг сольж өөрчлөв.

Бүтээгдэхүүний хоронд хохирогсдынхоо эм, эмчилгээнд хөрөнгө хүчээ шавхаж, өр зээлд баригдан, туйлдаж цөхөрсөн ар гэрийнхэн нь “О-2” үйлдвэрийн эздийн хувьд заргыг нь буцаалгах хамгийн амархан “зууш” нь байв.

Энэ заргын хаялгаар хуульчид, шинжээчид гээд гэх зэрэг нийгэмд нэр нөлөө бүхий нэлээд эрх мэдэлтэн албан тушаалтан “бусдын зовлонгоор зоолох” ашиг хүртээд авав. Мөнгөний өмнө шударга ёсыг бөхийлгөсөн бүх л “бохир ажлууд” хийгдэж гүйцсэнээр, дараагийн шүүх хурал дээр өөрсдийн байр сууин дээр тууштай зогссон цөөн хэдэн хохирогчийг “том компаниас мөнгө салгахын тулд худал гүтгэж, нэр төрд нь халдсан” гэж буруутган, гомдлыг хэрэгсэхгүй болгон, өндөрлөж байна. Эхнэрээ алдаж, ганц хүүгийнхээ амийг аврахын тулд юуг ч зөвшөөрөхөд бэлэн байсан эмч, “уушиг солиулах эмчилгээний зардлыг өгье!” гэсэн “Глобал О-2” компанийн болзлыг зөвшөөрч, лабораторийн хуурамч шинжилгээг зөвшөөрсөн дүгнэлт өгсөн нь хамтрагчдынхаа итгэлийг хамгийн ихээр эвдэв.

Хохирогчийг гэмтэн болгож, гэмтэнг буянтан болгодог арга башир нь хүртэл тун танил санагдаж байгаа биз дээ!

Хууран мэхлэгдсэн, доромжлуулсан хохирогчид, хоосорсон сэтгэлийн гутрал цөхрөлөө прокурор бүсгүйд л гарган, гомдол тээн үлдэцгээв.

Ялалтандаа эрдсэн “Глобал О-2”-ын эзэн “Хүн мөнгөтэй байхад бусад нь бөхийдөг юм.”, ...”хүмүүс үхэх нь хэнд хамаатай юм бэ!” хэмээн аархаж, ариутгагч бүтээгдэхүүнийхээ үлдэгдлийг бүгдийг зарж дуусгахыг даалгаж байгаа нь ч, бидний замнаж буй энэхүү “мөнгө”-ний нийгмийн бүтээл болсон хүний зан чанарыг тус киногоор тодоор илэрхийлжээ.

Гэсэн ч муу юмны хор хөнөөл нь хүний тал, өөрийн тал гэж ялгадаггүй билээ. Хохирогчдын амыг таглахын тулд захирлаар томилогдон ажилласан эр, өөрийн хүүхдээ уушигны хатуурал өвчнөөр алдсаны дараа л сая гэмээ ухаарч, мөнгө олохын төлөө бусдын амийг юман чинээнд боддоггүй эздийнхээ бузар үйлдлүүдийг илчлэхийг зөвшөөрч, Жун Тэ Хун эмч, прокурор бүсгүй хоёрт, өмнө нь далдалж нуусан баримтуудыг өгч, ил гаргаж тавьснаар 2011 онд анх эхлэсэн хэрэг явдал 10 жилийн дараа буюу 2021 онд л шийдэгдэн, О-2 үйлдвэрийн бүтээгдэхүүний хортойг хүлээн зөвшөөрчээ.

“Буртаггүй” гэх энэхүү хорт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж эхлэсэн 1994-өөс 2011 оны хооронд нийт 10 сая бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд борлуулж, түүнийг хэрэглэсэн 950 мянган иргэн эрүүл мэндээрээ хохирч, 20 мянган иргэн амь насаа алдсан ажээ. Прокурор бүсгүй дахин өөрийн ажил албандаа томилогдож, тус хэргийг мөрдөн байцаах ажлыг хариуцаж аваад, байцаалтын өрөөндөө орохдоо “энэ бол хуурамч бүтээгдэхүүний хэрэг биш, санаатай хүний амь хөнөөсөн гэмт хэрэг” гэж дүгнэж, бас сүүлчийн шүүх хурал дээр хохирогчдын төлөөлөл болсон Жун Тэ Хун эмч

-Хортой бүтээгдэхүүнийг худалдаанд гаргах зөвшөөрөл олгосон Төрийн байгууллагууд энэ гэмт хэрэгт буруутай! хэмээхэд “бүтээгдэхүүнийг хянаж шалган, зөвшөөрөл өгсөн” байгууллагууд болох Техник стандартчиллын газар, Хүнсний аюулгүй байдлын яамны хүрээлэн буй орчны газар, Эрүүл мэндийн яамны холбогдох албадын хүмүүс бүгд, өөрсдийнх нь үүрэгт уг хэрэг хамаарахгүй болохыг тайлбарлан, хариуцсан ажлуудаа танилцуулж, хэн нь ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа нь яг л манай Төрийн байгууллагуудын ажлыг тус кинонд үзүүлээд байх шиг. Арга ч үгүй юм. Өнөөгийн манай “Ардчилсан” гэх шошготой нийгэм бол барууныг дагасан улс орнуудад, мөнгөний “эздийн” заавар, аргачлалаар нэг хэв загвараар тулган хүлээлгэж, тогтоосон, хэн ч ямар хариуцлага хүлээдэггүй, хүнийг “араатан” болгох “хувьсгуурт” тогтолцоо юм чинь адилхан байхаас яах вэ!

Төр барьж байгаа мэт, төрөө байгуулж байгаа мэт дүр эсгэж, “айл гэр болж тоглодог”, “ардчилсан” гэгдэх эзэнгүй улс орнуудын хамгийн ижил төстэй чанар нь болсон эд мөнгөний төлөөх адгууслаг хомхойрол, “гамшгаар зоологсдыг” тэжээх тогтолцоог “Хор” гэх энэ кино хамгийн ил тодоор гарган үзүүлж чаджээ.

Гэтэл манайд иргэд нь “вакцин”, “шахмал түлш”, “эмийн бизнес”, “хуванцар сав”-ны ... гэх мэт янз бүрийн “хор”-ны бизнесийг шалгах, хор аюулыг нь илчлэх, хохирлыг нь тооцох хэн ч байхгүй, хянах шалгах байгууллага албан тушаалтнууд нь ч үүргээ үл тоомсорлон зөвшөөрөл баталгааг нь өгсөөр, ард иргэд нь ч үл хайхран “гамшгаар зоологсдын” ашиг сонирхлын золиос болсоор л ...

О.Лхагвадорж

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний эхний хариу өнөөдөр ирнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​