fbpx Монголд хүүхдэд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг, Хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 18 секунд

Монголд хүүхдэд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг, Хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг

Монголчууд бид хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Д витамин уулгадаг. Тэгвэл бидэнтэй адил газар зүйн байршилтай улс орнуудад Д витамины хэрэглээ ямар байдаг талаар энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна.

Монголд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг

Монголчууд бид хоол хүнс болон газарзүйн байршлаас хамаарч нарны элчээс Д витамин авах боломж хомс байдаг. Тиймээс хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Д витамин уулгахыг эмч нар зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу эцэг эхчүүд өдөр бүр Д витаминыг нэмэлтээр уулгасаар байна.

Түүнийг Н.Баярчимэг гэдэг. Дөрвөн нас болон долоон сартай хоёр хүүхэдтэй. Тэрээр хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл Д витамин уулгаж байгаа аж. Энэ тухайгаа “Хоёр хүүхдэдээ 1000 мг-тай Д витамин өдөрт нэг удаа уулгадаг. Учир нь эмч нар хүүхдийг гурван нас хүртэл 1000 мг-тай Д витамин өгөх ёстой гэдэг. Мөн шүд ургах, яс бэхжих зэрэгт тустай шүү дээ” гэсэн юм. Харин шинжилгээ өгч тохирох витаминыг нь уулгадаг эсэх талаар 20 хүнээс судалгаа авахад нэг нь ч шинжилгээнд хамруулалгүй Д витамин уулгаж байлаа. Энэ тухай "Юнимед интернэйшнл” эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэн “Ер нь бол хүн хэд хэдэн аргаар витамин Д авдаг. Нэгдүгээрт, нарны гэрлээс витамин Д арьсаараа дамжуулан авдаг. Гэвч манай орны хувьд витамин Д-гийн архаг дутагдалтай бүс нутагт харьяалагддаг учир нарны гэрлээс витамин Д хангалттай авч чаддаггүй. Зуны цагт ч нарны туяанд бидний арьсанд шингэх хэмжээний витамин Д байдаггүй. Харин хавар дөрөвдүгээр сард нарны туяанаас хамгийн их витамин Д-г авах боломжтой үе гэсэн судалгаа гарсан. Гэвч эрс тэс уур амьсгалын нөлөөнөөс хамаараад дөрөвдүгээр сард хүмүүс нүцгэн яваад арьсаараа витамин Д-г авах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой байдаг. Гэвч Монголд байдаг өргөн хэрэглээний хоол хүнс витамин Д-гээр баяжигдаагүй байгаа. Өндөг, загас, сүү, бяслаг гэх мэт хүнсэнд витамин Д агуулагддаг, тэгэхдээ маш бага хэмжээтэй. Тухайлбал, сүүнээс витамин Д-гээ нөхнө гэвэл өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эмийн хэлбэрээр нэмэлтээр уух шаардлагатай. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй хэрэглэдэг, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух нь чухал” хэмээн IToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин нөгөө талдаа Д витамин иргэдийн дур мэдэн худалдан авч уудаг эмийн нэг болжээ. Энэ талаар Халдвартын эцэст байрлах Монос эмийн сангийн эмийн санчаас тодруулахад “Эцэг эхчүүд ихэвчлэн 1000 мг-тай Д витамин худалдан авдаг. Жоргүй олгодог учир байнга л авдаг” гэсэн юм.

Хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг

Бээжин болон Улаанбаатар хотууд газар зүйн байршил ойролцоо. Тодруулбал, нарны туяанаас авах Д витамины хэмжээ адил гэсэн үг. Гэтэл Бээжинд хүүхдэд Д витаминыг санал болгодоггүй байна. Харин өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг байна. Энэ талаар Бээжин хотод оршин суугаа иргэн Б.Ууганцэцэг “Бид хүүгээ нэг настай байхад Улаанбаатараас Бээжинд амьдрахаар ирж байсан. Одоо хүү маань таван настай. Хүүхдээ төрсөн цагаас эхлэн 1.6 сартай болтол Д витамин уулгасан. Учир нь монгол эмч нар өдөр бүр 500-1000 мг-тай Д витамин уулгахыг зөвлөсөн. Харин Бээжинд ирснийхээ дараа хүү маань өвдөж эмнэлэгт очсон. Тэр үеэр Д витаминаа цаашид уулгасаар байх уу гэхэд эмч маань “Яагаад Д витамин уулгаад байгаа юм” гэж маш их гайхсан. Монгол эмч нар уухыг зөвлөдөг талаарх учир шалтгаанаа хэлэхэд “Хүүхдийг өглөө, орой нэг цаг заавал гадаа гарга. Агаар болон нарнаас Д витаминыг нь авхуулах нь зүйтэй” гэсэн. Үүнээс хойш хэд хэдэн эмчээс Д витамин уулгах шаардлагатай эсэх талаар асуухад бүгд гадаа гаргахыг зөвлөсөн” гэв.

Солонгост шинжилгээ өгч байж Д витамин уулгадаг

Солонгос улсад Д витаминыг заавал эрдсийн шинжилгээ өгч байж хүүхдэдээ уулгадаг байна. Энэ талаар Солонгос улсад оршин суугаа иргэн Б.Өлзийжаргал “Манайх 5 настай хүү, нэг настай ихэр хүүхэдтэй. Хүүхдүүдээ Солонгос улсад төрүүлж өсгөж байна. Солонгос улсад хүүхдэд заавал Д витамин уулга гэдэггүй. Харин нэмэлтээр ямар нэг витамин уулгах шаардлагатай гэж үзвэл заавал эрдсийн шинжилгээ өгч байж шийддэг” гэсэн юм.

Сонирхуулахад Д витамин илүүдсэнээр хоолонд дургүй, цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, толгой өвдөх, цонхийх, цус багадах, их шээх, жин нэмэхгүй байх зэрэг ерөнхий хордлогын болон витамин Д дуталтай ижил төстэй шинж илэрдэг байна. Иймд Д аминдэмийг эмчийн хяналтанд зөв хэрэглэх нь маш чухал юм.

Мөн Д витаминыг хяналтгүй, дур мэдэн хэрэглэх, шинжилгээ өгөхгүй өндөр тунгаар уух, удаан хугацаанд хэрэглэх нь Д витамин илүүдэх нөхцөл болдог. Харин хэрэглэж эхлэхээсээ өмнө цусан дахь витамин Д –ийн шинжилгээг өгч, эмчийн зааврын дагуу өөрт тохирсон тунгаар зөв хэрэглэх нь зүйтэй. Илүүдэл гарсан тохиолдолд зайлшгүй эмчид хандах, нэмэлт найрлагагүй, тунгийн зөв савлагаатай, бүртгэлтэй Витамин Д хэрэглэх, Наран шарлага, нарны туяатай Д аминдэмийг хавсрахгүй байх ёстой ажээ.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ГАВЬЯАТУУД ГАЗРЫН НАЙМААЧИД, БАРИЛГЫН ЭЗЭД БОЛЦГООВ УУ
ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ГАВЬЯАТУУД ГАЗРЫН НАЙМААЧИД, БАРИЛГЫН ЭЗЭД БОЛЦГООВ УУ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​