fbpx Украин: Оросыг ах дүү хэмээсэн гуравхан хувь!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 43 секунд

Украин: Оросыг ах дүү хэмээсэн гуравхан хувь!

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2 жил хагас үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины социологийн Центр Разумкова (Razumkov Centre) албаны мэдээллээс (https://razumkov.org.ua/en/) орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Украины эсрэг өдүүлсэн Путины энэ дайн Орос гэж дэлхийд хэн бэ, ямар нэр хүндтэй вэ, Орос нь эргэн тойрноо, хөршүүдээ хэрхэн хардаг вэ, олон улсын хариуцлагаа хэрхэн хүлээх чадвартай улс вэ гэдэгт маш тодорхой хариулт өгчихлөө.

Центр Разумкова төвөөс “Орос ах дүү ард түмэн мөн үү, биш үү?” гэсэн сэдвээр социологийн санал асуулга явуулжээ. Оросын гибрид, бүрэн хэмжээний дайн энэ асуултад бүрэн хариулт өгчээ. Ердөө 3% нь орос ба украин хоёр ах дүү ард түмнүүд гэсэн дүн гарчээ. Гуравхан хувь! Гэтэл 2017 онд 27%-ийн үзүүлэлттэй гарч байжээ. Украинчуудын 93% нь орос, украин хоёр нэг үндэстэн гэдэг оросын үлгэрт няцаалт өгчээ.

Дайнаас өмнө украин, орос хоёр ах дүү ард түмнүүд байсан уу гэсэн асуултад 2024 онд 46% нь тийм гэж хариулсан бол 2017 онд 50% нь тийм гэж хариулж байжээ.

Харин “Украин, Орос хоёр хэзээ ч ах дүү ард түмнүүд байгаагүй юү?” гэдэгт 2024 онд 44% нь хэзээ ч байгаагүй гэсэн бол 2017 онд 16% нь тэгж хариулж байжээ.

Дүгнэлт. Оросыг ах дүү, бид Их Оросын салаа салбар, төрөл үндэстэн гэж хэзээ ч 100% үзэж байгаагүй юм байна. Тэгж үздэг, хүсдэг, хүлээдэг гэдэгт итгээд В.Путин цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх тушаал өгчихсөн, одоо байж байгаа байдал нь маш хүнд! Одоо тэрхүү 3%-ийг хүчээр нэмүүлээд ч Украиныг эрхшээхээсээ өнгөрсөн. Галт тэрэг нэгэнтээ хөдөлсөн, зогсоож чадахгүй, Орос олон зуун мянган цэргийнхээ амиар эргүүлж Украиныг авч “Новый СССР” байгуулна гэдэг үлгэр болжээ. Гэвч Кремлийн эрх баригчид тэр үлгэртээ итгэсээр цусан далайд үй олон гэмгүй орос, украин иргэдийг живүүлсээр.

Анхаарал татах нэг асуудал социологийн судалгаанаас харагджээ. Дорнод болон Өмнөд Украинд (одоо Орост түр эзлэгдээд буй) 2017 оноос өнөөг хүртэл мэдэгдэм өөрчлөлт гарчээ. Тэндхийн хүн ардын 52% нь 2017 онд “Украин, Орос хоёр үүрд ах дүү байсан” гэж үздэг байсан бол 2024 онд энэ үзүүлэлт 7% дээр арай ядан буужээ. Ялангуяа Өмнөд Украинд (Крым) 45%-иас шууд 7% руу буужээ. Энд 7% нь Оросын эзлэн түрэмгийллийг түр тэвчиж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Үлдэх 93% нь Оросыг түргэн буцаасай гэсэн үг үү?

Өмнөд бүс нутагт украин, орос хоёр ах дүү үндэстнүүд байсан, тэр үнэн, гэвч одоо тийм биш болсон гэсэн нь 66%-тай гарчээ. Украин, Орос хоёр ах дүү үндэстнүүд хэзээ ч байгаагүй гэж үздэг нийгмийн хэсэг нь Баруун бүс нутагт 62.5%-тай гарсан бол Төв Украинд 43%, Дорнод бүс нутагт 34%, Өмнөд Украинд 21.5%-тай гарчээ.

Саналын судалгаанд ахмад үеийнхэн (50 ба түүнээс дээш насны) оролцохдоо тэдний 51% нь украин, орос хоёр өмнө нь ах дүү үндэстэн байсан, гэвч одоо больсон гэжээ. Харин залуу үеийнхэн (18-35 насны) украин, орос хоёр ах дүү үндэстнүүд хэзээ ч байгаагүй, дунд насныхны (36-49 насны) 46% нь хэзээ ч байгаагүй гэдэг дээр зогсчээ.

Ингэхэд хичнээн украин хүн хуучин Зөвлөлт Холбоот Улсаа санагалздаг вэ гэдэгт сонин хариулт гарчээ. Зөвлөлт улсыг сэргээж болно, ямар ч хэлбээрээр байсан болно гэдэгт украинчуудын олонхи нь туйлын итгэлгүй ханджээ. СССР-ийн үеийн дэг журмыг сэргээе гэдэг дээр 8.8% санал өгсөн бол 2017 онд энэ үзүүлэлт 20.8% байсан ба харин СССР-ийг үл хүсэгчид 63-78%-тай гарсан байна.

СССР-ийг хүсдэг, хүлээдэг гэдэгт итгэсэн В.Путин цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх тушаал өгөхдөө цэцэг барин угтана гэснийг шууд няцаасан дүн гарсан байна. “Зөвлөлт Холбоот Улс хэзээ ч сэргэхгүй!” гэж украинчуудын 90% нь хэлээд байгаа бус уу?

СССР-ийн үеийн дэг журмыг сэргээе гэдэг дээр Дорнод Украины хүн ардын 67% нь “Үгүй” гэсэн хариулт өгсөн бол Төв Украинд 74%, өмнөд мужуудад 76%, Баруун мужуудад 93% нь бас “Үгүй” гэжээ. Насны ангиллаар авч үзвэл 50 ба түүнээс дээшхи насныхны 71%, 50-иас доош насныхна 84% нь “СССР хэзээ ч сэргэхгүй” гэжээ.

Зөвлөлт Холбоот Улс нурж унасан нь жам ёсны үзэгдэл, харин ч түүхэн дэвшилт үйл явдал байсан гэж үздэг украин хүний тоо Путины ба оросын эрх баригчдын урмыг хугалахаар дүнтэй гарчээ–68.6%. 2017 онд энэ үзүүлэлт 59.2% байжээ. Бараг 60% нь СССР-ийн нуралтыг дэмжсэн байхад цэргийн тусгай ажиллагаагаа явуулсан болж таарч байна. Одоо бараг 10%-иар өсчихсөн байна. СССР нурсан нь түүхэн сүйрэл болсон хэмээх Путины үзэл бодлыг хуваалцагч нь 12.2%-тай гарчээ. 2017 онд тэгж харамсагчид 27.1% байжээ.

“Центра Разумкова” алба социологийн судалгааг 2024.06.06-12-нд явуулжээ. Онолын хувьд социологийн судалгааны дүнгийн зөрөх хувь 2.3% байдаг учраас дээрхи тоо хувь, харьцуулалт алдаагүйтэй адил юм.

сонин mn

Социологийн дүнгийн талаар украины эрдэмтэн Евгений Головаха ингэж дүгнэжээ. Оросууд үй олноороо Украины фронт руу очоод алуулаад байдаг нь цаанаа бас учир шалтгаантай, тэдний сэтгэхүйтэй холбоотой. Орос эхчүүд хөвгүүдээ, орос гэргий нар нөхрүүдээ фронт руу үдэж явуулаад, хариуд нь хар ууттай шарил хүлээн авч эмгэнэж байгаагаа зөвтгөөд, хэнд ч буруу өгөлгүй тэгээд 20 жилийг туулна гэж Головаха дүгнэжээ.

1. Зөвлөлт Холбоот Улс алга болсноор Оросын эзэнт гүрэн алга болох юм байна гэж нийтээрээ үзэж тооцсон.

2. Украинчуудын 90% гаруй нь оросуудад туйлын баргараар хандах болсон. Тэдний ийм хандлага, үзэл бодол нэг хэсэгтээ өөрчлөгдөхгүй.

3. Орост итгэгсдийн өчүүхэн хэсэг нь Украины өмнөд, дорнод хэсэгт үлдсэн, гэвч тэд хувь процент эзлээд, олуулаа байх бололцоо байхгүй.

4. Дайн дуусна, гэхдээ Украин нь ялалт байгуулна, Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эргүүлж авна гэдэг итгэл украинчуудад улам ч өдөөгдсөн.

5. Оросуудад итгэх, ах дүүсэх тэр болзол ганцхан л байна. Орос уучлал гуйх, дайны бүх хохирлыг нөхөн төлөх, булааж дээрэмдсэнээ бүгдийг эргүүлж өгсөн байх тэр л нөхцөл болзол. Өөрөөр Оросыг жигшсээр байх болно.

6. Орос өөрөө өөрчлөгдөхгүй бол, Орос өөрөө соёлжиж иргэншсэн барууны ертөнцтэй холбогдохгүй бол Орос-Украины харилцаа, орос ба украин хүмүүсийн харилцаа сайжрах боломжгүй.

7. Оросууд энэ дайныг зөв гэж итгээд, украинчуудыг бутцохих эрхтэй гэдэгтээ эрдээд байх аваас тэд украинчуудыг үзэн ядсаар байх болно. Харин энэ бүхнээ буруу гэж үзэх аваас тэд эргэлзэн шаналж, сэтгэлгээний ацан шалаанд орно. Гэм буруугаа шууд ойлгож ухаарахгүй. Оросууд тийм хүмүүс биш.

8. Оросуудад тайлбарлан таниулах гэж бөөн ажил болно. Итгэж найдаж явсан нэр хүндтэй хүмүүс буруу үйлдэл хийлээ гэдгийг нь ойлгуулж чадах аваас тэд сая ухаарна. Тухайн цагтаа немцүүдийг яалаа, яг түүн шиг. Иргэншил хөгжлийн том уламжлалтай герман гэдэг ард түмнийг эргүүлж гэгээрүүлэхэд хичнээн их хүч чармайлт шаардлаа, тэгвэл оросуудыг эргүүлж гэгээрүүлж ухааруулахад 20 жил шаардана, тэгж байж тэд уучлал гуйх болно, оросуудад ухаарал өгөхийн тулд дор хаяж нэг бүтэн үе солигдох ёстой–эрдэмтэн Головаха дүгнэжээ.

сонин mn

Орос даяар “украин дрон”-ы айдас. Бүр 2000 км зам (Мурманскийн “Оленья” аэродром) туулж украины нисэгчгүй онгоц Оросыг бөмбөгдөв. Нефть баазууд үйл олноороо шатаж байна. ОХУ-ын цэргийн гурван ч аэродром хоёрхон өдөрт украины халдлагад өртлөө. Саки, Энгельс, Дягилево, Оленья дахь агаарын цэргийн баазад холын тусгалт пуужин зөөгч Ту-22М3, Ту-95, Ту-160, Су-30СМ онгоцууд, Ми-8, Ми-28, Ка-226 нисдэг тэргүүд зэрэг зэрэг шатлаа.

Аюулгүй байдлын үүднээс оросын цэргийн албан хаагчдыг байлдааны бүсэд ухаалаг утас, холбооны бусад хэрэгсэл ашиглахыг ОХУ-ын Төрийн Дум хориглосон хууль батласныг оросын Z суртал ухуулагчид хатуу шүүмжилсэн нэвтрүүлэг ТВ-ээр нэвтрэв. Утасгүй бол оросын арми яаж ч чадахгүй, командлалын муйхар тушаал, үй олны үхэл дагуулсан бүтэлгүй давшилтын талаар бага гомдоллох байх гэсэндээ оросын эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. Галын шугам дээрээс ингэлээ тэглээ, ийм ч юм алга, хэцүү байна гэж гомдоллохгүй амар, энэ нь ч оросуудын сэтгэхүйд ерөнхийдөө нийцнэ!

сонин mn

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс
Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​