fbpx Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 12 секунд

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс

Монгол хэл нь Алтай овгийн хэлд багтана. Нүүдэлч удамтай алтайчууд хэдэн мянганы турш асар уудам талбайг байлдан дагуулж байсан учир өдгөө алтай овгийн хэлтнүүд Газар дундын тэнгисээс Номхон далай хүртлэх их том нутагт амьдардаг. Түүхийн энэ урт удаан хугацаанд монгол хэл хувьсан өөрчлөгдөж амьд организм мэт өсөн дэвшихдээ юун түрүүн төрөл садан хэлүүдээсээ асар олон үг зээлдэн хэрэглэжээ. Дараа нь асар уудам нутаг эзлэн хэл болгоны үндэстэнтэй нүүр тулснаар газар газрын өөр үндэстнүүдээс олон үгс зээлж авсан байна. Үүний дараа шашны нөлөөгөөр огт хиллэдэгүй холын үндэстний нэр томъёо, нэршил ч орж ирсэн байдаг. Түүхийн явцад нэвтэрсэн нэршил ухагдахууны зарим нь хуучран шахагдсан боловч ХХ зууны их даяаршил, шинжлэх ухаан техник технологийн нөлөөгөөр иргэншиж эхэлсэн монголчуудад өрнийн хэл, хэллэг, нэршил, ойлголт ухагдахуун үерийн ус мэт цутган орж ирсэн юм.

Одоо нийтээр ямар нэг төвшинд хэрэглэгдэж байгаа гадаад гаралтай зээлдмэл үгсийн тоо тун ойролцоогоор таван мянга орчим байна. Мэдээж энд нарийн мэргэжлийн үгс, тодорхой хязгаарлагдмал орчны бусдад үл ойлгогдох нэршил, нутгийн нийтэд тархаагүй хэлцэл зэрэг нь багтаагүй. Гэхдээ монгол нэр томъёо байсаар атал моодорхоод ч юмуу, онцын шаардлага байхгүй байсаар байтал олонхоор хэлэгддэг, ойлголцдог нэрт болон үйлт нэршил ч зөндөө бий. Гэвч аль ч хэлэнд нэг утгатай өөрийн болон гадны үгсийн аль алиныг нь давхардуулан өргөн хэрэглэдэг нь тийм ч содон гажиг үзэгдэл биш. Ер нь хэл өөрөө бараг л амьд организм шиг өсөж хөгжиж салаалж хумигдаж явдаг ба үүний “захиран зарцуулагч” нь эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүс биш, гагцхүү тэр хэлээр ярилцан ойлголцдог олон түмэн билээ.

Монголчуудын (үүнд зөвхөн тусгаар тогтносон Монгол улсын хүрээнд багтах өнөөгийн гурван сая гаруй иргэдийг хамруулан хэлж байна. Учир нь монгол хүн боловч өдгөө Монгол улсын гадна амьдардаг олон ястан өөр орчны нөлөөгөөр зээлдмэл үгийн ерөнхий бүтэц нь нэлээд өөр юм.) өдгөө хэрэглэж байгаа үгсийн гарвал, хаанаас зээлдэн авсныг сонирхоход, хамгийн олон нь латин гарвалтай мянга орчим үг байна. Цааш нь герег, англи, франц, хятад, түрэг, төвд гарвалтай тус бүр 500 үгс, орос, герман, санскрит угшилтай тус бүр 200,манж, араб, перс гарвалтай тус бүр ойролцоогоор 100 үгс тэмдэглэгджээ. Түрэг угшилтай үгс нэн дээр үед зэрэгцээ болон хамтран амтдарч байх үед нэвтэрсэн байж таарна. Уйгар, согд, перс үгнүүд дундад зууны үетэй холбоотой байх. Төвд үгс шарын шашин нэвтэрснээр, мөн олон санскрит үгс төвдөөр дамжиж ирсэн байж таарна. Мянганы турш хөршлөн амьдарч байсны хувьд хятад гарвалтай үгс бараг мянга хүрч магадгүй ч, өнөөгийн бидний ойлгох хүрээнд 500 орчим л байна.

Түрэг хэлнээс монгол хэлэнд орж ирсэн: зарлиг, засаг, тамга, отог, туг, таг, сарьдаг, тайга, алаг, тансаг, тамир, таяг, хавх, харш, хашаа, худаг, шорлог, сэмж, хоног, хударга, хуяг, хөг, ирвэс, согоо, марал, тором, хайнаг, хэрэм, шаазгай, аргамаг, хөлөг, молцог, аз, бас, билүү, ертөнц, оточ, солгой, таар, яр, ярга[чин], тоос, хог, бэх (бат бэхийн), хор гэх мэт. Түрэг гэдэг нь өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний түрэг угсаатан ба хожим тэндээс салбарлаж азэрбаджан, түрэг, татаар, хархалпаак, узбек, хасаг, хиргис, түркмэн гэх мэт олон үндэстэн салбарлан буй болжээ. Эндээс үгсийн яг алин нь жинхэнэ хөх түрэгээс гарвалтай, аль нь монголын өндөрлөгт оршиж байсан хэлний гол хоёр анги болох дунху ба хүннү удмыхны нэгэн дор амьдарч байсан үеийнх үү, аль нь үнэхээр түрэг үү, эсвэл түрэг-монголын нийтлэг хэллэг үү гэдгийг ялгахад нэлээд төвөгтэй.

Гээд үнэхээр аль хэлнээс аль руугаа урссаныг баттай хэлж болох зүйл ч түүхэн үйл явдлаас нь гаргалгаа хийж болох тохиолдол буйн нэг нь “”тэмээ”-тэй холбоотой үгс. Монгол үндэстэн анхлан өнөөгийн Амар мөрөн, Хар мөрөн, Сунгари хавиар нутаглаж байгаад улам улмаар баруун тийш нүүсэн, тэднийг “шивэй монгол” гэж түүхэнд тэмдэглэжээ. Өнөөгийн Монголын нутагт анхлан ирсэн нутаг нь Хэнтийн нуруу. Нэг үгээр хэлбэл тэд угшлаараа говийн биш хангайн хүмүүс. Ийм нутагт тэмээ байдаггүй. Түүхэнд тэмдэглэгдсэнээр монголчууд урагш улам говь цөл рүү нүүдэлсэн үе буюу Чингисийн байлдан дагуулалтын өмнө тэмээтэй болжээ. Хоёр бөхт наран тэмээ бол голлож Шинжааны их цөлийн амьтан ба, нэн эрт үед тэнд гэршүүлсэн, торгоны замын гол тээвэрлэгчээр мянга гаруй жил зүтгэсэн. Тэр нутгийг өмнө нь түрэгүүд эзэмшиж байсан. Иймээс монгол хэлэнд нэвтэрсэн тэмээ, ингэ, тором, ботго, тохош, буйл, бурантаг зэрэг үгс түрэг хэлнээс орж ирсэн байх магадлал лав. Магалгүй түрэгүүдээс өмнө тэнд эзэрхэж байсан жужуанчуудаас түрэгүүд зээлдсэн ч байж болох юм. Юутай ч нүүдэлчдээс хамгийн түрүүн түрэг нар бичиг үсэгтэй болсон тул тэдэнд илүү нотолгоо бий.

Алтайн нурууны нэрийг түрэг хэлний al+tai буюу “улаан уул, алаг уул” гэж тайлж байсан авч Билэг хааны бичээсээс үзвэл ...altun yпšпɣ aša... “алтан тайгыг давж”, Көлтигиний бичээст ...altun yпšпɣ toɣa... “алтан тайгыг мандаж”, Тоньюкукын бичээст ...altun yпš ьze... “алтан тайга дээр” гэснээс үзэхэд алтан тайга, эсвэл товчоор “алтан” гэсэн үг болж таарах жишээтэй. Эсвэл орхон голыг or “дунд, голын” + khan “хаан” буюу “дунд хаан” гэж тайлдаг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар Шинэ усны бичээст ...or(qu)un цgьz o... Тариатын бичээст orqun цgьzde гэж тэмдэглэсэн байна. Шинэ усны бичээст or(qu)un гэж бичсэнийг үзвэл хоёр үгээс бүрдсэн байх ёстой. Энэ нь алтай язгуурын бус, магадгүй брахми хэлний "хүннү/чүүд/ийн орон" хэмээх утга илэрхийлсэн байж таарах гээд байна. Иймэрхүү маргаантай, эсвэл бүрэн тайлагдаагүй олон үг бий.

Ер нь өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт байгаа томоохон уул нуруу, гол мөрөн ихэнх нь түрэг угсаатнаас гарвалтай нэртэй байгаа нь энэ нутагт хэн эхэлж эзэмшсэнийг тод харуулдаг. Отгонтэнгэр - odqan отгон, ot “гал” + qan “хаан”, teŋri “тэнгэр”;, Хэнтий - keŋtaɣ, “өргөн уул”, keŋ/kiŋ “өргөн” + taɣ “уул, нуруу, орой”;, Хархорин кара “хар”, корум, “хүрмэн чулуу”, Хөвсгөл - kцksukьl, “хөвсгөл” kцp “гүн” + su “ус” + kцl “нуур”;,Увс - ubsu “гашуун ус” , ub “гашуун” + su “ус”;, Тэрх - terk; “ганзага”;, Туул - toɣ(u)la “дүүрэн”;, Тэс - tez “түргэн, бушуу”;,Халх -qalqan “бамбай” гэх мэт маш олон бий.

Монгол хэлэнд нэвтэрсэн согд, уйгар, перс гаралтай олон үгийн цаад угшлийн жинхэнэ гарвал, хаанаас ирсэн, анхны утга нь ямар байсан талаарх өнөөгийн олон тайллыг эргэж харвал таарна. Монгол бичиг нь финик > арамэй > согд > уйгар > монгол > манж гэсэн дарааллаар биенээс биед дамжин хөгжсөн. Түүхэн утгаар аль үндэстэн, аль бичиг, он цагийн хувьд ямар дараалалтай гэдгийг харьцуулж үзэх шаардлагатай юм. “Аяга” гэдэг үгийг уйгар хэлнээс авсан ajaq гэж тайлбарладаг. Гэтэл уйгарууд түрэгээс хэдэн зуун жилийн хойдох үндэстэн, түрэг хэлний ayaq нь түрэг угсааны бусад хэлнүүдэд адил хэрэглэдэг. Ер нь согдоос уйгараар дамжиж орж ирсэн үгсийн ихэнх нь шашинтай холбоотой аж. Энэ утгаар перс хэлний барс, арслан, байшин, болд, болор, бэрс, гяндан, дэвтэр, тарвас зэрэг үгс мөн перс овгийн согд (өнөөгийн тажик) хэлнээс уйгараар дамжин орж ирсэн байх магадлалтай.

Санскрит хэлнээс багаар бодоход 200 үг монгол хэлэнд нэвтэрсэн нь яаж ч бодоод шарын шашинтай холбоотойгоор төвдөөр дамжиж ирсэн байх нигуртай. Энэтхэг-европ овгийн хэлний уг сурвалж болсон санскритаас бадаг, бадам, бадар, бадарчин, бадмаараг, банди, банзал, бархасвад, бирд, бодгал, буд, будда, буян гээд зөвхөн “б” авиагаар эхэлсэн үг гэхэд зөндөө байна. Шашинтай холбоогүй цэрэг, самбар, агшин, гадил, шарил, ууль, зул, маргад, мутар, агаар, сансар, тив, авъяас, хот, амар гээд үгс. Мэдээж шашинаар дамжиж төвд хэлнээс маш олон үг зээлдэгдсэн. Гэтэл шашины гэхээсээ ёс суртахуун, дэг журам, зан үйлийн гэмээр ч олон тооны үг зөндөө. Ана мана, араншин, бомбоо, дам, дамжиг, даржин, дон, дочиг, дүвчин, дүндүк, дэв, дэг, дэглэм, ёдор, завхрал, замбараа, лазан, ланчиг, луйвар, мажийх, мунаг, мунхрах, нүнжиг, паян, пологтох, савсаг, хонзон, цондон, шамбарам, шүглэх гэх мэт. Үүнээс гадна ургамалын нэршил гэхэд ямар олон гэж санана!

2024.7.28.

Баабар

Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу?
Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​