fbpx Сургуулиудын кредитийн төлбөр 25-35 мянгаар нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
4 минут 52 секунд

Сургуулиудын кредитийн төлбөр 25-35 мянгаар нэмэгджээ

Энэ жил нийт 33.414 шалгуулагч ЭЕШ өгчээ. Жил ирэх тусам их, дээд сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж буйг боловсролын байгууллагууд онцолж байгаа юм. Харин үүнийг дагаад сургуулиудын төлбөрт өөрчлөлт орох нь бий. Тэгвэл Монголын топ сургуулиудын төлбөр хэд байгаа тухай багц мэдээллийг хүргэе.

ШУТИС:

Нэг кредит нь 148-170 мянган төгрөг

Монголын топ сургуулиудын нэг нь яахын аргагүй ШУТИС. Ялангуяа хөвгүүдийн хувьд ирээдүйд инженер болохоор төлөвлөж байгаа бол энэхүү сургуулийн үүд хаалга нээлттэй байна. ШУТИС-д 2024-2025 оны хичээлийн шинэ жил шинээр элсэн суралцах төлбөрийн нэг кредитийн үнэлгээ нь 148-170 мянган төгрөг байгаа бол дэвшин суралцаж буй оюутнууд салбар сургуулиасаа хамаарч 98-157 мянган төгрөгийн төлбөр төлөх ажээ. Тус сургууль нь хөтөлбөрөөсөө хамаараад нэг кредитийн үнэ харилцан адилгүй бөгөөд дунджаар 107 мянган төгрөг байжээ. Харин 2023-2024 оны хичээлийн жилд энэ нь 47 мянган төгрөгөөр нэмэгдэж 157 мянга болоод байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд дахин 20 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

МУБИС:

Нийт төлбөр 3.5 сая

МУБИС 21 багш, 15 багш бус мэргэжилтэн бэлтгэдэг. Суралцагч судлах хичээлийн кредитээс хамааран төлбөрөө төлөх ажээ. МУБИС-ийн намрын элсэлтийн хугацаа наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-н хүртэл байна. Харин нийт төлбөр нь 3.5 сая байгаа юм байна. 2022-2023 оны хичээлийн жилд нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд байжээ. Харин өнгөрсөн хичээлийн жилд нэг кредит хичээлийн төлбөр 93600-112800 төгрөг болж 19 мянган төгрөгөөр нэмэгдэж, нийт төлбөр нь 2.9 сая байжээ. Харин энэ жил нийт төлбөрийн хэмжээ 600000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

МУИС:

Нэг кредит нь 123 мянган төгрөг

Монгол Улсын их сургуулийн төлбөр нэг кредит нь 123600 төгрөг байна. Суралцагч хамгийн ихдээ 21 кредит судлах боломжтой. “МУИС-д суралцагч суралцуулах гэрээ”-г зөвшөөрсөн эсэхээ баталгаажуулж, оюутан болох хүсэлт илгээн, оюутны хувийн дугаар, нууц үг авах ажээ. Тус сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 98600 төгрөг байсан. Харин мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 100-120 мянган төгрөгийн хооронд байжээ. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий суурь хичээлийн төлбөр 123300 болж 25300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

АШУҮИС:

Нийт төлбөр 4.3 сая

АШУҮИС-ийн жилийн төлбөр мэргэжлээсээ хамаарч дунджаар 4.3 сая байгаа гэв. Одоогоор дараах хөтөлбөрүүдэд нэмэлт элсэлт зарлаад байна. Тус сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр хамгийн багадаа 40700 төгрөг болдог. Харин Хүний их эмч, Шүдний их эмч зэрэг эрэлт сайтай ангиудын нэг кредитийн төлбөр нь 117610 байсан. Өнгөрсөн жилийн хувьд Уламжлалт анагаах ухааны ангийн нэг кредитийн төлбөр 67200 төгрөг, Шүдний их эмчийн анги нь 130 мянган төгрөг болж, дунджаар 26500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол энэ хичээлийн жилд ч энэхүү мөнгөн дүн нэмэгдсэн харагдаж байна.

СЭЗИС:

Нийт төлбөр найман сая

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяар, цахим хэлбэрээр үргэлжилж байна. Сургалтын төлбөрийн хувьд суралцах ангиасаа шалтгаалан нэг кредитийн төлбөр 215 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилийн төлбөр дунджаар найман сая орчим ажээ. Хоёр жилийн өмнө СЭЗИС-ийн нэг жилийн төлбөр нь дунджаар 5.9 сая төгрөг байв. Ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн төлбөр 2022-2023 оны хичээлийн жилд 185 мянган төгрөг байжээ. Харин өнгөрсөн жил 212-250 мянган төгрөг болж 27-65 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ЛХГВА ГАРАГ. № 151 (7395)

Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа зургаан сар болж буурчээ
Ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа зургаан сар болж буурчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​