fbpx Б.Баттүшиг бол сайн хүргэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 6 секунд

Б.Баттүшиг бол сайн хүргэн

Парис-2024” зуны олимп Монголд дуулиан шуугиантай л болж байна. Олимпын баг тамирчдын хувцаснаас эхэлсэн. Манайхан шүүмжилсэн. Гадныхан, том хэвлэлүүд хүртэл магтсан. Тэгээд олимп болсон. Олимпын хорооны удирдлагууд ялангуяа Олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигийг “...Гэр бүлийнхнээ, хадмуудаа мандатаар олимп үзүүллээ” гэж шуугисан.

Б.Баттүшиг үүнд “...ОУОХ-ноос гишүүдээ гэр бүлийнх нь хамт олимпын наадамд оролцох боломжийг хангаж, мандат олгон, зардлыг нь даадаг юм. Парист ирсэн манай гэр бүлийн гишүүд шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг эдлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог. Парист 32 тамирчин оролцож буй тул бидэнд албан ёсоор 16 албаны мандат оногдсон гэсэн үг. Үүнд тааруулан багаа бүрдүүлж, нэрсээ ирүүлэхийг бид холбоодоос хүсэж, холбоодын ирүүлсэн мэдүүлгийн дагуу мандат захиалдаг юм. Бид холбоодтой мандатыг тодорхой хугацааны дараагаар солих (transferable) зэргээр оролцоог нэмэгдүүлэхээр хамтран ажилладаг болно” гэсэн тайлбарыг хийсэн. Мөн түүний хадам ээж, МАК-ийн дэд ерөнхийлөгч Д.Хулан “...Уучлаарай, шигшээ багт хуваарилагдсан мандат, эрхийг бид огт эдлээгүй, тийм ч ёс зүй байхгүй. Олимпын наадмын журмын дагуу албаны хүмүүсийн тоог эрх авсан тамирчдын тоотой уялдуулж олгодог юм байна. Парист 32 тамирчин оролцож буй тул албан ёсоор 16 албаны мандат оногдсон.

“ОУОХ/IOC "B" мандат хоёрыг өгдөг. Тэрийг ротац буюу ээлжээр хэрэглэх эрхтэй байдаг ба өөрсдийн зардлаар тэмцээн үзэж явсан. Охин маань 4000 хүнийг удирдахын хажуугаар ханьдаа түшиг болон явж гадна дотны хүмүүсийг угтах уулзах, Монголоо сурталчлах гээд унаж тусах шахам ядарч яваа” гэсэн юм.

Үүнээс гадна “Парис-2024” олимпод оролцож буй тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйчид хамт явсан, яваагүй гэдгээс эхлээд Ер нь “Монголын тамирчдын бэлтгэл хэр зэрэг хангагдсан бэ” гэдэг асуулт гэх үү, асуудал гэх үү, тийм зүйлүүд яригдаж байна.Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. “Токио-2020” олимпын наадамд оролцсон Монголын багийн ахлагчаар ажилласан. Тэрбээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон. Мөн 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авсан. 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдож, 2022 оны гуравдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний боловсрол, мэдлэгийн хувьд ярих юм байхгүй. Чикагогийн их сургууль, Харвардын Бизнесийн сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг корпорациудад ажиллаж байсан. Харвардын их сургуульд бизнесийн чиглэлээр Монголоос анх удаа мастер хамгаалсан. Бас саяын олимпын үеэр болсон явдал, түүнээс өмнөх үйл явдлуудаас хараад байх нээ, Б.Баттүшиг бол сайн хүргэн юм. “...Хадам сайтын хүргэн бардам” гэдэг л дээ. Харин МҮОХ-г хэр зэрэг удирдаж байгаа вэ, гараад байгаа шүүмжлэлүүд үнэн үү, худал уу гээд үргэлжлээд яригдах биз ээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов
МАН VS АН: Д.Цогтбаатар Б.Түвшин нарыг буцааж, Д.Батбаярыг сонгов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​