fbpx АНУ-ын хор, хорлол “ардчилал“ багтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
12 минут 20 секунд

АНУ-ын хор, хорлол “ардчилал“ багтай

Нийгмийн амьдралын бүх талыг (улстөр, эдийн засаг, оюун санаа) ардчилах үндсэн дээр өөрчилж шинэчлэх зорилго, түүний хэрэгжилт бол шинэ зүйл биш. Энэ нь хэдэн зуун дамнан яригдаж, бас туршигдсаар ирсэн онол, сургаал билээ. Гэхдээ төгс төгөлдөр болчихсон ардчилал, ардчилсан улс орон, нийгэм өнөө хэр үгүй хэвээрээ л байгаа болно. Ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, туршаад буцаж няцсан улс орон хэдэн арваар тоологддог. АНУ-ыг ардчиллын эцэг улс гэх нь буй. Энэ бол өнгөцхөн хандсан үнэлгээ.

Яг үнэндээ бол тэнд хүний эрх нь хоосон тунхаглал төдий, чөлөөт байдал нь анархизмруу хэлбийчихсэн, нийгмийн харилцааны бүх талд өнгө мөнгө ноёрхдог, төр засаг нь элит давхраа, олигархиудын ашиг, сонирхолд л үйлчилдэг, захирагддаг.

Дүр эсгэсэн ардчиллыг хуурамчлан бүтээх, экспортлох, ашиглах арга, технологид АНУ-ын олигархиуд үнэнхүү гаршиж, мэрэгшжээ. Дэлхийн олон оронд ардчилал нь өнөөдөр сонсоход яруу үгс, харахад гоёмсог баг, зэрэглээ төдий, харин колони байсан орнуудын хувьд бол бүр оготны хавхан дахь бяслаг болж хувираад байна.

Ардчиллын нийслэл гэгддэг АНУ-д төр засаг нь

НЭГДҮГЭЭРТ; олигархиуд, цэргийн зэвсэг үйлдвэрлэдэг концернуудын ашиг, сонирхлыг,

ХОЁРДУГААРТ; эрх барьж буй намын удирдах бүлгийн ашиг, сонирхлыг,

ГУРАВДУГААРТ; үндэсний хөрөнгөтний ашиг, сонирхлыг л эрхэмлэдэг. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын түвшинд төр засаг нь ямагт л хайш яаш ханддаг.

Ковид-19 энэ байдлыг нь дэлхий дахинд илчлэн харуулсан юм. АНУ-д ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, парламентын хоёр танхимын дарга нар нь банк-санхүүгийн эзэд, олигархиудынхаа л гар хөл, утсан хүүхэлдэй болж байдаг. Эс тэгсэн тохиолдолд тэд элдвээр хорлогдож, амь насаа ч алддаг. Жишээ нь ерөнхийлөгч асан долоон хүний амь насанд халдаж дөрөв нь амь үрэгдэж, гурав нь шархдаж байжээ... АНУ-д хэвлэл-мэдээллийн байгууллагууд нь төр, засгийн эрхшээл, хатуу хяналтанд байж, ард иргэдээ худал мэдээлэл, хуурамч сурталчилгаагаар төөрөгдүүлж, амьдралын үнэнээс ямагт хол байлгах үүрэг гүйцэтгэдэг. Хүн төрөлхтний амин чухал асуудлууд, хөгжлөөр сул орнуудын нийгмийн асуудлууд, геополитикийн уламжлал ба өнөөгийн байдал, банк-санхүүгийн элдэв заль мэх, тивүүдийн болон улс орон нэг бүрийн түүх, уламжлал, өвөрмөц байдал, соёл-иргэншлүүдийн онцлог мэтийн асуудлуудаас хүн амынхаа олонхыг хол, хөндий байлгахыг элитүүд нь чармайсаар иржээ.

Ухамсар дорой массыг тэд хүссэнээрээ л мал мэт тууж, хөтөлж, залж чиглүүлсээр байна. Тэдэнд жолоодлого авдаг хаос байдал, зоргоороо байх, аашлах сонирхол бүхий харанхуй масс л хэрэгтэй байдаг. Масс бол тэдний хувьд “материал, түүхий эд” төдий.

Том толгой баячуудынхаа дохио, зангаагаар ажиллаж чадах, гэхдээ ард иргэдийн дунд зохих хэмжээний нэр хүнд бүхий хүнийг л тэргүүн баячууд нь олон арван сая доллар зарцуулан байж ерөнхийлөгчөөр тодруулдаг. Тийм байдлаар сонгогдсон ерөнхийлөгч нь эн тэргүүнээ банк-санхүүгийн эзэд, цэрэг зэвсгийн үйлдвэрийн эздийн хөшигний цаанаас өгдөг зааврыг л биелүүлэх гэж зүтгэдэг. Энэ зүтгэл нь үнэлэгдэж тэрээр улиран сонгогддог. Ингэж л АНУ-д “гүнийн төр, засаг” бүхнийг шийдэж иржээ. Энэ байдлыг олигархиуд ард түмэндээ “ардчилал” гэж ойлгуулсаар, төөрөгдүүлсээр байна. Цаад учрыг нь ойлгоогүй хүмүүс мөнхүү хуурамчлалд итгэж АНУ бол “ардчиллын нийслэл” хэмээн үздэг ажээ.

АНУ-д элит давхрааныхны нь хоорондох харилцаа ганцхүү өнгө, мөнгө, албан тушаал, язгууртан гарал, угсаа мэтэд л тулгуурладаг. Энэ бүхнээс хол, жирийн иргэдэд үнэ цэн, үнэлгээ гэж байдаггүй. Хүмүүн ёсны, хүмүүнлэг сэтгэлийн нөхөрлөл, найз гэж байхгүй.

“Вашингтонд сайн нөхөртэй байя гэвэл нохой л тэжээ” гэх үгийг америкчууд өөрсдөө л ил хэлдэг болжээ. Баян байгаад ядуурсан, том албанд байгаад огцорсон хүмүүс дорхноо л шоовдорлогдож ганцаарддаг ажээ. Энэ байдлаас болж тийм хүмүүс Вашингтоноос зугтаж нүүдэг байна. Ийм л нийгэм өнөөдөр Америкад оршин буй юм... Америкийн иргэд нийгмийнхээ бодит байдал, олон зүсмийн гажуудлыг ойлгодоггүй. Тэд америк мөрөөдлийн зүүд зэрэглээ, хий үзэгдэлд умбах болсноо ч мэдэрдэггүй. Олигархиудынхаа ашиг, сонирхолд хөтлөгдсөн Америк улсаас жийрхэх байдал улам л өргөжсөөр байна. Ардчилсан нэртэй Америк, түүний Ардчилсан нэртэй эрх баригч нам ардчиллыг бус харин аюул, түрэмгийллийг тарааж, ардчиллыг биш жанжлах хэнээрхлийг л хамгаалдаг болжээ. Ардчиллыг хамгаалах нэрийн дор тэд жанжлах хүсэл, зорилгоо л хамгаалж, бэхжүүлж иржээ. Тэр байдал нь өнөөдөр ч мөн үргэлжилсээр, тэд олон зуун мянган хүний амь насаар тоглосоор байна. Барууныхан болон Орос хоёрын хооронд болж өнгөрсөн олон дайн эцсийн дүндээ Оросыг хүчирхэгжүүлсэн үр дагавар л үлдээж байжээ. Дэлхий дахины түүхийн сурах бичгүүд ч энэ тухай өгүүлдэг. Энэ том зөрчил, тэмцэл асар олон сая хүний амь насыг бүрэлгэжээ. Өнөөдөр ч хэдэн зуун мянгаар нь хөнөөгөөд байна. Цааш цаашдаа чухам юунд хүргэх бол оо? Урт удаанаар, ужиг үргэлжилсэн, зуун зууныг дамнан дахин сэргэсээр ирсэн энэхүү зөрчил, тэмцэлд эцэс, төгсгөл хэзээ, хэрхэн ирэх юм бэ? Энэ хэрэгт ядаж л НҮБ тус болж чадахгүй гэж үү? Тэгэхлээр цоо шинэ, хүчтэй, жинхэнээрээ үр нөлөөтэй НҮБ (номер хоёр)-ыг байгуулах шаардлага бодитой болчихжээ дээ? Өнөөгийн НҮБ анхныхаа үүрэг, хариуцлагыг мартчихсан ч юм шиг, журам, дүрэм нь орчин үеийн нөхцөл, хэрэгцээ, шаардлагад нийцэхээ больчихсон ч юм шиг, товчхондоо бол бас л нэг дүр эсгэсэн шинжтэй, үр нөлөө багатай болчихоод байна.

Ялангуяа аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа нь практик ач холбогдолгүй шахам байх болов.

АНУ-ын ардчилсан нам засгийн эрхэнд өөрийгөө мөнхлөх гэхдээ, мөн олигархиуддаа үйлчлэх гэхдээ “ардчиллыг тэлэх, өргөжүүлэх, хамгаалах” нэрийн дор Европ, Ази, Африк, Латин Америкад тэмцэл, мөргөлдөөн бүхэнд “гал дээр тос нэмэх”, дайнаас ашиг олохыг бараг л АНУ-ын гол бизнес болгочихоод байна. Цэрэг дайны орчин үеийн хэрэглээ, хэрэгцээ, сонирхолд дүйцдэг, шууд ашигладаг, аль болохоор л их хэрэглэдэг зэвсэг, техник (нисэх онгоц, хөлөг онгоц, элдэв пуужингууд, их буу, танк, хуягт машинууд, агаараас хамгаалах нарийн системүүд, элдэв зориулалт бүхий дронууд г.м) бол өнөө үед хамгийн өндөр үнэтэй, хамгийн их гүйлгээтэй таваар болчихсон нь АНУ-ын олигархиудад алтыг тонн тонноор нь олох, хураах боломж олгож байна. Тэд алтыг өөртөө хурааж, ногоон цаасыг дэлхийгээр нэг тарааж байна. Энэ их долларт алт, мөнгө, бараа таваарын баталгаа байхгүй. Дэлхийн хэмжээнд юу ховор байна тэр бүхнийг АНУ доллараар сольж аваад нөөцөлж байна. Ингэхийн тулд нефтийн асар их нөөцтэй орнуудын удирдлагыг (Венесуэл, Саудын Араб, Иран, Ирак, Кувейт г.м) өөртөө татах, тухайн орнуудыг эрхшээлдээ оруулах бодлогыг улайран явуулж ирлээ. Дэлхийн Гуравдугаар дайн дэгдвэл АНУ дэлхийн хоёрдугаар дайны үед олсон ашгаасаа ч олон дахин илүү их ашиг олохоо аль хэдийнээ тооцоолчихсон бололтой. Тэр тооцоо нь олигархиудын нь хувьд өдрийн бодол, шөнийн зүүд болчихсон нь ч тодорхой юм.

Ийм улс орон, ийм нийгэм, ийм ардчилсан нам өнөөдөр ардчиллыг дэлхийн хэмжээнд “манлайлж” байна. Орос, Украины хоорондох дайны галд тос нэмсээр, шатлан өргөжүүлсээр байгаад энэ дайныг Орос ба НАТО-гийн хоорондох дайн болгож хувиргах далд санаархлаа АНУ тун болгоомжтой хэрэгжүүлсээр байна.

Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд оршин буй байрлалдаа дулдуйдан энэ дайны хөнөөлд өртөхгүй гарч чадна гэж итгээд байгаа юм. Орос болон түүний холбоотнуудыг тойруулан цэргийн баазуудаа байгуулчихаад байгаа болохоор АНУ аюулгүй байдлаа хангачихсан хэмээн тооцоод байна. Гэхдээ Оросууд энэ дайны цаад эздийг зүгээр орхихгүй нь тодорхой л доо. АНУ ашиг олоод, жанжлаад, хохиролгүй үлдэнэ гэж байхгүй л болов уу… Дайтаж сулдсан, сүйрсэн Европын орнууд болон Оросыг амархан эрхшээлдээ оруулчихна гэж АНУ тооцож буй нь тодорхой. Оросын Холбооны улсын өргөн уудам газар нутаг, байгалийн их баялагт шунах сэтгэл НАТО-гийн гишүүн орнууд болон АНУ-ыг өөрийг нь ч сүйрүүлж бас болно. Дэлхийн хэмжээний дайнд цөмийн зэвсэг л цэг тавих байх. “Тэр цэг”-ийн хөнөөлт үр дагавар хүн төрөлхтөнг бүхэлд нь нөмрөн авах бизээ. Дэлхий бүхлээрээ ялагдал хүлээж, өсөн үржих чадваргүй болж (цөмийн хордлого, генийн өөрчлөлт), дэлхий дээрх амьтан, ургамлын 90 хүртэлх хувь нь бүрэн устаж ч мэднэ.

“Доллар хэвлэдэг машиныг надад өгчих, би дэлхийг та нарын мэдэлд оруулчихъя” гэж Ротшильдынхны нэг нь дуу алдсан гэх үг ч байдаг юм. Үнэ, өртгийн баталгаагүй болчихсон ногоон цаас яг л алтан зоос лугаа эргэлдэж байгаа нь ч үнэн шүү дээ.

Баруун Европ нь АНУ-аас хамааралтай, АНУ-ын төр, засаг нь олигархиудаасаа (банк-санхүү, цэргийн аж үйлдвэр) хамааралтай, олигархиуд нь доллараас хамааралтай – ийм шүтэлцээ сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Энэ системд хамаарагддаг субъектууд (таван тив, дөрвөн далай дахь) араа бодох, хаяагаа манах, зай барих, сан хөмрөгөө болж өгвөл биежүүлэх хэрэгтэй байх… Байгалийн давагдашгүй аюул гэж байхын зэрэгцээ бас нийгмийн давагдашгүй аюул гэж байдаг билээ.

Судлаач, профессор Д.Чулуунжав

АМИА ЗОЛИГСОД
АМИА ЗОЛИГСОД
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​