fbpx АМИА ЗОЛИГСОД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
12 минут 19 секунд

АМИА ЗОЛИГСОД

-Зам тээврийн ослын улмаас өдөрт нэг хүн амиа алдаж байна-

Гэр бүл болоод удаагүй, хагас жилийн өмнө шинэ хүнээ өлгийдөн авсан залуу хос аав ээжийнхээ хамт сумынхаа ойд оролцохоор яваад зам тээврийн осолд орж, таван хүний дөрөв нь амиа алдаж, гагцхүү эхнэр нь л амьд үлджээ. Гэхдээ насаараа хөлгүй, хөгжлийн бэрхшээлтэй, эм тарианаас байнгын хамааралтай нэгэн болж хувирсан байна. Хорвоод хүн болохоор мэндэлж, манцуйтай дэрвэлзэж байсан зургаан сартай хүү ч амьд үлдээгүй бөгөөд эмээ, өвөө, аавтайгаа тэнгэрийн орныг зорьжээ. Хайртай бүхнээ алдсан эхнэр нь харин хагас галзуу хүн хорвоогийн тоосыг хөдөлгөж байна.

Аймшигт осол болохоос жилийн өмнө тэд сумынхаа 100 жилийн ойд оролцохоор шийдэж, ах дүү, хамаатан саднаараа бэлдэцгээсэн. Нөхөр нь хүнээс дутахгүй гэсэндээ шинэ машин ч авч, аав ээжийгээ баярлуулсан шиг, эхнэрээрээ гоёсон шиг, энхрий бяцхан үрдээ өсөж өндийж, хүн болсон нутаг усаа харуулсан шиг дурсамж дүүрэн наадамлахаар амралтаа хэд хоногийн өмнө авч, замдаа идэх хоол хүнс, хээр гадаа хоновол хэрэглэх майхан, голын эрэг дээр суух сандал, хорхог боодог хийх бидон, шорлог хийх шор, түлш гээд ер нь хэрэгтэй гэсэн юм бүхнийг бэлдсэн байна. Бүр цалингийн зээл авч сумын наадамдаа хандив хүртэл өгчээ. Ийн наадам болохоос хэд хоногийн ах дүү, хамаатан саднаараа таван машинд хуваагдан замд гарцгаав. Замдаа амрахдаа амарч, инээхдээ инээлдэж, аз жаргал дүүрэн байв. Харин тэр нэгэн шөнө бороо их орсон тул замд хоноглохоо больж, төв суурин бараадахаар болжээ. Гэвч хөдлөөд 10 минут болсон уу, үгүй юү, урдаас нь гэнэт урсгал сөрөн машин орж ирж, хэчнээн тормос гишгэсэн ч зогсож амжилгүй мөргөлдөж, машин нь хэдэнтээ өнхөрч, халуун ам бүлээрээ амиа алдацгаасан байна. Ийн нэгэн гэр бүл шороонд булагдаж, бас нэгэн гэр бүл хайртай хүнээ шоронд үдэх болсон харамсалтай хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан юм. Энэ бол нэг л жишээ.

Мөн наадмын үеэр Дүнжингаравын замд үндсэн шугам давж эргэснээс үүдэн дөрвөн хүний амь эрсэдсэн ноцтой осол гарсан. Саяхан улсын начин Ө.Батзул зам тээврийн ослын улмаас нас барж, Монгол үндэсний бөхийн дэвжээ нэгэн сайн бөхөөрөө, нэгэн эхнэр нөхрөөрөө дутаж, хайртай хүүхдүүд нь ааваасаа өнчирч хоцорсон юм. Энэ мэт зам тээврийн ослын тухай дурдаад байвал мундахгүй. Зөвхөн улсын баяр наадмын өдрүүдэд буюу тав хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 1800 гаруй дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 20 орчим хүн амиа алдсан гэх харамсалтай тоо байна. Мөн энэ өдрүүдэд ГССҮТ-д зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ. Үүнээс 304 нь насанд хүрэгчид, 179 нь хүүхэд байна.

Улсын хэмжээнд 2023 онд зам тээврийн ослын шинжтэй 111,839 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 312 хүн нас барж, 1096 хүн бэртэж гэмтжээ. Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчил гаргадгаас осол их гардаг гэнэ. Тиймээс тээврийн цагдаагийн албанаас хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхааруулж, олон арван аян зарладаг ч ослын тоо, амиа алдах иргэдийн тоо буурахгүй хэвээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 3604 хүн амиа алдаж, 12,690 хүн гэмтжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь зам тээврийн ослын улмаас өдөрт нэг хүн амиа алдаж байна гэсэн үг юм.

Гэмлийн шалтгааны хоёрдугаарт зам тээврийн осол ордог

ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Үүдээр нь орох төдийд осолд орсон, хөл, гар нь хугарсан, энд тэндээ боолттой, өвчиндөө ёолсон хүмүүс угтана. Тус тасгийн их эмч Д.Нацагбадам “Гэмтлийн эмнэлэгт хүмүүсийн хамгийн их ирдэг шалтгаан бол явганаас болон шатнаас унасан зэрэг гэмтэл байдаг. Үүний дараа зам тээврийн осол ордог. Хоёр машин мөргөлдлөө гэхэд л дунджаар 10-15 хүн гэмтдэг. Энэ зун зам тээврийн ослоор 9442 хүн ирснээс 3535 нь хүүхэд байна. Мөн сүүлийн үед скүүтер, сурон, мопед, унадаг дугуй, мотоциклийн осол нэмэгдсэн” хэмээв. Хамар, ам, хуйх нь эргэсэн, гар хөл нь бяцарсан гэх мэт нүд халтирам хүмүүс ч ирдэг гэдгийг хэлж байлаа.

Зам тээврийн осолд орсон иргэд багадаа л нуруу нугасаа гэмтээж, цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болдог бол амиа алдах нь ч цөөн биш.

“Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчидтэй хийх тэмцлийг хатуу болгохгүй бол нөхцөл байдал үргэлжилсээр байна”

Орон нутгийн замд осол их гарч байгаа шалтгааныг жолооч нар замын эгнээ нэг байгаа болон энхэл донхолтой холбон тайлбарладаг. Тэгвэл энэ талаар Замын цагдаагийн газарт хөдөлгөөн зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан Б.Цэвэгмид гуайгаас тодруулсан юм. Тэрбээр:

-Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхгүй байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, гэрэл шилжүүлэхгүй байх гэх мэтээр замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс осол гардаг. Нөгөө талаас орон нутгийн замд хяналт сул байна. Иймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэг болохгүй бол зам дээр хайртай хүмүүсээ алдсаар байх болно. Үүн дээр төр засаг онцгой анхаарал хандуулж, хүн бүрийг замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд замын цагдаагийн албаны ажлыг шинэ шатанд гаргах учиртай. Өнөөдөр жолооч нарт торгууль үйлчлэхгүй байна. Торгож л байдаг, төлдөггүй. Мөн торгууль нь тохиролцооны дэлгүүр шиг болсон. 14 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн 50 хувийг төлөх жишээний. Түүнийгээ төлдөг нь ховор. Торгуультай жолооч нар замын хөдөлгөөнд хэвийн оролцоод явж байдаг. Энэ эмх замбараагүй байдлыг бий болгох зүйлийг төр засаг хийж, мэргэжлийн байгууллагынхаа ажлыг хийлгэхгүй, улс төрийн нөлөө оруулдаг. Үүнээс болж замын цагдаагийн алба танигдахын аргагүй болж өөрчлөгдсөн. Өнөөдрийн оногдуулж байгаа торгууль, захиргааны арга хэмжээ маргааш тэр хүнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Өнөөдөр торгуулсан хүн маргааш торгуулахгүйн тулд хурд хэтрүүлэхгүй, тэр нь явсаар замын хөдөлгөөний дүрэм мөрддөг хэвшил болно. Гэтэл өнөөдөр торгуулсан ч гэсэн торгуулиа төлөхгүй байж болж байна. Торгуулиа төлөхгүй байгаа жолооч, эсвэл тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах, эсвэл хөдөлгөөнд оролцуулахгүй болгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчидтэй хийх тэмцлийг хатуу болгохгүй бол нөхцөл байдал үргэлжилсээр байна.

-Жолооч нар орон нутгийн замд хурдны хязгаарыг нэмэх хэрэгтэй гэж үздэг.

-Манай одоо байгаа замын нөхцөл байдал ямар байгаа билээ. 80 км цаг бол биднийг аюулгүй явахад тохирсон хурд. Магадгүй замынхаа нөхцөл байдлыг сайжруулж, нэг урсгал нь хоёр эгнээ болсон үед 90 км цаг болгож болно. Гэхдээ замын зохион байгуулалт, зам арчилгааг хийж, тэмдэг, тэмдэглэгээ гэх мэт аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Мөн тодорхой зарим замд хурдны хэмжээг 100 км цаг болгох боломж бий. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгслийг ашиглан хурдны хязгаарыг 100 км цаг болгох боломж байгаа. Хамгийн гол нь жолооч нар хариуцлагатай болох хэрэгтэй байна хэмээлээ.

Д.Ганхуяг: Зам тээврийн ослын 76.6 хувь нь орон нутгийн замд гардаг

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх зэрэг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол олон гардаг. Хүн амиа алдсан, бэртэж гэмтсэн нийт ослын 76.6 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байдаг. Энэ жил олон аймаг, сумын тэгш ой тохиож буйтай холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихэссэн. Иймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шалгах, авч явах дагалдах хэрэгслүүдийг зөвхөн цагдаад үзүүлэх зорилгоор биш, цаашлаад амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилготой зүйлс гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Мөн очиж байгаа аймаг, орон нутгийн цаг агаарын мэдээг урьдчилан харж, гарц гарамгүй газраар зорчихгүй байх, үерийн усны аманд буудаллахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хамгаалах бүс хэрэглэдэггүй зөрчил олон байдаг. Иймээс ТЦА-наас “Амь аврах алтан гурвалжин”, “Зуны зугаатай аялал” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хамгаалах бүсний хэрэглээнд хяналт тавин ажиллаж байгаа” хэмээлээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бий. Энэ бол замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурд хэтрүүлэхгүй байх явдал. Гэвч жолооч нар замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэггүйгээс жилд 300 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж гэмтэж байна. Мэдсээр байж хурд хэтрүүлж, замын хөдөлгөөний дүрэм биелүүлэхгүй байгааг амиа золигсод гэхээс өөр аргагүй. Зөвхөн өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ амийг золиод зогсохгүй мөрөөрөө явж байгаа хүмүүсийн алтан амийг ч авч оддог. Эд бол амьд гранат гэсэн үг юм. Иймээс замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлдэг болгохоос гадна төр засгийн зүгээс аюулгүй зорчих нөхцөлийг ч бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Баабар: Монгол бичигт Латин галиг ингэж хэрэглэе
Баабар: Монгол бичигт Латин галиг ингэж хэрэглэе
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​