fbpx Урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 34 секунд

Урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна

Уг нь УИХ-аар 2025 оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр холимог тогтолцоотой болж, анх удаа 126 гишүүнтэй болсон УИХ ингэж анхныхаа төсвийг хэлэлцэж байгаа юм. Дээрээс нь ирэх оны төсөв том төслүүдэд зориулагдсан гэдгээрээ урьд урьдынхаас онцлогтой. Гэтэл УИХ-ын намрын чуулганыг нээснээс хойш гишүүдийн талаас илүүгүй нь чуулганд ирж суудаг болов. Сайд нар ч бас сураггүй болчхоод эрэл сурал болоод байв. Улмаар, эхний долоо хоногоо ч дуусгалгүй эрх баригч намын бүлэг нь завсарлага авчихлаа.

УИХ-ын тухай хууль дахь Бүлгийн эрх үүргийг заасан 30.1-д “...Бүдэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 30.1.5-д “...Нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах” гэсэн байдаг.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн XII дугаар зүйлд “...Нам, эвслийн бүлэг завсарлага авах эрхтэй”, “...Завсарлага авахдаа үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна”, “...Завсарлага авсан хугацаанд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан.

Үүгээр бол намын бүлгүүд, эрхэм гишүүд ирэх оны төсвийг нухаад, дахин дахин бүлэг дээрээ яриад сууж байх ёстой юм. Гэтэл завсарлага авсны дараах даваа гарагт намын бүлгүүд ч хуралдсангүй. Байнгын хороод ч хуралдаанаа цуцалжээ.

Ер нь бол Төрийн ордонд ч гишүүд цөөхөн байна. Олонх нь Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хийгээд алга болцгоожээ. Чуулганд огт суудаггүй гишүүд ч энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн “од” болчихсон тууж явна. Гишүүд голдуу тойрогтоо, зарим нь хэд гурваараа нийлээд аймаг аймгаар “аялан тоглолт” хийгээд хүртэл явж л байна.

Тэгэхээр МАН-ын бүлгийн завсарлага “...Хуульд нийцүүлэх гэсэн хүлээлт” бус Орон нутгийн сонгуульд зориулах цаг гаргасан явдал гэж харагдаж байна. Гол нь МАН-ын энэ завсарлага УИХ дахь бүх нам, эвсэлд таалагдаж буй бололтой, бүгд төсөв биш сонгуулиар амьсгалж байна. Завсарлага энэ долоо хоногийн баасан гарагт дуусах бол, тэр өдөр нь Орон нутгийн сонгуулийн санал хураалт болно. Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн “..Түүнийг минь дэмжээрэй, сайн хүн шүү” гээд л ухуулга сурталчилгааг маш сайн хийж байна. Зарим нь ч өөрөө арайхийж сонгогдсон, яана даа гэмээр нэр хүндтэй, нуль асуудал байж нэг л том “инфлүүзэр” шиг Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг сурталчлах аж. УИХ-ын гишүүдийн яг ингэж хийгээд байгаа сурталчилгааг 1992 оны УИХ-ын сонгуулиас хойш урлаг, соёлынхон хийдэг байв. Тойрогт нь очиж дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ, тэгээд завсраар нь “...Энэ хүнийг дэмжээрэй” гэж байгаад сурталчилдаг. Харин 2016 оны сонгуулиас хойш тэднийг ингэж “халтуур” хийхийг хуулиар хориглосон.

Тэгвэл энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн тэр орон зай дээр УИХ-ын гишүүд гарч ирлээ. Үндсэндээ, урлагийнхныг хориглосон сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүд “тоглож” байна л даа. Бараг л клип хийлгэх дөхсөн сурталчилгаанууд энд тэндгүй дүүрэн.

Гэхдээ эрхэм гишүүд ингэж сурталчилгаа хийх нь хуулиар хориотой л юм байна. Хэдийгээр УИХ-тай холбоотой хууль тогтоомжуудад яг энэ үгээр байхгүй ч Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 47.3-т “...Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заажээ. Энд заасан “...бусад этгээд” гэдэгт УИХ-ын гишүүд ч багтах учиртай. Энэ агуулгаараа, эрхэм гишүүд сонгуулийн сурталчилгаа хийснээр хууль зөрчиж байна гэсэн үг. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага ингэж УИХ-ын биш намын л ажил хийгээд хуулиа шоглоод байхаар бусад нь яах вэ. Энэ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол найдвартай буруудна. УИХ-ын Тамгын газар ч намын бүлгүүд хийгээд гишүүдэд УИХ-ын эрх зүй, УИХ-ын гишүүний хийж болдог, болдоггүй ажлыг сайтар хэлж өгөх, сануулах, анхааруулах нь зөв болов уу даа. Ямар ч л байсан “...Халуун зунаар саалиа хаяад үхдэг эхнэр гэж байдаг аа” гэдэг шиг улсын төсөв хэлэлцэж байхад завсарлуулж хаячхаад сонгуулийн сурталчилгаа хийгээд явчихдаг УИХ-ыг бүгдээрээ үзлээ, харлаа.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол, АНУ стратегийн түншлэл тогтоосонд Х.Баттулга маш их үүрэгтэй гэв
Монгол, АНУ стратегийн түншлэл тогтоосонд Х.Баттулга маш их үүрэгтэй гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​