fbpx Газрын тос боловсруулах үйлдвэр барихад $1.2 тэрбум хүрэлцэхгүй байна. Энэтхэгийн ЭКСИМ банкнаас $431 саяыг нэмж зээлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 0 секунд

Газрын тос боловсруулах үйлдвэр барихад $1.2 тэрбум хүрэлцэхгүй байна. Энэтхэгийн ЭКСИМ банкнаас $431 саяыг нэмж зээлдэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай намын бүлэг Засгийн газрын боловсруулсан 14 мега төслийг нэг нэгээр нь сонсож, тодорхой улс төрийн шийдвэр гаргаж явна. Эхнийх нь газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Монгол болон Энэтхэг улсын хамтын ажиллагааны үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гарч, гэрээ байгуулагдсан. 2021 оноос ажил эхэлж цар тахалтай холбоотойгоор амаргүй нөхцөл байдалд байсан ч тодорхой ажлууд явагдаж байна.

Нийт дөрвөн багц ажил хийгдэх ёстойгоос гурав нь хэрэгжсэн байгаа. Гол нь нэмэлт санхүүжилт шаардагдах нөхцөл байдал үүссэн. Нэмэлт санхүүжилт авахгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох боломжгүй.

Манай намын бүлгийн зүгээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, Энэтхэгийн талтай ярилцаж, УИХ-аар соёрхон батлах бэлтгэл ажил хангах хэрэгтэй гэсэн улс төрийн шийдвэр гарлаа.

Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр уг газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах ёстой.

Өмнө нь 1.1 сая тонн газрын тос боловсруулдаг байсан бол одоо 520 мянган тоннд хүрсэн байна. Хоёр дахин буурсан учраас БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг авч үзэж, шийдвэрлэхгүй бол төвөгтэй зүйлийг бий болгож байна" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Ц.Туваан "Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болохоор төсөл 2019 оноос эхэлсэн.

Тус төслийг ЕРС 01: Технологийн бус барилга байгууламж, ЕРС 02: Анхдагч процессын болон дагалдах байгууламж, ЕРС 03: Үйлдвэрийн цахилгаан станц, ЕРС 04: Лицензит технологийн байгууламж гэсэн дөрвөн багцад хуваан үйл ажиллагаа явуулж байна.

Дөрөвдүгээр багцын ажлыг эхлүүлэхэд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хүрэлцэхгүй байх нөхцөл үүссэн. Тухайлбал санхүүжилтийг 431 сая ам.доллароор нэмэх ёстой болсон.

Цар тахлын дараа дэлхий даяар тоног төхөөрөмжийн үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан Энэтхэгийн ЭКСИМ банкнаас 431 сая ам.долларын зээлийг нэмж авах гэрээг байгуулах, УИХ-аар соёрхон батлагдаж, тус төсөл зогсохгүй явах нөхцөл бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн түүхий тос хэрэглэж, тунгалаг нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр Монгол Улсын хэрэглээний 55 хувийг хангана.

Үйлдвэр ашиглалтад орох үед нэг сая орчим түүхий тосны эрэлт, хэрэгцээ үүснэ. Тиймээс олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр олборлолтын компани, хайгуулын талбай нэмж байгуулахаар ажиллана.

Саяхан БНХАУ-д CNPC буюу “Петрочайна Дачин Тамсаг” компанийн толгой групптэй ерөнхий сайд албан уулзалт хийсэн. Ингэхэд хөрөнгө оруулалт оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар нааштай хариу авч, албан ёсоор яриа хэлэлцээрийг үргэлжлүүлж явуулах тохиролцоонд хүрсэн" хэмээн ярилаа.

Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож байгаад нухацтай хандахыг уриалжээ
Умард Солонгосын цэргүүд дайнд оролцож байгаад нухацтай хандахыг уриалжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​