fbpx ЗЭЭЛ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ СЭГСЭРДЭГ ЗЭЭЛИЙН АПП, ББСБ-УУДЫН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ – II
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 33 секунд

ЗЭЭЛ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ СЭГСЭРДЭГ ЗЭЭЛИЙН АПП, ББСБ-УУДЫН ЭЗЭДТЭЙ ТАНИЛЦ – II

Монгол Улсад насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 70 гаруй хувь нь буюу 1.6 сая иргэн ББСБ-ын зээлтэй. Тэгвэл ББСБ-ын зээл авсан 1.6 сая иргэний 90 орчим хувь нь зөвхөн зээлийн аппаас зээл авсан гэх судалгаа бий.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан тайланд дурдсанаар, Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нэг сая иргэн зээлийн апп ашигладаг, нэг удаагийн зээлээр 300-500 мянган төгрөгийн зээл авдаг байв. Харин өнгөрсөн 2023 оны сүүлчээр зээлийн апп хэрэглэгчдийн нийт тоо 1.6 саяд, зээлийн апп, ББСБ-аас гаргасан нийт зээлийн хэмжээ 3.7 их наяд төгрөгт хүрч, ББСБ-уудын иргэдэд олгосон зээл улсын төсвийн 15 орчим хувийг эзлэхээр өндөр дүнд хүрсэн байдаг. Түүнчлэн 2024 оны гарснаас хойш эхний зургаан сарын байдлаар иргэд давхардаагүй тоогоо зээлийн аппаас их наяд орчим төгрөгийн зээл аваад байгаа аж. Гэсэн ч эдийн засаг, инфляцийн нөхцөл байдал хүнд энэ цагт зээлийн апп, ББСБ-уудын зээл нь иргэдийн хувьд зээл биш дарамт болж байгааг иргэд, мэргэжлийн судлаачид ч хэлдэг.

Бид өмнөх дугаартаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй ББСБ-аас дурын зээлийн аппын цаад эзнийг судлаад үзэхэд Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгож байгаа барилгын компанийн эзэн, УИХ-ын гишүүн, эхнэрээ хүчирхийлж, хэрцгийгээр зодсон нотлох баримтаа устгуулахаар мөрдөгчдөд хахууль өгсөн баян ч байгаа талаар танилцуулсан. Тэгвэл энэ удаад Засгийн газартай утаагүй шахмал түлш үйлдвэрлэх гэрээ байгуулж, “завшсан” мөнгөө зээлийн аппаар хүүлж байгаа компанийн эзэн, нийслэл, орон нутагт хэд хэдэн зээлийн апп, ББСБ зэрэг ажиллуулж, иргэдэд өндөр хүүтэй зээл олгодог НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг танилцуулж байна.

ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ 14 ТЭРБУМЫН ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗЭЭЛИЙН АППААР ХҮҮЛСЭН “НӨМӨР”-ИЙН ЭЗЭН Ж.БААТАРСҮРЭН

Зээлийн аппынхаа хэрэглэгчдэд тогтоосон зээлийн хэмжээг хоёр дахин нугалж зээл олгодог “Нөмөр” зээлийн аппликейшны толгой компани болох “Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр З.Туул гэх эмэгтэй бүртгэлтэй байдаг. З.Туул нь “Кемекс”, “Бавариа моторс”, “Дриллэкс”, “Кемекс ланд менежмент” зэрэг компани эзэмшдэг бөгөөд компаниудаараа дамжуулан “Эрдэнэт үйлдвэр”, УСУГ зэрэг төрийн байгууллагад устөрөгчийн хэт исэл, хлор, винтелятор, шинжилгээний багаж, молибдены өтгөрүүлэгч, тэсэлгээний удирдлагын төхөөрөмж зэргийг нийлүүлдэг. Ноцтой нь, З.Туул зөвхөн “Кемекс” компаниараа дамжуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 42 тендерт шалгарсан байна.

Харин З.Туул цаасан дээр “Нөмөр ББСБ” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг ч цаад эзэн нь түүний нөхөр Ж.Баатарсүрэн гэнэ. Нэгэн сонирхолтой түүх сөхвөл, “Нөмөр”-ийн эзэн Ж.Баатарсүрэнгийн “Аморе интернэшнл” нэртэй компани ТЭЦ-2-ыг түшиглэн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх 17 тэрбум төгрөгийн гэрээг 2010 оны зун Засгийн газартай байгуулжээ. Гэсэн ч нийслэлд ашиглагдаж байгаа нийт түлшний 50 орчим хувийг хангах утаагүй шахмал түлшний үйлдвэрийн ажил явц дундаа гацаанд орж, сүүлдээ босгосон үйлдвэр ч ашиглагдахгүй сэг болоод дууссан. Гэрээнд зааснаар утаагүй шахмал түлшний үйлдвэр 2012 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад орох байсан ч үйлдвэрийн төслийн ТЭЗҮ бүрэн бус, зураг төсөлгүй зэрэг шалтгаанаар хүлээн зөвшөөрөгдөлгүй байсаар үйлдвэр ч үгүй, утаагүй шахмал түлш ч үгүй болоод дуусжээ. Хамгийн ноцтой нь, сэг болоод өнгөрсөн утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төсөлд Засгийн газраас дөрвөн удаагийн шилжүүлгээр нийт 14 тэрбум төгрөг “Аморе интернэшнл” компанид төлсөн бөгөөд үүнээс гурван тэрбум төгрөгийг Ж.Баатарсүрэнгийн эхнэр З.Туул болон Т.Ганболд гэгчийн хувийн данс руу шилжүүлсэн байдаг аж.

Улсад утаагүй шахмал түлш үйлдвэрлэж өгнө гээд 14 тэрбум төгрөг авсан “Аморе интернэшнл” компани болон тус компанийн эзэн Ж.Баатарсүрэнг 2013 онд холбогдох байгууллагаас шалгаж, Засгийн газрын тогтоолоор үнэлгээ хийлгэж, зөрүүг нь нөхөн төлүүлэх шийдвэр гарч байсан ч хэрэг нь хаагдаж, Засгийн газрын тогтоол ч цаасан дээрээ үлдсэн байдаг. Харин өдгөө Ж.Баатарсүрэнгийн Засгийн газраас 14 тэрбум төгрөг авсан “Аморе интернэшнл” компани нь “Нөмөр” зээлийн аппын толгой компани болох “Нөмөр капитал” ХХК болж нэрээ өөрчлөөд байгаа аж. Үүнээс харвал, Ж.Баатарсүрэн нь эхнэр З.Туултайгаа хамтран утаагүй шахмал түлшний үйлдвэр байгуулахаар улсаас авсан 14 тэрбумаа зээлийн аппаар өндөр хүүтэй зээл болгон мөнгө хүүлж байж болзошгүй гэдэг сэжүүр гарч ирж байна.

Сонирхуулахад, “Нөмөр” зээлийн аппын эзэн Ж.Баатарсүрэн нь Баян цагаан гоёо”, “Тосон вита пропертийз”, “Номиншанд”, “Панамед”, “Нэмэрфарм”, “Ирмүүнбулаг”, “Домус вита пропертийз”, “Эрчим электрик”, “Нөмөр кредит ассет” зэрэг 10 компани эзэмшдэг. Тэрбээр Увс аймгийн уугуул бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгатай арван жилийн нэг ангийн найзууд гэнэ.

“СОНО”, “БЭРС” ЗЭРЭГ ЗЭЭЛИЙН АПП, “БИЧИЛ ГЛОБУС” ББСБ-ЫН ЭЗЭН С.ОТГОНБАТ

Сүүлийн үед иргэдийн идэвхтэй ашиглах болсон зээлийн аппуудын нэг нь “Соно” зээлийн апп. “Соно” зээлийн апп нь Монголын анхны зээлийн үйлчилгээ үзүүлдэг 700 мянга гаруй харилцагчтай байгууллага болсон бөгөөд үүнээс 270 мянга гаруй нь идэвхтэй зээл авдаг гэнэ. Тус зээлийн аппын толгой компани болох “Соно финтек ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй ажилладаг боловч цаад эзэн нь саяхан болсон орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт ХҮН-аас нэр дэвшсэн С.Отгонбат.

Тодруулбал, С.Отгонбат нь “Бичил глобус групп” нэртэй бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг компанийг үүсгэн байгуулагч бөгөөд ТУЗ-ийн гишүүн, Ерөнхий захирлаар нь ажилладаг. Харин “Бичил глобус групп” ХХК-аараа дамжуулан “Бэрс финанс ББСБ” ХХК, “Соно финтек ББСБ” ХХК, “Хос капитал” ХХК-д хөрөнгө оруулдаг. С.Отгонбатын “Бичил глобус групп”-аараа дамжуулан эзэмшдэг компаниудын дунд дээр дурдсан “Соно” зээлийн аппаас гадна мөн адил зээлийн үйл ажиллагаа явуулдаг “Добу кредит” ХХК, “Тэсийн шугуй” ХХК, “Бат-ази капитал” ХХК бий. Түүнчлэн тэрбээр орон нутагт зээлийн үйл ажиллагаа явуулдаг “Хос капитал” ХХК, “Заг капитал” ХХК тэргүүтэй компанийг эзэмшдэг аж.

“Бичил глобус групп”-ийн эзэн Самдагийн Отгонбат өдгөө 40 настай. Тэрбээр МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, АНУ-ын Аризона мужийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн гэнэ. Улмаар АНУ-д сурч ирснийхээ дараа буюу 2006 онд “Оргил хотхон” ХХК-ийг байгуулж, барилгын бизнест хөл тавьсан нэгэн бөгөөд барилгын бизнесээрээ амжилт үзүүлж, босгосон хөрөнгөөрөө 2008 онд “Бичил глобус групп” ХХК-ийг байгуулан “Бичил глобус групп” болон түүний охин компаниудаар иргэдэд өндөр хүүтэй зээл олгож эхэлсэн байна.

Ergelt.mn

Г.БАЯРХҮҮ: Аав, ээж хоёр намайг Д.Төрбат багшийн шавь болгон, боксын спорт руу оруулж өгсөн
Г.БАЯРХҮҮ: Аав, ээж хоёр намайг Д.Төрбат багшийн шавь болгон, боксын спорт руу оруулж өгсөн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​